Хархорум_музей
#ЦАХИМ_ЦАГААН_САР
#ЦАХИМААР_ШИНЭЛЬЕ!
#ХАРХОРУМ_МУЗЕЙ
ХАМГААЛАГЧ
Шавраар урлаж, өнгө алаглуулан будсан, бодит мэт дүрслэлийг бид Дорно Дахины ард түмний дунд тархсан Махаранзын дүрслэл хэмээн таамаглаж байна. Баримал нь бүсэлхийнээс доош дотроо хөндий бөгөөд хүний хурууны ул мөр үлдэж хоцорчээ. Барималыг сайтар шигшсэн нарийн ширхэгтэй шавраар хийж, галд шатаан хатууруулаад, дараа нь олон өнгийн будгаар ялган будсан байна.