• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорум хотын археологийн судалгааны товч тойм

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын туурь чухам хаана байдгийг 19 зууны 20-иад оноос эрдэмтэд судлаачид сонирхон судалж, олж тогтоохыг зорьсоор иржээ. Энэ асуудлыг Францын Абель Ремюза /Аbel Remusat/ 1824 234-291 / Д, Оссон / D.Hosson 1834, Оросын эрдэмтэн

Н.Я.Бичирун, 1829, 34-35/ зэрэг эрдэмтэд судалж байжээ.Сурвалж бичгийн мэдээ зангид тулгуурласан эдгээр судалгааны дүнд Хархорум хот оршин байсан гэх хэд хэдэн газрыг санал болгож байсан юм.Түүхийн судалгааны мэдээ баримтаар тодруулж гаргасан эдгээр санал дүгнэлтийн үнэн зөвийг тухайн газар нутагт археологийн хайгуул шинжилгээг  нягтлах ажил 19-р зууны сүүл буюу 1870-аад оноос эхэлсэн байна. Тухайлбал Хархорум хотын ор туурийг эрж олох зорилго агуулан эртний түүх дурсгалаар

нэн баялаг Орхоны хөндийд археологийн хайгуул судалгаа анх гүйцэтгэсэн хүн бол Оросын эрдэмтэн И.Падерин юм. Тэрээр тухайн үед мэдэгдээд байсан Хархорум тухай мэдээ баримтуудыг газар дээр нь шалган тогтоох зорилгоор Улиастай хүрэх аян замд гарчээ. Энэ аяны замдаа Орхоны хөндийгөөр дайран Харбалгас, Харбухын балгас зэрэг эртний дурсгалт хотуудыг үзэж, эдгээрийн түүх, хэн үүсгэн барьсан болох талаар нутгийн ард түмний ярьж хэлцдэг домог яриа тэргүүтнийг тэмдэглэн авч эртний жуулчдын тэмдэглэлтэй харьцуулан үзэж түүхэн үнэнийг тогтоохыг зорьжээ. 

Тэгэхдээ тэрээр Харбалгасыг нутгийнхан “Хар хэрэм” хэмээн нэрлэдгийг анхааралдаа авч, энэ нь Хархорум хотын нэрийн сунжирсан дуудлага хэмээн үзэж Орхоны хөндийд байх энэхүү сүр жавхлантай эртний хотын үлдэгдэл нь Их Монгол улсын нийслэл Хархорум хотын ор үлдэц мөн гэж үзсэн байна. И.Падерин хэдийгээр Хархорумын оршин буй газрыг олж тогтоож хараахан чадаагүй ч Монголын төв нутагт буй эртний түүх, соёлын алдарт дурсгалууд, Тухайлбал Харбалгас, Хадаасангийн балгас зэргийг археологийн үүднээс анх тодорхойлон бичиж олонд сонордуулж байсан судлаач болно./ Падерин,1874,355-360/

Монголын түүхийн нэн чухал сурвалжийн нэг болох “Эрдэний эрих” дэх Эрдэнэ Зуу хийдийг үүсгэн байгуулсан тухай мэдээг нарийвчлан шинжсэний дүнд нэрт монголч эрдэмтэн А.М.Позднеев уг хийдийн дэргэдэх эртний турь нь даруй Их Монгол улсын нийслэл хотын үлдэгдэл мөн гэх саналыг 1888 онд дэвшүүлсэн нь цаашдаа археологийн судалгаа болон нутгийн ард түмний дунд хадгалагдаж үлдсэн аман домог тэргүүтнээр нотлогдсон билээ. /Позднеев,1888/

