Монгол-Хятадын хамтарсан археологийн малтлага судалгаа

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хээрийн шинжилгээний анги “Монгол Улсын нутаг дахь нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 23 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Тоглох” багийн нутаг “Хэрмэн талын гурван хэрэм” Өндөр-Улаан хэмээх газруудад хээрийн малтлага судалгааны ажил зохион байгуулав.

Тус судалгааны ангийн Монголын талын удирдагчаар профессор А.Очир, талбайн ахлах судлаач Б.Анхбаяр, судлаач Ж.Цамбагарав нар, Хятадын талын удирдагчаар Профессор Чен Ён Жи, Саранбилэг, Дандар, Чэн Фэн Фей, Жао Жиан нар ажиллав. Малтлагын явцад Талын гурван хэрмээс баруун хойно, Өндөр-Улаан уулын зүүн урд хормойд нэгэн шороон байгууламж бий.  Эл шороон овгорыг малтах явцад сорилын сувгийн 3A секторын 20 хэсэгт шороон овгорын дээрээс 240 см гүнд нэгэн оршуулга илрэв. Уг булш нь байгууламжийг үйлдсэний дараа шороон овгорын орой хэсгийн шороог ухаж талийгчийг оршуулан, шороогоор нь эргүүлэн дарсан байв. Өөрөөр хэлбэл, тэр нь шороон дараастай булш аж.Модон авсанд талийгчийн толгойг баруун хойш 290 хэмд хандуулан дээш харуулан тэнэгэр байдлаар тавьж, хоёр гарыг их биеийг нь дагуулан, хоёр хөлийг нь жийлгэж оршуулжээ. Малтлагаас илэрсэн олдворуудыг Хархорум музейн сан хөмрөгтхадгалж байна.

Хавсралт зураг

01-р булш

Өндөр-Улааны дурсгал