Монгол-Хятадын хамтарсан археологийн малтлага судалгаа 2016
Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хээрийн шинжилгээний анги “Монгол Улсын нутаг дахь нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 23 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Тоглох” багийн нутаг “Хэрмэн талын гурван хэрэм” Өндөр-Улаан хэмээх газруудад хээрийн малтлага судалгааны ажил зохион байгуулав. Хархорум музей нь тус хээрийн шинжилгээний ангийн 2014, 2016 оны малтлага судалгаанд хамтран оролцож, илэрсэн олдворуудаар музейн сан хөмрөгийг баяжууллаа.