Монгол-БНХАУ-ын хамтарсан археологийн судалгааны ажил

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хээрийн шинжилгээний анги “Монгол Улсын нутаг дахь нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд 2014 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” багийн нутаг “Заан хошуу”, Архангай аймгийн Өгийнуур сумын “Тоглох” багийн нутаг “Хэрмэн талын гурван хэрэм” хэмээх газруудад хээрийн малтлага судалгааны ажил зохион байгуулав.

 

 

Тус судалгааны ангийн Монголын талын удирдагчаар профессор А.Очир, талбайн ахлах судлаач Б.Анхбаяр, судлаач Ц.Одбаатар, судлаач Х.Цэрэнбямба, Ж.Цамбагарав нар, Хятадын талын удирдагчаар Профессор Чен Ён Жи, Саранбилэг, Дандар, Чэн Фэн Фей, Жао Жиан нар ажиллав. Малтлагын явцад өөр өөр он цагт холбогдох 7 булш малтаж, илэрсэн олдворуудыг Хархорум музейн сан хөмрөгт түр гэрээгээр хадгалж байна.