• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГА СУДАЛГАА 2016

МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГА СУДАЛГАА 2016

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хээрийн шинжилгээний анги “Монгол Улсын нутаг дахь нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 23 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Тоглох” багийн нутаг “Хэрмэн талын гурван хэрэм” Өндөр-Улаан хэмээх газруудад хээрийн малтлага судалгааны ажил зохион байгуулав. Хархорум музей нь тус хээрийн шинжилгээний ангийн 2014, 2016 оны малтлага судалгаанд хамтран оролцож, илэрсэн олдворуудаар музейн сан хөмрөгийг баяжууллаа.

Энэ оны судалгааны ангийн Монголын талын удирдагчаар профессор А.Очир, талбайн ахлах судлаач Б.Анхбаяр, судлаач Ж.Цамбагарав нар, Хятадын талын удирдагчаар Профессор Чен Ён Жи, Саранбилэг, Чэн Фэн Фей, Жао Жиан нар ажиллав.  Судлаачид Талын гурван хэрмээс баруун хойно, Өндөр-Улаан уулын зүүн урд хормойд нэгэн шороон байгууламжад малтлага хийж, овгор шороон байгууламжийг дөрвөн секторт хуваан, малтлагын тэг татсан хэсгүүдийн баруун болон өмнө талд нь 50 см өргөн зүсэлтийн далан үлдээв. Өмнө талаас хойш нь чиглүүлэн 47 м урт, 2 м өргөн сорилын малтлага хийв.  Баруун урдаас дугаарлаж 1А, баруун хойд хэсгийг 2А, зүүн урд хэсгийг 3А, зүүн хойд хэсгийг 4А хэмээн дугаарлав. Шороон байгууламжийн зүүн болон зүүн өмнөд хэсэгт 2 x 5, 2 x 10, 10 x 5 метртэй таван сорилын суваг малтаж өнгөн хөрснөөс доош 35 см гүнд үүдэвчний зохион байгуулалт мэдэгдсэнгүй байгалийн хөрсөнд тулав. Эл шороон овгорыг малтах явцад сорилын сувгийн 3A секторын 20 хэсэгт шороон овгорын дээрээс 240 см гүнд нэгэн оршуулга илрэв. Уг булш нь байгууламжийг үйлдсэний дараа шороон овгорын орой хэсгийн шороог ухаж талийгчийг оршуулан, шороогоор нь эргүүлэн дарсан байв. Өөрөөр хэлбэл, тэр нь шороон дараастай булш аж. Модон авсанд талийгчийн толгойг баруун хойш 290 хэмд хандуулан дээш харуулан тэнэгэр байдлаар тавьж, хоёр гарыг их биеийг нь дагуулан, хоёр хөлийг нь жийлгэж оршуулжээ. Малтлагын явцад Хархорум музейн ажилчид газар дээр нь очин булшнаас илэрсэн мод, даавуу, металл эдлэлд анхан шатны цэвэрлэгээ, баримтжуулалт хийн музейд зөөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.

Нэвтрэх

ЗОЧИН

1013182
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
69
434
503
4509
1013182
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:11:07

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808