1889 онд Монголын орны төв нутаг Орхоны хөндийгөөр голлон судалгаа хийсэн хийсэн эрдэмтэн Н.М.Ядринцев Эрдэн зуу хийдийн дэргэд орших эртний хотын турийг үзэн сонирхон, тэндээс авчирсан гэрэлт хөшөө зэрэг эртний дурсгалт зүйл олноороо Эрдэнэ зуу хийдийн дотор хадгалагдаж байгааг гол баримт болгон Их Монгол улсын нийслэл чухам энд оршин байсныг газар дээр нь нягтлан шалгаж тодруулсан байна./Ядринцев / 1892, 51-113/. Эл шинжилгээний ангийн мөрөөр ирж ажилласан “Орхоны шинжилгээний анги” нь Монгол орны төв нутагт байх эртний олон хот сууриныг бүртгэн тэмдэглэж гар болон гэрэл зураг, дэвсгэр зураг үйлдэн судалгааны эх үндсийг тавьсан билээ. /Атлас древностой...,1892, 1895, 1897, 1901/

Түүний дараа 1891 онд Оросын Эзэн Хааны ШУА-ийн томилолтоор академич В.В.Радловаар толгойлуулан ирсан “орхоны шинжилгээний анги” Монголын төв нутаг Орхон, Туулын сав дагуу ажиллахдаа эндхийн түүх дурсгалт олон газрыг үзэж зураглан тэмдэглэж авсны дотор ХарХорумын үлдэц нурааг нарийвчлан шинжиж, газрын зургийн мэргэжилтэн ахмад Л.И.Шеголов Хархорумын турь болон Эрдэнэ Зуу хийдийн хашаанд байгаа эртний Хархорумын туриас авчран заримыг нь сул тавьж, заримыг нь сүм, хэрмийн дор суурилуулж суулгасан бичигт хөшөөний хугархай, баганы суурь, тээрмийн болон барилгын довжооны засмал чулууд зэрэг хуучны олон дурсгалыг үзэж хэв хуулга авч нийтлүүлсэн юм.

Австрийн байгаль судлаач, угсаатны зүйч Ханс Ледер Монгол нутгаар аялан явж судалгаа хийсэн ба Эрдэнэ зуу хийдийн эргэн тойронд эдгэрч бүдгэрсэн усжуулалтын сувгийн ор мөр бүхий хуучин хотын турь байхыг ажиглаж мэдсэний гадна тэндээс зарим нэг бичээстэй чулуу.дыг хайж олсон байна. /Leder, 1894, 407-436/

1948-1949 оны хооронд Төв Азийн түүх соёлын судлагч нэрт эрдэмтэн С.В.Киселев, манай улсын ууган археологич Х.Пэрлээ нарын удирдлагаар Монгол-Зөвлөлийн хамтарсан шинжилгээний анги Хархорум хотод дорвитой томхон малтлагын ажил гүйцэтгэж эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй олдвор хэрэглэгдэхүүн цуглуулан, дурсгалын холбогдох он цаг,үүрэг зориулалтыг нягтлан тодорхойлж манай түүхийн шинжлэх ухааныг арвин баялаг олдвор, шинэ сэргэг мэдээ баримтаар баяжуулсан билээ. /Пэрлээ, 1961, Древнемонгольские...1965/ /Монголын Археологийн шинжлэх ухаан 162-р хуудас/

Тус шинжэлгээний ажлын үр дүнд эрдэнэ зуу хийдийн дэргэд оршиж буй эртний хотын үлдэгдэл нь Их Монгол улсын нийслэл Хархорумын турь болохыг анх удаа археологийн судалгааны биет баримтаар нотлон тогтоож, энэ хот нь зөвхөн улс төр, засаг захиргааны төв төдийгүй тухайн үеийн үйлдвэр, худалдааны төв хот байсныг нотлон харуулжээ. Хотын төвд хэсэгдэх худалдаа арилжаа эрчимтэй хөгжиж байсныг харуулах арвин баялаг хэрэглэгдэхүүн олджээ. Уг шинжилгээний ажлын бас нэг ололт нь Монголын археологийн судалгаанд үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх, нэн ялангуяа хот суурины дурсгалыг малтан судлахад Монголын археологичдыг бэлдэх том сургууль болсонд оршино.

