• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Уйгарын нийслэл Харбалгас хотын судалгаа

Дундад улсын түүхийн мэдээнд: “Тянь Баогийн эхэн [751] оны үед Уйгурын Пэй-ло хааны өргөө орд У-тэ-цзянь [Этүгэн] уул, Хун [Орхон] голын хооронд нүүж буув. Түүний зүүн этгээд тэгш тал газар болно. Баруун этгээд Ү-тэ-цзянь уулаар, умар этгээд 600 ли [газар] хол Сянь-э [Сэлэнгэ] голоор савлана” гэсэн байдаг. Үүнээс үндэслэн, Хар Балгас анхан Орхоны хөндийд байгуулагдаагүй, харин есөн овгийн Уйгурын уг нутаг Сэлэнгэ хавь нутгаас хожим тэнд нүүж очсон бололтой гэсэн саналыг Х. Пэрлээ нарын эрдэмтэн дэвшүүлжээ. 

VIII зууны дунд үед Уйгур улс хүчирхэгийнхээ туйлд хүрсэн бөгөөд Алтайн уулсаас Хянган, говиос Саяны уулсын хоорондох нутгийг эзлэх болжээ. Хөрш орнуудтай эдийн засаг, соёлын харилцаа өрнүүлж, ялангуяа согд, хятад урчуудын хүчийг ашиглан хот суурин барьж байв. 821 оны үед Хар Балгасыг Арабын түүхч Тамим ибн Бахр ал-Муттави “хаадын хот” хэмээн нэрлэж баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг. 840 оны үед уг хот Енисей мөрнөөс ирсэн Хиргис аймгийн довтолгоонд

өртөж галдан шатаагджээ. Энэ тухай Финландын нэрт монголч эрдэмтэн Г.И. Рамстедт 1922 онд монгол хэлээр туурвисан “Уйгур улсын хураангуй түүх” зохиолдоо: “Сэлэнгэ Орхоны орчимд үлдсэн уйгур нь найман зуун дөчдүгээр [840] онд баруун хойно нутагтай хиргисийн довтолгоонд алагдаад талагдаад цөөхөн болсноос гадна ноёд ч үгүй хоцорвой. Хойд Уйгурын ноёдын уг тасарсан энэ. Орхоны Хар Балгасун эвдэрхий болсон энэ. Олон үзэмжит бичигт хөшөө чулууны хамхархай болсон учир энэ. Хиргис улс нь бичиг ч үгүй, шашин ч үгүй мунхаг улс байсны тул хиргисийн хаадын нэр бичигдсэн газар нэг ч үгүй. Босгосон сайхан сүм суварга ч үгүй. Харин Уйгурын байгуулсан сүмэсийг эвдэж, сүмэст хураагдсан ном судрыг түймэрдүүлээд явсан улс бөлгөө” хэмээн бичжээ.

Хотыг дахин барьсан буюу хожим эзлэн суурьшсан талаархи археологийн судалгааны нотлох баримт хомс аж. Гэвч Киданчууд дахин ашиглаж байсан шинж тэмдэг бий. Өгэдэй хааны үед монголчууд дахин ашиглаж байсныг нотлох түүхийн эх сурвалжууд нь эргэлзээтэй бөгөөд олон утгатай юм. Енисейн киргисүүдийн довтолгооноор Монгол дахь Уйгурын хаант улс буюу Монголын хөрс шороон дээр бүрэлдсэн хоёр дахь их эзэнт гүрэн мөхсөн билээ. Уйгуруудын үлдэгдэл нь баруун зүг Шинжиан (Дорнод Туркестан) руу дутаан гарч, тэндээ Кочо мэтийн жижиг ванлигууд ба хот улсуудыг үндэслэн байгуулжээ.Хар Балгасун – хар хот буюу хар балгас - нь эртний Монголын нийслэл Хархорум хотоос баруун хойш 35 орчим километр зайтай, Орхон голын зүүн эрэгт оршино. Өнөөг хүртэл хээр талын дунд алсаас сүндэрлэн харагдах Хар Балгасны ордны буюу сүмийн хот гэж нэрлэгдсэн талбай 360 х 404 метр хэмжээтэй бөгөөд дундаа сүрлэг том суварга бүхий 8 метр хүртэл өндөр хэрэмтэй, Орхоны хөндийн тал нутаг дахь хамгийн их сэтгэгдэл төрүүлэм дурсгалын нэг болно. Хуучны судалгаагаар хотын талбайг 25 орчим ам дөрвөлжин километр гэж тооцож байлаа. 2007 онд Монгол-Германы Орхон экспедицийн явуулсан агаарын лазерскайн судалгааны үр дүнгээр Хар Балгас нь дор хаяж 32 километр хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршиж байгааг хэмжин тогтоосон юм.

