• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Түрэгийн язгууртны бунхан

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казакстан улсын Евро Азийн Их Сургуулийн Түрэг, Алтай судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааны ажил

2011 оны 7-9-р сард Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газарт археологийн малталт хийж, эртний Түрэг Улсын том язгууртаны иж бүрэн бунхант булшийг А.Очир тэргүүтэй судлаачид нээж илүүлэн уридчилсан байдлаар Түрэг улсад хамааруулжээ. Уг судалгааны ажлын удирдагч нь А.Очир юм. Уг дурсгалыг анх 2000 онд олсон бөгөөд 2002 онд Л.Эрдэнэболд, А. Энхтөр, Н.Ганбат нартай хамт очиж дэвсгэр зургийг нь хийж, анхны тодорхойлтыг гаргасан. Судалгааг явуулахаас өмнө ОХУ-ын Алс Дорнод, Зүүн хойт болон зүүн өмнөд Хятад, Өмнөд Солонгос, Шинжан Уйгар зэрэг газраар явж Улаан хэрэмийн Шороон бумбагартай төстэй дурсгалуудтай танилцсан байна. Үүн дээрээ түшиглэн том шороон овоолгын доор газарын гүнд байгаа бунханд хүрэх үүдэвч /хонгил/-ийг олж түүнийг цэвэрлэх замаар бунханд орох аргыг олсон байна.

Уг бунханд орох үүдэвч нь 42м урт, 180см өргөн, гүн газараа 7м хүртэл хэмжээтэй. Хонгилын 2 талын хананд болон бунханд өнгө ялгаж зурсан 40-өөд зурагтай. Уг зургийг дүрсэлсэн нь: 24 хүн, бар биетэй луу мэт цээжтэй амьтан 2, навчтай саглагар мод 7, эмээл хазаартай морь 2, сүм бололтой барилга 2, бадма цэцэг 1, үхэртэй төстэй амьтны толгой 1, нохой 1, туг дарцаг 6 байна. Өнгө ялган зурсан хүмүүс нь бүгд өөр өөр хувцас хунар,зүс царайтай. Мөн тэдний хийж буй үйлдэл нь янз бүр. Ийм иж бүрэн ханийн зурагтай том бунхан Монголд төдийгүй Төв Азийн нутгаас урьд олдож байгаагүй байна. Энэ бунханыг эрт үеийн нүүдэлчдийн уран зургын галерей гэж хэлж болно. Уг бунхант булшийг уридчилсан байдлаар манай тооллын VII зуунд хамаарна гэж үзжээ. Энэ үед Монгол нутагт Түрэгийн Хаант улс оршиж байсан үе юм. Уг булш тоногдоогүй бүтнээрээ байсан нь маш ховор тохиолдол юм. Нэг хүн тонохоор бунхан үүдэвч хоёрын хоорондох хүзүүвчийн дээрээс 3м гүнзгий ухаад нохойтойгоо хамт дарагдаж үхсэн байна. Уг явдал оршуулга хийсний дараахан буюу эрт цагт болжээ.  

Уг бунхант булшны малтлагын багт 20 гаруй хүн оролцсон. Монголын талаас А.Очир, Л.Эрдэнэболд, Казакстаны талаас профессор С.Харжаубай, К.Жантегин нар оролцсон. Түүнчлэн уг судалгааны ажилд Хархорум музейн 6 хүнтэй баг ирж бүртгэлжүүлэх, баримтжуулах, жигнэх үйл ажиллагааг хийсэн бөгөөд Соёлын өвийн төвийн болон Казакстаны сэргээн засварлагчдийн баг бунханы хана, зургуудыг бэхжүүлэх, сэргээх, хуулбарлах, мэргэжлийн гэрэл зурагчид бүх дурсгалын анхны байдлын зургуудыг авч баримтжуулж, Булган аймгийн цагдаагийн баг тухайн дурсгалыг хамгаалалтанд авч, олдворуудыг найдвартай газар хүргэсэн. Нийт 70 гаруй хоног ажилласан гэж А.Очир тэмдэглэсэн.

Уг булш нь маш баялаг олдвортой байсан бөгөөд алтан эдлэл 100-гаас илүү, шатаасан шавар эдлэл 100 гаруй, модон сийлбэр болон бусад эдлэл 100 орчим бас төмөр, хүрэл, мөнгөн эдлэлүүд гарсан байна. Тухайлбал: алтан бумба, олом гархи, агсарга бүхий алтан бүс, 40 гаруй алтан зоос, алтан ээмэг бөгжүүд, алтан хонх, титэм байж магадгүй алтан эдлэл, янз бүрийн алтан чимэглэл олноор олдсон. Мөн зарим хүний малгай дээрээ хэрээс /+/ тэмдгүүдтэй Латин үсэгтэй зоосууд нь Византийн урлалын зарим шинж тэмдэгийг хадгалсан байна. Нийтдээ 300-аас илүү олдвор илэрсэн. Илэрсэн шатаасан шавар олдворуудын дийлэнх нь үүдэвч /бунханд ордог хонгил/-ийн 2 хананд ухаж хаалга хийж тохижуулсан 2 хөмөгт байсан. Тэдгээр хөмгүүд нь бунханы хаалгаас холгүй байрлалтай. Харин хамгаалалтын зориулалт бүхий шавар Арслан, Хангарьд, Махранз бурхан зэрэг нь бунханы хаалганы дэргэд байсан. Тэдгээр хамгаалалтын амьтадын цаана бунханы баруун талд том модон авс тавьжээ. Уг авсны дотор 80см урт, 35см өргөн модон хайрцаг байв. Тэр авсны дээд /авсны толгой/ талд алтан эдлэлийг торгонд боож хийсэн байв. Түүний доод талд талийгаачийн чандарыг торгон уутанд хийж байрлуулаад доор нь алтан, мөнгөн зоосуудыг мөн торгонд боож хийсэн байв. Авсны зүүн талд 2 модон морь, амгай зуузай, дөрөө зэрэг зүйл байв. Бунханы эзний хувьд хаан юмуу хааны удаах том язгууртан байсан бололтой. Титэм байж магадгүй алтан эдлэл олдсон нь үүнийг гэрчлэх гол үзүүлэлт болж байгаа юм.*

*Cоёлын өвийн мэдээ мэдээлэл. 2011/1 №5. 44-р тал

Нэвтрэх

ЗОЧИН

1013077
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
398
150
398
4404
1013077
Таны IP: 54.80.33.183
Server Time: 2017-11-20 21:17:20

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808