• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

ШИНЭ МЭДЭЭ-

Музей ба хөгжил 2015 чуулга уулзалт

Музей ба хөгжил 2015 чуулга уулзалт

             

          Монголын музейн байгууллага, музейчдын дунд уламжлал болгон зохион байгуулагдаг  Музей ба хөгжил чуулганы  2015 оны сургалт,спортын арга хэмжээг  Хархорум музей, Эрдэнэ Зуу музейд  хамтранӨвөрхангай аймгийн Хархорин суманд 2015 оны 08 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд амжилттай  зохион байгууллаа. 

 

Энэ удаагийн  чуулганаар  “Органик эд зүйлийн хадгалалт хамгаалалт”, “Цахим баримжуулалт”,  “Орхоны хөндийн судалгааны өнөөгийн үр дүн цаашдын хандлага” гэсэн  2 чиглэлээр  сургалт,1  уулзалт хуралдаан зохион байгуулагдаж,  Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  улс, орон нутгийн чанартай 25 музей, Монгол, Герман, Япон улсын эрдэмтэн судлаачид  нийт  200 орчим  музейчид,  зочид төлөөлөгч оролцов.

Монгол улсын  эрдэмтэн доктор У.Эрдэнэбат, Герман улсын  эрдэмтэн доктор Кристина Франкен, БСШУЯ-ны Соёлын биет бус өвийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Цэндсүрэн, Германы MLU сургуулийн докторант О.Чимэдноров  уулзалт хуралдаанд илтгэл тавьж, Япон улсын  эрдэмтэн Тэцүо Шожи, Томоми Мураками, Нара их сургуулийн докторант М.Оюунтулга, П.Отгон нар сургалт удирдсан юм.

Сургалтын гол зорилго нь Орхоны хөндийд 2000 оноос дорвитой малтлага судалгааны явуулж  буй  Монгол- Германы  хамтарсан экспедицийн судалгааны ажлын үр дүнг нийтэд хүргэх, Соёлын өвийг цахимаар баримтжуулж хадгалах,  органик эд зүйлийг хадгалах, хамгаалах судлах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын судлаач, сан хөмрөгч  ажилтнуудыг Герман, Япон улсын   туршлагаас  суралцуулах, чадавхжуулахад  чиглэгдэв.

Цахим баримтжуулалт сургалтаар  Эрдэнэзуу хийдийн гол гурван зуугийн зүүн сүмийн дотор талыг FARO 3D SCAN аппарат ашиглан 3D SCAN хийж, өгөгдлийг ( DATA) боловсруулж 3D загвар хийх  дадлага  ажил  явуулав. 

Хадгалалт хамгалалтын сургалтаар органик эдлэлийн технологи,  анхаарах зүйл, баримтжуулалт, тээвэрлэлт, сэргээн засварлах төлөвлөгөө гаргах онолын хичээл, органик (мод, даавуу, метал зэрэг) эд зүйлийг урт удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүйгээр хадгалж хамгаалах зориулалтын  модны нас тогтоох бодис, даавуун эдлэлийг хадгалж хамгаалах (RP-A) хүчилтөрөгч болон чийг сорогчбодис,  хүчилтөрөгч болон чийг сорогчгүй  төмөрлөг эдлэл ба цахилгаан барааг  хадгалах хамгаалах зориулалтын  (RP-K) бодисыг хэрхэн ашиглах   дадлага  ажил хийгдэв.

           

Музей ба хөгжил 2015 чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан  гар бөмбөгийн нөхөрсөг тоглолтод 16 баг хурд хүчээ сорьсноос тэргүүн байрыг  Хархорум музейн баг тамирчид эзлэн шилжин явах цомоо үүрд хадгалан авч үлдэв. Дэд байрыг Төв аймгийн музейн баг тамирчид, Гутгаар байрыг Эрдэнэ Зуу музейн баг тамирчид тус тус эзэллээ.

Дартсын тэмцээнд (Эмэгтэй төрөл) БСШУЯ,  Чойжин ламын сүм музей, Завхан аймгийн музей, (Эрэгтэй төрөл) Архангай аймгийн музей, Байгалийн түүхийн музей, Монгол цэргийн музейн  тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

          

 

Арга хэмжээ зочид, төлөөлөгчдөд   Хархорин хотын  Хаадын хөшөө - Эрдэнэ Зуу музей - Хархорум музей - Мэлхийт толгойн тогос ордны туурь- Хархорум хотын туурь Уйгурын нийслэл Хар балгас хотын туурь зэрэг дурсгалт газруудыг танилцуулах   аялалаар  өндөрлөв.

             

Музей ба хөгжил -2015 чуулган  онол практикийг хослуулсан, судалгааны  үр дүнг хэлэлцсэн, гадаадын эрдэмтдийн туршлагаас суралцсан,   музейн хамт олны нөхөрсөг  бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлсэн   ач холбогдолтой, үр дүнтэй сургалт боллоо.        

Нэвтрэх

ЗОЧИН

1013178
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
65
434
499
4505
1013178
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:10:13

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808