Хархорум_музей
АМЬТНЫ ДҮРС БҮХИЙ БҮСНИЙ ТОНОГ /ХАРХОРУМ ХОТ/ Нэгэн цул цагаан хашаар хэвтэж буй буган дүрсийг сийлэн урлажээ. Бугын гол шинж болгож эврийг нь угалзлуулсан нарийн оноо бүхий зууван дүрсээр орлуулсан байна. #ХАРХОРУМ_800
АМЬТНЫ ДҮРС БҮХИЙ БҮСНИЙ ТОНОГ /ХАРХОРУМ ХОТ/ Нэгэн цул цагаан хашаар хэвтэж буй буган дүрсийг сийлэн урлажээ. Бугын гол шинж болгож эврийг нь угалзлуулсан нарийн оноо бүхий зууван дүрсээр орлуулсан байна. #ХАРХОРУМ_800
ДОМГИЙН АМЬТАН /ХАРХОРУМ ХОТ/Ийм домгийн амьтныг угтаа хосоор нь урладаг бөгөөд зүүн талынхыг нь ихэвчлэн зүүн савраараа бөмбөлөг дарснаар, барууныг нь зулзагаа хөхүүлж буйгаар дүрсэлдэг уламжлалтай. Хархорумаас олдсон энэ домгийн амьтан нэгэн тавцан дээр суугаад туузаар ороосон бөмбөгийг баруун савраараа даран, толгойгоо өргөж баруун мөрөө давуулан харах аж.
#ХАРХОРУМ_800
ГАР УРЛАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ БАГАЖ ХЭРЭГСЛҮҮД /ХАРХОРУМ/ Юм хайлуулах хуруувч сав, ховилтой халбага болон мөнгөн ус хадгалах сэнжтэй бяцхан бортого. Эдгээр хэрэгслүүд нь төмөрлөг болон шил боловсруулахад хэрэглэгдэж байсан бөгөөд Хархорум хотод гар урлал эрхэлж байсны археологийн баталгаа болдог. #ХАРХОРУМ_800
ПАЙЗ /Гэрэгэ/ Хубилай /1260-1294/ хааны үеийн пайз буюу тэр үеийн гадаад паспорт. Пайз дээр таван мөр босоо дөрвөлжин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны зарлигийг эс хүндэлбээс буруутай” хэмээн бичсэн байна. #Хархорум_800
Галбинга /ХАРХОРУМ ХОТ/ Галбинга нь хүн цээжтэй, шувуун хөлтэй, далавч, сүүлтэй дүрслэгддэг бөгөөд буддын шашны утга зохиолд гардаг домгийн амьтан юм. Тэрээр буддын шашны их дэлгэрэлтийг дагалдан Хятад, Япон, Тайланд, Вьетнам, Камбож зэрэг зүүн ба зүүн өмнөд азийн орнуудад ихэд дэлгэрч, бурхан бодисадва нарын дэргэд тахил өргөн дуулж хөгжимдөж буй байдлаар дүрслэх нь олонтоо байжээ. Хөндлөн булгаас илэрсэн энэхүү Галбинга нь монголоос олдсон хамгийн анхны Галбинга юм. #ХАРХОРУМ_800
ЦАЙНЫ АЯГА /ХАРХОРУМ ХОТ/ Толбогүй, шаргал өнгөтэй шавар шатааж хийсэн энэхүү аяганы хана нь маш нимгэн бөгөөд амсрыг нь найман дэлбээт цэцэг мэт хийжээ. Энэ хийц Тан улсын үеийн дөрвөн дэлбээ хэлбэрээс үүсэлтэй. #ХАРХОРУМ_800
Цагийн хуваарь / Time table: Тасалбарын үнэ /Ticket price: Манай хаяг /Address:
![]() |
Зун /Summer (V/1-IX/30) Өдөр бүр /EVERYDAY 09:00 - 18:00 |
![]() |
Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ Сурагч /Child 1000 Оюутан /Student 3000 Том хүн /Adult 8000 |
![]() |
Монгол улс, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30 Gangan Orkhon bag, Kharkhorin soum, Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30 |
![]() |
Өвөл /Winter (X/1-IV/30 Ажлын өдрүүдэд /WEEKDAY 10:00 - 17:00 |
![]() |
Зураг дарах /photo 10000
|
![]() |
Утас /Tel: (976)-70327808, 70327811 Факс/Fax: (976)-70327810 И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. Вэб: www.Kharakhorummuseum.mn |
![]() |
Бичлэг хийх /Video 35000 | ![]() |
Менежер-Т.Баяраа Утас:91029092 Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028 ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас: 88006144 Сан хөмрөгч -Б.Мөнхзул Утас:99204770, 96034770 Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808 |
Хархорум музей-Kharakhorum museum © Бүх эрх хуулиар баталгаажсан 2015.
Designed by atjoomla.