Хархорум_музей
#ЦАХИМ_ЦАГААН_САР
#ЦАХИМААР_ШИНЭЛЬЕ!
#ХАРХОРУМ_МУЗЕЙ
АЛТАН БУМБА
Бутан хэлбэртэй. Богино хүзүүтэй, босоо дэлбэгэр амтай, цүлхэгэр бөөртэй, тэгш ёроолтой, нэг сэнжтэй алтан сав. Нимгэн алтаар ромбо хэлбэрийн эвэр хээг тусгайлан хийгээд бумбаны бөөр дээр нь дөрвөн хадаасаар хаджээ. Түүний дээр нь зуйвин хэлбэртэй сэнжийг гагнаж тогтоосон. Алтыг нимгэлэн хөөж цохих аргаар хийсэн.