Төвийн бүсийн музейн мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа

ЮНЕСКО/Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Төвийн бүсийн музейн мэргэшүүлэх сургалт 2014 оны 5 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Хархорум музейд зохион байгуулагдлаа.

 Энэ удаагийн төвийн бүсийн сургалтанд ДӨ-ОХСДГ, Дундговь, Баянхонгор, Эрдэнэ Зуу, Хархорум, Өмнөговь, Өвөрхангай аймгийн музейн ажилтнууд хамрагдсан.

Сургалт:

Музейн менежмент

Музейн маркетинг

Боловсрол

Олон нийтийн харилцаа

Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах нь

Музейн үзүүллэг ба цуглуулгын хадгалалт гэсэн сэдвийн дор явагдав.

Заах арга зүйн болон мэргэжлийн мэдлэгт тулгуурлан Монголын музейн туршлагаар баяжуулж, орон нутгийн музейн онцлогт тохируулан боловсруулсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан. Сургалтын зөвлөхөөр АНУ-ын Техасын Техникийн их сургуулийн дэргэдэх Музейн олон нийттэй харилцах дэд захирал хатагтай Никки Ладкин, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтэн ноён Жулиан Гленат, ОУМЗ-ийн Монголын Үндэсний хорооны тэргүүн хатагтай Д.Цэдмаа, Монголын Үндэсний музейн дэд захирал И.Будбаяр нар тус тус оролцсон.

Соёлын өвийг хамгаалах, хадгалах, судлан сурталчлах, музейн аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх ажил нь музейн боловсон хүчнээс шууд хамааралтай тул музейн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, үйлчилгээний соёл, байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, бодлого, төлөвлөгөө, аюулгүй байдлыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж туршлагаасаа хуваалцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.