Орхоны шинжилгээний анги 1891

1891 оны 7-р сарын 16-нд Оросын түрэг судлаач эрдэмтэн Вильхельм Радловын удирдсан шинжилгээний анги Харбалгасанд хүрэлцэн ирсэн.Уг шинжилгээний ангийхан 1891 онд балгасын үлдэгдлийг 12 хоногийн турш үзэж зохих хэмжээстэй нь баримтжуулж, уг хотын анхны дэвсгэр зургийг үйлдсэн бөгөөд “ Монголын хуучны дурсгалт зүйлсийн атлас “ бүтээлдээ нийтлүүлсэн юм. Экспедицийн гишүүдэд хотын ор үлдэгдэл гүнзгий сэтгэгдэл төрүүлсний адил юуны өмнө тэнд байсан хагархай чулуун хөшөөний бичээсийг шинжлэх ухааны үүднээс онцгойлон сонирхсон.Орхоны түрэг, согд, хятад гурван хэлээрх бичээст хөшөө нь хэдэн хэсэг хуваагдан хэдэн зууны турш газар хэвтэж байсныг Радловыг ирэхээс 2 жилийн өмнө 1889 онд Н.М. Ядринцев үзээд нутгийханд хэлэлгүй согд хятад бичээстэй 2 том хагархайг Санкт-Петрбург хотноо аваачсан нь тэр үеийн өрнөдийн судлаачдад танил болсон байжээ.808-832 оны хооронд босгосон хэмээн үзэж буй уг гэрэлт хөшөөнд Могойн Шинэ Усны гэрэлт хөшөөтэй адил Уйгурын мандал бадрал, их ялалтын тухай өгүүлсэн бөгөөд согд багш нар Уйгурын дунд залран ирж номлон дэлгэрүүлж байсан  манихейн шашны  талаар дурдсан нь түүхийн судалгааны асар үнэтэй баримт юм.Хөшөөний хоёр хугархай дээрхи хятад бичээсийг анх эрдэмтэн Э.Кох уншиж 1891 онд орос, франц хэлээр нийтлүүлжээ.Үүний дараа Орхоны шинжилгээний ангийн гишүүн, хятадач эрдэмтэн В.П. Васильев тухайн үед Санкт-Петербург хотноо сууж байсан Хятадын элчин Шу-Кин-Чен гэдэг хүний нийлүүлж өгснөөр тухайн цаг үеийн судлаачдын мэдэлд орсон Харбалгасны гэрэлт хөшөөний хятад бичээсийг нэгтгэн уншиж 1895 онд герман хэлээр, 1897 онд оросоор хэвлүүлсэн билээ. Харин Харбалгасны нэгдүгээр түрэг бичээс хэмээн судлаачдын дунд алдаршсан руни бичээсийг Радлов анх түрүүн тайлан уншиж гэрэл зураг хэв дардасыг нь “ Монголын хуучны дурсгалт зүйлсийн атлас “ таа хэвэлсэн ба 1895 онд германаар орчуулан “Монгол дахь эртний түрэг бичээсүүд” номондоо үгийн галиг, тайлбар толийн хамт нийтлүүлсэн байдаг. Хар балгасны согд бичээсийн талаар 1930 онд 1930 онд Германы эрдэмтэн Олаф Хансен, 1990 онд Японы эрдэмтэн Юутака Ёшида нар нарийвчлан судалж тусгай өгүүлэл нийтлүүлсэн бол хөшөөний бичээсийг дахин судлах ажлыг 1996-1997 онд Монгол- Японы хамтарсан “Бичээс“төслийнхөн 2001 ба 2004 онд Казакстаны түрэг судлаач Базылханы Напилын удирдсан шинжилгээний анги тус тус хийж гүйцэтгэсэн ажээ.

