Хархорум музей

ТОЛЬ /ХАРХОРУМ ХОТ/
Энэ толь haima putao буюу далайн морь ба дарс /усан үзэм/ хэмээх хийцэд хамаарах ба гол ялгарах шинж нь гадаад тойргийг усан үзмийн бут мэт угалз, дотоод тойргийг олон амьтны дүрсээр чимэглэдэгт оршино.
Ар талыг нь хээ угалз бүхий гурван тойрогт хувааж, захын нарийн тойргийг мөлхөө цэцгэн хээ угалз, дунд талынхыг усан үзмийн бут мэт хээ, голын өргөнийг мушгиран сүлжилдсэн ургамал даган мацаж буй сармагчин мэт зургаан амьтнаар тус тус чимжээ.
Зургийн тодорхойлолт алга байна.