Хархорум_музей

Галбинга /ХАРХОРУМ ХОТ/ Галбинга нь хүн цээжтэй, шувуун хөлтэй, далавч, сүүлтэй дүрслэгддэг бөгөөд буддын шашны утга зохиолд гардаг домгийн амьтан юм. Тэрээр буддын шашны их дэлгэрэлтийг дагалдан Хятад, Япон, Тайланд, Вьетнам, Камбож зэрэг зүүн ба зүүн өмнөд азийн орнуудад ихэд дэлгэрч, бурхан бодисадва нарын дэргэд тахил өргөн дуулж хөгжимдөж буй байдлаар дүрслэх нь олонтоо байжээ. Хөндлөн булгаас илэрсэн энэхүү Галбинга нь монголоос олдсон хамгийн анхны Галбинга юм. #ХАРХОРУМ_800