Хангай экспедиц 1934

Зөвлөлтйин эрдэмтэн Д.Д.Букинич 1934 онд Харбалгасын үлдэгдэл дээр 8 цооног малтсан бололтой бөгөөд харамсалтай нь хаана, хэдий хэмжээгээр малтсан, ямар ямар зохион байгуулалттай, ямар олдвор гарсан, илрүүлсэн олдвороо чухам хаана өгсөн, тэр нь одоо хаана байгаа талаар ямарч мэдэлэл үгүй байна.Букиничийн судалгааны ажил одоо болтол хэвлэн нийтлэгдээгүй бөгөөд тайлан ШУА- ийн Археологийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгт хадгалагдаж байна./ Археологийн судлал 2010, 304-305-307 р тал /

Хар балгасны түрэг бичээс

Хар балгаснаас урагш 2 км зайд орших түрэг бичээс бүхий эл дурсгалыг Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар олж нээжээ.Энэхүү хөшөө нь 6 хэсэг болон хугарсан ажээ. 1894 онд В.В.Радлов уг хөшөөний бичээсийн хэв хуулгыг авч, өөрийн бүтээлээ гаргажээ.

Монгол зөвлөлтйин түүх угсаатэн зүйн хамтарсан экспедици 1948/1949

Зөвлөлтийн археологич, профессор С.В.Киселевын удирдсан монгол зөвлөлтийн шинжилгээний анги 1948-1949  онд Монгол оронд явуулсан археологийн судалгааны нэгээхэн хэсгийг Хар балгасны үлдэгдэл дээр хийсэн. Энэ тухайгаа “Зөвлөлтийн археологи “ сэтгүүлийн 1957 оны 2 дугаарт нийтлүүлсэн “ Монголын эртний хотууд” өгүүлэлдээ Харбалгасд хийсэн ажлынхаа тухай дурьдсан байдаг.Энэхүү өгүүлэлдээ 1891 онд В.В.Радловын экспедицийн судалгаа ба Клеменцийн тодорхойлолтыг нягтлахад ажлаа чиглүүлсэн гэдгээ дурдаад юуны өмнө тэр үед хийгдсэн хотын дэвсгэр зургийг дахин нарийвчлан тодруулж, малтлагын ажлыг Хар балгасны зөвхөн их хэрмийн гол төв хэсэгт явуулсан тухайгаа мэдээлсэн байна. Түүний малтлага хийсэн газраас олдсон зүйлүүд Тан улсын /618-907/ үед холбогдох барилгын чимэглэл, дээврийн ваар, 840 оны үед холбогдох зоос тэргүүтэн байжээ.Үүнээс үндэслэн Харбалгасны төв хэсэгт цайзат хэрэм бүхий хааны ордон, түүний гадуур орон сууцны хороолол, мөн түүнчлэн Уйгурын хаадад зориулан босгосон гэрэлт хөшөө үүдэнд нь тавиастай байгаа нь сүм дуганы барилгын чуулбар байсан гэж С.В.Киселев үзжээ.Түүнчлэн хотын дэвсгэр дэхь нэгэн барилгын үлдэгдлийг малтаапд энд төмөрлөг боловсруулах ажил хийж байсан гэж дүгнэжээ.  Гэвч Харбалгасан дахь анхны энэ малтлагын үр дүн ямар болсон нь тодорхойгүй, одоо болтол хэвлэн нийтлэгдээгүй байгаа юм.

