• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Алтан ордны улсын үеийн нэгэн зоосны тухай

Их эзэн Чингис хааны ахмад хөвгүүн Зүчийн хүү Бат 1235-1241 онд баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтолж Польш, Мажар (Унгар)-ыг эзлэн, Алтан ордны улсыг байгуулжээ. Алтан ордны улсыг түүхэнд хэд хэдэн янзаар нэрлэдэг.

Кипчакийн тал нутаг Алтан ордны хаант улсын нутгийн цөм нь болж байсан тул хожим “Кипчакийн хант улс” гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Орост энэ улсыг “Зүчийн улс” гэж нэрлэдэг байсан бөгөөд зарим Монгол сурвалжид ч мөн тэгж нэрлэж ирсэн байна. Бат хан тэргүүтэй монгол ноёд баруун замын аян дайнаас буцаж ирээд Алтан ордны улс хэмээн нэрлэсэн бөгөөд түүхэнд энэ нэрээр хамгийн их алдаршжээ. Алтан ордны хамгийн хүчирхэг болсон нь Үзбек, Жанибек хаадын үед юм. Жанибек хан 1357 онд самуунд өртөн нас барсаны дараа дотоодын дайн дажин бараг тасрахаа байж хүчин доройтсоор 1502 онд Алтан ордны улс нь бүрмөсөн мөхжээ. 

 

Алтан ордны нийслэл Сарай Бат, Сарай Бэрх гэх мэт гоёмсог хотууд баригдаж Баруун Европ, Бага Ази, Дундад Ази, Иран, Монгол Хятад орох замын уулзвар дээр оршиж Ази европын худалдааг холбон дамжуулах газар болж байжээ. Оросын археологич Терешенко Сарай Бэрх хотын туурийг малтан шинжилж олон чухал баримт олсон нь Санкт-Петербург хотын их ордон музейд хадгалагдан байгаа. Түүний судалгаа шинжилгээний дүнд уг хотод 100000 гаруй хүн тогтмол суурьшиж байсныг тогтоосон байна. Алтан ордны улсын хотуудад худалдаа арилжаа ихээр хөгжиж, улс орны дотоод амьдрал, гадаад худалдааны явцад чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ бүхэн нь нэг талаас Алтан ордонд гар урлал хөгжиж ирсэний үр дүн, нөгөө талаас Алтан ордны хаадын өөрийн улсын хүчин чадал, нэр сүрийг дээшлүүлэх зорилгоор худалдааны ажлыг дэмжиж, ялангуяа гадаад худалдаанд ихэд анхаарал тавин урамшуулж байсантай холбоотой [Монгол улсын түүх, дэд боть. 2004, 275-277] юм.

Худалдаа арилжаа яригдахад зоосон мөнгийг ярихгүй байхын аргагүй. Монгол хаадын зоос 1236 оны орчмоос Алтан улсад гарч эхэлсэн боловч Монгол бичээстэй зоос нилээд хожуу гарч ирсэн байна. Алтан Ордны хаад зоосон дээрээ ихэвчлэн урд талд нь овгийн тамга, өөрийн нэр, ар талд нь дэлдүүлсэн газрын нэр юм уу зоосны дүрс чимэглэл байдаг ажээ.

XIII-XIV зууны монгол хаадын зоосон дээр төрөл бүрийн дүрс элбэг тохиолдоно. Үүнд хээ угалз, нар сар, амьтан, хүн малын дүрс зонхилно. Ялангуяа Алтан ордны улсын зоосон дээр ийм дүрс хамгийн олон байдаг [Б.Нямаа Монголын эзэнт гүрний зоосон мөнгө ба хаадын овгийн тамга 2005, 102] байна.

Хархорум музейн үзүүллэгт урьд өмнө судалгааны эргэлтэнд орж байгаагүй нэгэн зоос байгаа бөгөөд энэ нь Волга мөрний эрэг Гудестан (Сарай Бэрх) хотын орчмоос олдсон түүвэр олдвор юм. Зоосны ар талд чамин дүрслэлтэй цэцгэн хээ байна.

Хархорум музейд байгаа зоосны тодорхойлолт

Зэс зоос. Хаана дэлдүүлсэн нь тодорхойгүй. Нүүрэн талдаа Араб бичигтэй, Ар талдаа цэцгэн хээтэй. Нилээд элэгдсэн байдалтай. Диаметр: 20 мм, 2,3 г жинтэй ажээ.

Одоо мэдэгдэж байгаагаар зөвхөн Алтан ордны улсын үеийн хаадын зоосон мөнгөн дээр цэцгэн хээ дүрслэгдсэн байна. Доорх хоёр зоос нь 1341-1357 оны үед төр барьж байсан Алтан ордны улсын хаан Жанибекийнх бөгөөд Хархорум музейн үзүүллэгт байгаатай ижил дүрслэлтэй цэцгэн хээтэй юм. 

Б.Нямаа гуайн цуглуулганд байгаа зоосны тодорхойлолт

Зэс зоос. Хаана дэлдүүлсэн нь тодорхойгүй. Нүүрэн талдаа “Жанибек хаан” гэсэн бичээстэй, Ар талдаа цэцгэн хээтэй. Диаметр: 17 мм, 2,0 г жинтэй.

Хархорум музейн ЭША Б.Мөнхзул

Нэвтрэх

ЗОЧИН

1013177
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
64
434
498
4504
1013177
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:09:57

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808