Хархорум музей “Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайдын нэрэмжит-2014” спортын тэмцээнд амжилттай оролцлоо

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа, албан байгууллагуудын дунд сайдын нэрэмжит 2014 оны аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 22-ны өдрүүдэд “Буянт-ухаа” спортын ордонд зохион байгуулагдав.

Уг тэмцээн ажилтан албан хаагчдын дунд биеийн тамир, спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр бие бялдраа хөгжүүлэн чийрэгжүүлж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой юм.

 

Тэмцээнийг гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, биллъяард, шатар гэсэн төрлөөр Улсын Драмын Эрдмийн Театр зохион байгуулсан. Нийт 19 байгууллагын баг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Хархорум музейн баг тамирчид: Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг “Мөнгөн” медаль Гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг “Хүрэл” медаль Шатрын тэмцээнд эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхзул “Хүрэл” медаль Биеийн тамир, спортын арга зүйч Г.Даваадорж шилдэг дасгалжуулагч “Алтан” медаль тус тус хүртэн байгууллагын нийлбэр дүнгээр ГУРАВДУГААР байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ.