• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

“Босоогийн хонхор” хэмээх газар хийсэн археологийн авран хамгаалах, малтлага хайгуул судалгаа

ССАЖЯ-ны захиалгаар Босоогийн хонхор хэмээх газарт 2014 оны 4-р сард археологийн авран хамгаалах малтлага, хайгуул судалгааны ажлыг МУИС-ийн, Антропологи Археологийн тэнхимийн профессор У.Эрдэнэбат ахалж явуулав. Археологийн авран хамгаалах малтлага, хайгуул судалгаанд Хархорум музейн ажилтан Б.Дэжидмаа, Б.Оюунчимэг нар хамтран ажилласан.

Тус газарт эрт үед хүний гараар үйлдсэн тоосгон өрлөгтөй ямар нэг байгууламж гэмээр ул мөр энэ тэнд ил гарсан, элсэнд дарагдсан байдалтай байв. Эдгээрээс том жижиг 2 байгууламжийг сонгож малтав.

Босоогийн хонхорын 1-р булш

Байршил:  N470 14`48.7”, E 1020 57`13,8”, далайн түвшнээс дээш 1453 м өндөрт ухаа толгойн энгэрт оршино. Газрын өнгөн хөрсөн дээр дээд ирмэг нь элсэн дотроос цухуйсан дөрвөлжин хэлбэртэй хэсэг тоосгон өрлөгөөр танигдаж байсныг цэвэрлэж үзхэд хойд-урд 96 см, баруун-зүүн 106 см хэмжээтэй байв. Уг байгууламжийг шатаалт сайтай хөх тоосгоор үйлдсэн бөгөөд урьд хөндөж малтсан бололтой байв.[1]

Дөрвөлжин хашлагын дотор талд малтахад 30 см гүнээс төмөр хадаас олдов. Мөн энэ түвшинд хашлагын дотор талын зүүн талаас цагаан паалантай дин хэмээх хятад шаазангийн ёроолын хагархай, шатсан ясны хугархай гарав. Өөр олдворын зүйл илэрсэнгүй. Шалласан тоосгоны түвшингөөс 24 см, газрын өнгөн хөрснөөс 54см гүнд ул хөрс гарсан тул малтлагыг зогсоож нүхийг шороогоор эргүүлэн булав.

Босоогийн хонхорын 1-р булшны ойр орчимд хайгуул хийж өнгөн хөрсөн дээрээс хар, улаан, саарал өнгийн шавар ваарны хагархай, цагаан, хар, ногоон паалантай хятад шаазангийн хагархай олж түүвэрлэн авав. Эдгээр нь цөм Хархорумын тууриас элбэг олддог керамикийн төрөлтэй адил бөгөөд он цагийн хувьд XIII-XIV зууны үед хамаарна.

“Босоогийн хонхорын 2-р булш”

Байршил: N470 14`56,2” , E1020 57`12,7”, далайн түвшнээс дээш 1465м өндөрт ”Босоогийн хонхорын” 1-р булшнаас чанх хойд зүгт 230 м зайтай, ухаа толгойн энгэрт оршино. Газрын өнгөн хөрсөн дээр хойд, урд чиглэлтэй тоосгон өрлөгийн булан шороонд хагас булаатай, орчны элсэрхэг хөрснөөс хэсэг газар хар саарал өнгийн хайрган чулуу ил гарснаар энд хүний гараар бүтээсэн ямар нэг байгууламж байгаа гэж мэдэгдэж байв. Өнгөн хөрсний цэвэрлэгээ хийж 10 см гүн малтахад хөх тоосгоор өрсөн гонзгой дөрвөлжин хэлбэртэй хашлагын дээд ирмэг илрэв. Хашлагын урт 220 см, өргөн 82 см. Ерөнхий тэнхлэгээрээ баруун хойд,-зүүн урд чиглэлтэй.

Малтлагын дараагийн үеэс эхлэн энд булшны нүх ухаж ханыг нь тоосгоор өрж доторлоод дээр нь бөмбөгөр оройтой тоосгон дээвэр хийсэн бунхант булш маягийн байгууламж байсан нь мэдэгдэв. Бунханы тоосгон дээвэр нь нилээд эрт доошоо цөмөрч бүхэлдээ нурсан бөгөөд тоосгонууд нь ч зөөгдөж алга болжээ. Булшны нүхийг доторлосон тоосгон хана буюу хашлагын дотор талд малтлагын ажлыг үргэлжлүүлхэд оршуулгын нүхний хойд хэсэгт 60 см голчтой нүхний толбо газрын хөрснөөс доош 70 см, тоосгон хашлагын дээд ирмэгээс 60  см гүнд мэдэгдэв. Энэ толбо нь эрт цагт булшийг ухаж тоносон юмуу эсвэл мэрэгч амьтан булшны нүхэн дотор буюу бунханд үүрлэж байсны шинж тэмдэг юм. Нүхэн дотроос хөх тоосгоны хагархай, ихэд эвдэрсэн төмөр хадаасны тав олдов. Мөн энэ түвшингээс эхлэн хөх тоосгоны нуранги дундаас 2 см зузаантай ихэд ялзарч муудсан модны хэсгүүд гарч байсан нь авсны таг бололтой. Авсны таг бунханы тоосгон дээвэр нурахын хамт доош цөмөрч эвдэрсэн нь тодорхой байна. Энэ хэсгээс бунханы өрлөгийг шавж байсан шохойн хольцтой шаваасны жижиг хэлтэрхий нилээд гарсны томоос нь дээж болгон авлаа.

Малтлагын гүн хөрснөөс 100 см болоход хөх тоосгоор доторлосон булшны нүхэн дотор буюу бунханд тавьсан модон австай оршуулга илрэв. Хүний толгойг зүүн хойд зүгт чиглүүлэн нуруугаар нь хэвтүүлж, гарыг бие дагуу, хөлийг жийлгэн тэнэгэр байдлаар тавьжээ. Хүний яс ихэд ялзарч муудсан бөгөөд шүд, эрүү, сүүжний ясны байдлаас үзхэд залуу эрэгтэй байсан бололтой. Гавлын яс анхны байрнаас хөдөлж гэмтсэн боловч нүүр нь бүтэн байлаа.  Мөн хүүрийг оршуулахдаа бөс торгоор ороож тавьсан ул мөр тодорхой мэдэгдэж байв. Ямар нэгэн эд өлгийн зүйл дагалдуулаагүй байна.[2]  Банзан авс нь толгой талруугаа өргөн бөгөөд өндөр, хөл талруугаа нарийссан. Хүний биед яг таарсан хавчиг хэлбэртэй. Авсны урт 204 см, толгой тал нь 56 см, хөл тал нь 26 см өргөн. Банзны зузаан 2 см. Будаг сийлбэр байхгүй. Харин авсны толгой талын хөндлөвчинд хадаж байсан 2 жижиг, зэвэрсэн төмөр хадаасны үлдэгдэл олдов. Хүний яс ба авсны хашлага модыг цэвэрлэн баримтжуулж чөлөөлсний дараа цэвэрлэн малтахад оршуулганд хэрэглэсэн авс нь мөн банзаар хийсэн модон шалтай байв.

Авсны модон шалыг чөлөөлж доош малтахад булшны нүхний ёроол буюу бунханы байгууламжийг хөх тоосгоор зай завсаргүй өрж маш цэвэрхэн шалласан байлаа. Босоогийн хонхорын 2-р булшны оршуулгад баримталсан зан үйл тухайн үеийн монголчуудын оршуулгынхаас ихээхэн ялгаатай бөгөөд лал мөргөлтний оршуулгын шинж төрхийг агуулсан нь тодорхой байна.

Булшны нүхний дотор талыг тоосгоор доторлон бунхан байгууламжид ямарваа эд өлгийн зүйл дагалдуулаагүй байв. Үүнээс гадна Босоогийн хонхорт бидний малтсан 1 ба 2-р булшны байгууламжинд хэрэглэсэн тоосго, тэндээс олдсон шавар сав, хятад шаазангийн хагархай, төмөр хадаасны хэлбэр зэрэг нь цөм Хархорумын малтлагаас элбэг олддог XIII-XIV зууны материалтай ижил юм. Энэ бүхнээс дүгнэж үзхэд Хархорумын ойролцоох Босоогийн хонхорын оршуулгын газар нь XIII-XIV зууны нүүдэлч монголчуудын булш биш, харин хот суурин газарт суурьшин амьдарч байсан лал шашинт хүмүүсийн булш болохыг судлаачид тогтоов.

 

Нэвтрэх

ЗОЧИН

1013194
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
81
434
515
4521
1013194
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:13:51

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808