• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Түрэгийн язгууртны бунхан

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казакстан улсын Евро Азийн Их Сургуулийн Түрэг, Алтай судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааны ажил

2011 оны 7-9-р сард Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газарт археологийн малталт хийж, эртний Түрэг Улсын том язгууртаны иж бүрэн бунхант булшийг А.Очир тэргүүтэй судлаачид нээж илүүлэн уридчилсан байдлаар Түрэг улсад хамааруулжээ. Уг судалгааны ажлын удирдагч нь А.Очир юм. Уг дурсгалыг анх 2000 онд олсон бөгөөд 2002 онд Л.Эрдэнэболд, А. Энхтөр, Н.Ганбат нартай хамт очиж дэвсгэр зургийг нь хийж, анхны тодорхойлтыг гаргасан. Судалгааг явуулахаас өмнө ОХУ-ын Алс Дорнод, Зүүн хойт болон зүүн өмнөд Хятад, Өмнөд Солонгос, Шинжан Уйгар зэрэг газраар явж Улаан хэрэмийн Шороон бумбагартай төстэй дурсгалуудтай танилцсан байна. Үүн дээрээ түшиглэн том шороон овоолгын доор газарын гүнд байгаа бунханд хүрэх үүдэвч /хонгил/-ийг олж түүнийг цэвэрлэх замаар бунханд орох аргыг олсон байна.

Дэлгэрэнгүй...Түрэгийн язгууртны бунхан

Монгол нутгаас олдсон галбингын тухай

Баяннуурын Шороон бумбагараас илэрсэн галбинга

Проф А.Очироор удирдуулсан Монгол-Казахстаны хамтарсан судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын нутаг Шороон бумбагар хэмээх газар малтлага  хийж томоохон бунхан нээн илрүүлсэн. Судлаачид тус бунхныг МЭ VII зууны сүүлч үед холбогдох хаан юм уу эсвэл эрх мэдэл бүхий язгууртанд зориулагдсан хэмээн үзэж байна[1]. Бунхнаас олон тооны ховор нандин эд өлгийн зүйлс илэрсний дотор модоор хийсэн галбинга хэмээх домгийн амьтны дүрс олдсон.

Модоор зорж хийсэн хоёр ширхэг галбингын их бие, 7 хэсэг болж хугарсан далавчны хамт олдсон. Зөөлөн хуш модны голоор ширхэгийн дагуу босоогоор нь хурц багажаар зорж хийсэн, бор шаргал өнгөтэй. Их бие, толгой, хөл, далавчийг тусад нь урлан хожим углуургадан залгасан байдалтай[2].   Их биед нөмрөг адил хувцас өмссөн мэт /хөгжмийн удирдаачын хувцастай мэт/ дүрсэлж, хар, улаан, ногоон өнгөөр алаглуулан будаж үүлэн хээгээр чимсэн ажээ. Тус олдворыг гол бунхан дахь авсны баруун талд тахилын зориулалттайгаар байрлуулсан байв.

Тодорхойлолт:

1. Галбингын их биений хэсэг /зураг 1/.

Дэлгэрэнгүй...Монгол нутгаас олдсон галбингын тухай

ХАРХОРУМ МУЗЕЙ Үсгийн хэмжээ томруулах Үндсэн үсгийн хэмжээ Үсгийн хэмжээ багасгах Ойрхи Дорнод, Өрнөдөөс VI-VIII зуунд Монголд нэвтэрч ирсэн зарим зоосны тухай

Монгол улсын нутагт явуулсан археологийн судалгааны  явцад илэрч олдсон эртний зооснуудын дотор VI-VIII зууны үед Дундад Ази болон өрнөдөд үйлдсэн зарим зооснууд байна.

Одоогийн байдлаар олдоод буй эдгээр зооснууд нь тооны хувьд цөөн ч гэсэн эрт цагт Монгол нутагт оршин тогтнож агсан нүүдэлчдийн гадаад харилцааг судлах гэрч хэрэглэгдхүүн болдгийн хувьд судлаачдын анхаарлыг татсаар байна. Хамгийн сүүлд малтан судалсан Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагараас илэрсэн Дундад Ази, Өрнө дахины үүсэлтэй зооснууд  урьд нь  монгол нутгаас олдсон энэ төрлийн зооснуудаас хамгийн олон тоотой баялаг нь болж байна. Бид энэ удаад Дундад Ази, Өрнө дахинаас VI-VIII зууны үед Монгол нутагт дэлгэрч ирсэн зарим зоосны тухай товч танилцуулъя.

Дэлгэрэнгүй...ХАРХОРУМ МУЗЕЙ Үсгийн хэмжээ томруулах  Үндсэн үсгийн хэмжээ  Үсгийн хэмжээ багасгах  Ойрхи...

Хархорум музейд хадгалагдаж буй шаазан аяганууд

Монголоос олддог хуучин шаазангийн дотор Сүн, Ляо улсын болон Юан гүрний үеийн эдлэлүүд зонхилдог байна. Тухайлбал Их монгол улсын нийслэл Хархорум хотоос археологийн малтлагаар олдсон шаазанг үзвэл Яожоу, Лунцюань, Чинбай, Цыжоу, Жүн, Дэхуа, Дин, Рү яо гэх зэрэг олон төрөл байх бөгөөд Селадон зэрэг үнэтэй шаазанг хятадаас тээвэрлэн авч ирдэг байжээ. 

Шаазан эдлэлийн хөгжлийн түүх эртний хятад оронтой салшгүй холбоотой бөгөөд “China” гэдэг үгийг хүртэл “шаазан хэмээх утгатай гэж зарим судлаачид үздэг. Хятадад шаазан гараад 2000 гаруй жил болсон боловч чухамхүү жинхэнэ шаазан буюу гангар шаазанг Сүн / 960-1265/ улсын үеэс үйлдвэрлэх болжээ. Энэ үед өмнөх бүх үеийг бодвол шаазангийн үйлдвэрлэл маш түргэн хөгжжээ. Үүний гол шалтгаан нь үүнээс өмнөх үеийн гоёл чимэглэлийн гол материал болох алт, мөнгөн эдлэл Сүн улсын үеэс нэн ховордож хүмүүс гоёл чимэглэл, эд хэрэгсэлийн анхаарлаа шаазан эдлэлд хандуулсан байна. Ингэснээр улсын хэмжээгээр шаазан шатаах зуух барих ажил өрсөлдөөнтэй болсны үр дүнд Дин яо ши, Рү яо, Гө яо, Хуй жү яо, Жүн яо, Жиан яо гэх мэт олон төрлийн шаазан шатаах зуух гарсан байна [Болдхуяг, 2004235]. Хятадын эртний шаазан дотроо олон төрөл бөгөөд ихэвчлэн олдсон нутаг, хийсэн газрынхаа /зуух/ нэрээр нэрлэгддэг байна. 

Дэлгэрэнгүй...Хархорум музейд хадгалагдаж буй шаазан аяганууд

Нэвтрэх

ЗОЧИН

1013205
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
92
434
526
4532
1013205
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:16:29

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808