Монгол- Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедиц 1976/1979

Энэ шинжилгээний ангийн хээрийн судалгааны ажлын хүрээнд 1976 ба 1979 оны зун археологич Д. Цэвээндорж, Ю.С. Худяков нар Харбалгасны үлдэгдлийг шинжин үзэж , гол хэрэмт байгууламжийн тойм зураглал хийсний зэрэгцээ шавар вааран эдлэл голдуу түүвэр олдвор цуглуулсан байна.Энэ судалгааны ажлын үр дүнд 1982 онд монгол орос хоёр эрдэмтний хамтран бичсэн “Ордубалыкийн керамик” 1990 онд Ю.С.Худяковын “ Монгол дахь Уйгурын соёлын дурсгалууд “хэмээх бэсрэг өгүүлэл нийтлэгджээ.МЗТСХЭ- ийн ажиллаж байх үед чухал нээлтийн нэг бол эрдэмтдийн дунд Хар балгасны 2р түрэг бичээс хэмэн нэршсэн хөшөөг олж судалсан явдал юм.  2007 оны зун Монгол- Германы Орхон Экспедици зохион байгуулагдсан юм. 2009 оноос эхлэн Герда Хенкель сангаас санхүүжүүлж буй “Орхоны хөндий- Харбалгас “ хэмээх төсөл Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн Хүрээлэнтэй нягт хамтын ажиллагаа явуулан хэрэгжүүлж байна. Хуучны судалгаагаар хотыг 25 орчим ам дөрвөлжин км гэж байсан бол агаарын лазейрскийн судалгааны үр дүнгээр Харбалгас нь дор хаяж 32 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршино гэж үзсэн байна.

2009 оны 8-9 дүгээр сард хийсэн анхны малталт

2009 оны зун цаг агаарын байдал хийгээд логистикийн бэрхшээлээс шалтгаалж гурван долоо хоног гаруйхан богинохон хугацааны малтлага хийсэн.Хар балгас дахь малтлагууд нь юуны өмнө, ордон юмуу сүмийн хот хэмээн нэрлэгддэг газрын доторхи хоёр жижиг барилгын турь ба их хэрэмт байгууламжийн өмнө орших нэгэн томоохон байгууламжийн дээр тус тус төвлөрөн явагдлаа. Их суварганы зүүн талд орших барилгын дов дээр Сергей Киселевийн малтлагын хуучин нүхийг хөөж цэвэрлэж үзэв. Түүний малтлагын байдлыг сэргээн төсөөлсний дараа , уг малтлагын талбайг бага зэрэг тэлж өргөтгөсөн бөгөөд суурин амьдралын үе давхрагын байдал ба барилга байгууламжийн хүрээ хязгаарын талаархи эхний ойголтыг авахын тулд хэсэгчилсэн байдлаар эх газрын ул хөрс хүртэл гүнзгийлэн малтав. Зүүн талын арай том овгор нь шороо шавар үелүүлэн дагтаршуулсан 3 метр орчим өндөр довжоон дээр байгуулсан танхим маягийн гэмээр барилга байсан илэрхий тул суварганы хажуудах багавтар овгороос модон баганатай барилгын үлдэгдэл ,түүний  шалан дээр,засаж янзалсан модоор зангидаж хийсэн дөрвөлжин хэлбэртэй байгууламж илрэв.Тэр барилга хойд талаараа зузаан шавар ханаар зааглагдаж байжээ.Шавар дэлдэж хийсэн ханы хойд талыг гаднаас нь шавардсан байв.Ханы шаваасны ирмэгийн нөгөө талд шатсан үе байгаа нь түймэрт шатсаны улмаас байшин нурж унасныг харуулж байна.Хоёр барилгын онцлог чанар ба зориулалт одоогоор трдорхой бус. Гэвч ямарч тохиолдолд эдгээр нь ордны юмуу сүмийн хотод баригдсан анхны барилгын тоонд орох нь илэрхий, тэнхлэгийнхээ хувьд ч бүхэл барилгын чуулбартай уялдан зохицсон аж. 8-9 дүгээр зууны Тангийн үеийнх болох нь илэрхий дээврийн усны хоолойн тоосгоны үлдэгдлүүд барилгын он цагийг Харбалгас дахь Уйгурын үед / 8 дугаар зуун / нд холбогдуулж байна.Тэрчлэн газрын дээрх хадгалагдаж үлдсэн суварга мэтийн бүтцээс үзэхэд Дундад азийн суварганы хэв маяг харагдаж байдаг. Ингэхлээр энд баруун зүгийн магадгүй согдын нөлөө байж болох юм. Тиймээс бид хамгийн ойлгомжтой байх үүднээс Харбалгасын эртний үетэй / VIII зуун /.

