• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорумын тамгатай тоосго

 2004 онд Эрдэнэ Зуу хийдийн гол зууг сэргээн засварлах явцад  дотор талын баруун зүүн хананаас тамга, үсэг, хээ, дүрс бүхий бүтэн тал хөх тоосгонууд гарчээ.

Гол зуугийн хананаас Хархорумын үеийн хөх тоосго гарсан нь Эрдэнэ Зуу хийдийг барихад эртний Хархорум хотын барилгын материалыг ашигласан болох нь нотлогдож байна. Эдгээр тоосгонууд дээр байгаа тамгыг судлаач, эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан үзэхэд эртний нүүдэлчдийн болон Монголын Эзэнт улсын үетэй холбоотой болох нь нотлогдоод байна. Эрдэмтэн Х.Пэрлээгийн судалгаанаас харахад дээрх  тамганууд нь монгол нутагт оршиж байсан эртний нүүдэлчин аймгуудын өмчийн болон овгийн тамгатай ихээхэн төстэй байгаагаас гадна сэрээ, хас, ууль, гал тамганууд нь эртний хадны зурагт цөөнгүй байдаг. Эдгээр хөх тоосгон дээр байгаа сэрээ, онги

зэрэг тамганууд нь 13-14-р зууны Монголын эзэнт улсын хаадын зоосон дээрх тамгатай ижил буюу төстэй байна.Үүнээс гадна монголчуудын эртний угсаатны зүй, ёс заншил, ахуй амьдрал, шашин шүтлэг, бичиг, соёл, бэлгэ тэмдгүүдийг олон талаас нь судлах явцад ч монголчуудын уламжлан хэрэглэж ирсэн олон тамга байдгийг нэгэнт тогтоожээ. 

Онгин тамгатай хөх тоосго. Онгин тамга нь монголын нутаг  дээрээс олдсон олон газрын хад чулууны тамга дотор олонтоо тааралдаж  байгаа. Тухайлбал, Далан уулын бичигт үзүүрийн тамга-4 мөн үүнтэй төстэй ширээтэй онги тамга 1221 онд Хорезмд гарсан Чингис хааны мөнгөн зоосон дээр байдгийг  судлаачид тогтоожээ. /Нямаа Б, 2005, х.30-31/

Холбоо онгин тамгатай тоосго: Энэ тоосгон  дээрх тамга монголын малын тамганд үзэгдээгүй бололтой бөгөөд харин эртний хад чулууны дотор цөөнгүй байдаг ажээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Рашаан хад, Төв аймгийн Бүрэн сумын нутаг дахь Бичигт улаан хад, Говь-алтай аймгийн Цагаан голын хад, Өмнөговь аймгийн Далан уулын үзүүр их бичигт хад зэрэг газруудад энэ тамга дүрслэгджээ. Энэхүү холбоо онгин тамгыг харьцуулан харах хамгийн тод баримт бол, 1240-д онд Хархорумд дэлдүүлсэн Гүег хааны мөнгөн зоосны тамга юм.

Сэрээ тамгатай тоосго: Сэрээ тамга бол төв халхын нутагт хамгийн их тархсан тамга болно. а./Малын тамга- Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу, Чин Ачит вангийн хошуу, Боржигон сэцэн вангийн хошуу, Хүрээ хавийн малын тамга/ Х.Пэрлээ Х.1976,х.212/, б/ Хад чулууны тамга- Рашаан хад /мөн ном, 109-149/, Говь алтай  аймгийн Цагаан голын хаданд /Пэрлээ Х.1976 х. 172/, Мөнх хааны болон бусад олон хаадын зоос /Нямаа.Б 2005, х.59-67/ зэрэгт энэ тамга дүрслэгджээ.

Хас тамгатай тоосго: Хас тамга нь нар буруу эргэсэн дүрслэлтэй бөгөөд онги дотор, эсвэл дангаар нь ханз үсэгтэй, товгор, хотгор хоёр янзаар дүрсэлсэн байна. Хас тамга нь Төв аймгийн Бичигт улаан хад / Пэрлээ Х. 1976, х. 169/, Архангай Тайхар чулуунд / Пэрлээ Х.1976х.217/, Түшээт ханМэргэн вангийн хошууны малын тамга / Пэрлээ Х. 1976, х.171/ зэрэг олон зүйл дээр дүрслэгдсэн байна. Мөн Цагаадайн улсад гарсан хас тамгатай зэс зоос байдаг байна. Гол зуугийн хананаас Хархорумын үеийн хөх тоосго гарсан нь Эрдэнэ Зуу хийдийг тэр тусмаа Гол зууг барихад эртний Хархорум хотын барилгын материалыг ашигласан болох нь нотлогдож байгаагаас гадна эдгээр хөх тоосгонууд нь монголын хаадын болон эртний язгууртны овгийн тамгатай байгаа нь ихээхэн сонирхол татаж байгаа бөгөөд монголын түүх, соёл, тамга судлалд шинээр олдсон ховор нандин дурсгал  болж байна.

Нэвтрэх

ЗОЧИН

1013176
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
63
434
497
4503
1013176
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:09:42

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808