Сан хөмрөг, бүртгэл мэдээллийн албаны 2014 оны үйл ажиллагаа

Хархорум музейн Сан хөмрөг, бүртгэл мэдээллийн алба нь 2014 оныг “Хадгалалт, хамгаалалтыг сайжруулах” жил болгон зарлаж тухайн жилийнхээ үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Хадгалалт, хамгаалалтыг сайжруулах жилийн хүрээнд хийгдсэн ажлууд:

1. Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагар хэмээх газраас олдсон язгууртан хүний бунхант булшны малтлагаас олдсон модон эд өлгийн зүйлсийг Соёлын өвийн төвөөр сэргээн засварлуулж, 2014 оны 2-р сард буцаан музейдээ татан авчирав.

 

2. АНУ-д зохион байгуулагдсан “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнд явсан 18 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг Археологийн хүрээлэнгээс татан авчирч, хувийн дугаар өгч, бүртгэн баримтжуулж, сан хөмрөгт байршуулав.

3. Сан хөмрөгийг баяжуулах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн гар дээр байсан 2 ширхэг чулуун дурсгалыг татан авчирч, сан хөмрөгт байршуулав.

4. Иргэдийн гар дээрээс авч ирсэн 2 ширхэг чулуун дурсгалыг судлах зорилгоор Япон улсын судлаач эрдэмтэн Мацуда, Мацукава, Монгол улсын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн зохицуулагч А.Очир нар чулуун дурсгал дээрх бичгийн хэвийг авав.

5. Монгол улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж “Монголын музейн түүхэн замнал 90 жил” сэдэвт номонд орох 8 ширхэг сор үзмэрийн гэрэл зураг, тэдгээрийн тодорхойлолт болон шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэн хүргүүлэв.

СХБМА