1976-1986 онд Н.Сэр-Оджавын удирдсан Хархорумын шинжилгээний анги Их Монгол улсын нийслэл Хархорум болон ХарХул хааны балгасанд малталга судалгааны ажил гүйцэтгэсэн юм./Сэр-Оджав, Баяр, 1980/. Тус шинжилгээний анги нь Хархорум хотын дүүрэгт монголчуудын болон лал шашинт иргэдийн булш оршуулгыг малтан судалснаар Их Монгол улсын нийслэл хотод янз бүрийн шашин чөлөөтэй дэлгэрэн хөгжиж, өөр өөр угсаа гаралт иргэд эв найртай амьдран сууж байсан тухай өгүүлдэг сурвалж бичгийн мэдээг биет баримтаар нотолжээ./ хуудас 163/

1995-1996 онд ЮНЕСКО-ийн ивээл дор зохиогдсон Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах шинжилгээний анги нь Монголын эртний нийслэлийн судалгаанд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол-Японы судлаачид хамтран гүйцэтгэсэн энэхүү төсөл нь эртний нийслэлийн дэвсгэр талбайн хотгор гүдгэрийн болон археологийн нарийвчилсан дэвсгэр зураг үйлдэж, хамгаалалтын бүс тогтоон, энэ бүсийг тойруулан хашаагаар хүрээлж тодорхой цэгүүдэд танилцуулгын самбар босгосон нь эртний нийслэлийн дэвсгэр нутгийг гадны аливаа нөлөөллөөс хамгаалахад чиглэсэн, эрдэмтэн судлаачдын олон жилийн хүсэл мөрөөдлийг гүйцээсэн бодит ажил болсон билээ. Түүнчлэн тус шинжилгээний анги нь Хархорум хотын ойр орчимд буй түүх соёлын холбоо бүхий өөр бусад хот хэрмийн үлдэгдлийг хамруулан судалсны тоонд Мэлхийт орд буюу Тогос орд, Захын булаг, Баянголын туурь, Хөгшин Орхоны дөрвөлжин, Хар бондгор зэрэг дурсгалыг дурдах хэрэгтэй. Монголын их хаад Хархорум хотод байнга оршин сууж байгаагүй, улирлын шинжтэй нүүдэл хийж тусгай тусгай ордуудад сууж байсан тухай бичмэл сурвалжийн мэдээг археологийн биет олдвороор нотлох боломж бүрдсэн байна.

1999 оноос Хархорум хотын дэвсгэр талбайд үйл ажлаа эхэлсэн Монгол-Германы хамтарсан “Хархорум” төслийн судалгааны анги энд тогтмол ажиллан эртний хотын малтлага судалгааг шинэ төвшинд үргэлжлүүллээ. Энэхүү хамтарсан судалгаа нь малтан илрүүлсэн эд өлгийн зүйлсийг нөхөн сэргээж анхны хэлбэр дүрсийг нь тодруулах, үл хөдлөх олдвор зүйлсийг газар дээр нь бэхжүүлэн хадгалах, олдворын он цагийг тодорхойлох, газар доор байгаа барилга байгууламжийг урьдчилан тодруулах зэрэгт байгалийн ухааны дэвшилтэт аргуудыг өргөн хэрэглэсэн. Эдгээр бичмэл сурвалжийн мэдээг археологийн биет олдвортой илүү нягт нямбай харьцуулан судалсны дүнд өмнөх үеийн судалгааны зарим эндүү ташаа ойлголтыг засч залруулан түүхийн үнэнийг бодит үнэнээр тогтоох боломжийг бүрдүүлж байна.

Нэвтрэх

ЗОЧИН

1013195
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
82
434
516
4522
1013195
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:14:04

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808