Хархорум_музей
#ЦАХИМ_ЦАГААН_САР
#ЦАХИМААР_ШИНЭЛЬЕ!
#ХАРХОРУМ_МУЗЕЙ
ШАВАР ХҮМҮҮС
Шавар хүүхэлдэйнүүдийн хийсэн арга барил нь ерөнхийдөө ойролцоо, нарийн шигшсэн шар шавраар хийж, сайтар шатаагаад дараа нь тэдгээрийн царай төрх, хувцас хунар, эдлэл хэрэгслийг байгалийн будгаар өнгө ялган будсан. Мөн эдгээр шавраар урласан хүүхэлдэйнүүдийн царай төрх нь хоорондоо ихээхэн ялгаатай дүрслэгдсэн байна. Шавар эрэгтэй хүмүүсийн ерөнхий дүрслэл нь толгойгоо урагш бага зэрэг мэхийсэн, үсээ толгой дээрээ овоолж, далаа хүрсэн юүдэн малгай, захыг нь гадагш нугалсан, гадаад хормойг зүүн тал руу нь зөрүүлж өвдгөө хүрсэн урт дээл өмсгөжээ. Шавар эмэгтэй хүмүүсийн ерөнхий дүрслэл нь үсээ толгой дээрээ овоолж, угаар нь боон дээш шовойлгон нугалаад дагзны баруун тал руугаа унжуулсан. Дал мөрөөрөө хойш түхийн толгойгоо урагш мэхийсэн байдалтай. Газар шүргэсэн урт дээлтэй, хоёр гараа элгэндээ авсан дүрслэлтэй