Ордон /Сүмийн / хотоос урагш, түүнтэй өөрийн барилгын шугамаар зэрэгцээ байрлалтай, төв хэсэгтээ нэгэн их гол барилгатай, цогцолборынхоо баруун хойд хэсэгт жижиг, жижиг туслах барилгуудтай, гадуураа давхар хэрмээр хүрээлэгдсэн байгууламж бий. Энэхүү байгууамжийн гол тэнхлэгийн харалдаа хоёр дахь хаалганы архан талд Харбалгасны гурван хэлээр бичсэн гэрэлт хөшөөний үлдэгдэл байдаг. 832 онд босгосон хэмээн он цагийг нь тогтоосон уг хөшөөний хятад, уйгур, согд гурван хэлээрх бичээст хөшөө нь Манихейн шашны их ялалтыг магтан дуулжээ. Энэ учраас Финийн түрэг судлаач эрдэмтэн Г.Рамстедт гурван хэлээрх бичээст хөшөө чулуу байгаа тэр цогцолборыг хотын манихейн шүтээний төв байсан болов уу гэж таамагласан байдаг.Харин ХIII зууны үеийн перс хүн Жувейнигийн мэдээлснээр бол, гэрэлт хөшөө ордны өмнө оршиж байсан аж.Өөрийнх нь хүрээ хэмжээ, бүтэц зохион байгуулалт байрлалынх нь хувьд авч үзвэл, ямартайч гэсэн , ордон , сүм эсвэл уйгар бичээст “Эзэнт гүрний харш” / il aba / хэмээн нэрлэгдсэн төв засаг захиргааны цогцолбор, олон нийтэд зориулагдсан онцгой нэгэн барилгын цогцолбор энд оршин байж хэмээн таамаглаж болохоор байна. 2009оны зун хийсэн малталтыг хойд талын гадаад хэрмийн дэргэд байгаа нэгэн туслах барилгын судалгаагаар хязгаарласан бөгөөд хэрмийн дээр хийсэн зүсэлтээр энд тоосгоор өнгөлөөгүй шавар дэлдэж хийсэн зузаан ширмэн хана байгааг олж тогтоосон. Туслах барилгаас олдсон керамик олдворууд Киданы үед /X/ XI зуун / дахин ашиглаж байсныг зааж өгч байна.Харин барилга нь өөрөө VIII юмуу IX зууны үед хамаарахыг тэндээс гарсан Тангийн үеийн дээврийн ваар хийгээд Уйгарын керамик харуулж байна. Барилгын дүнз мод ба түүхий тоосгоор барьж, ханыг нь шавардаж байсан бөгөөд харин түүнийг хэрхэн өргөтгөж байсан, өрөө тасалгааных нь бүтэц ямар байсан хараахан судалж амжаагүй байна.

Малтан судалсан туслах барилгын баруун өмнөд хэсэгт, байшин хаягдаж орхигдсоноос хожим хойно аваачиж тавьсан нэгэн залуу хүний оршуулга илэрсэн юм. Булшийг оршуулгын зан үйл, зүг чиг, хойлгын эд зүйл ба булшны хэлбэрийн онцлог шинжээр нь эртний монголын үеийнх / XII-XIV зуун/ хэмээн он цагыг нь тогтоосон байна.Энэ нь монголын үеийн хөмөгт булш болох нь илэрхий байсан бөгөөд хүүрийн толгойг хойд зүг чиглүүлэн биеийг нь байшингийн баруун хана дагуу зэрэгцүүлэн тэнэгэр байдлаар тавьжээ.Булшны хөмгийг байшингийн хатуу шавар ханыг хөндийлөн ухаж хийжээ. Уйгурын үеэс / VIII-IX зуун / гаралтай уг барилга оршуулга үйлдсэний дараачаас яах аргагүй бүрмөсөн хаягдсан ажээ.

 

ЗОЧИН

1070124
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
44
182
44
8484
1070124
Таны IP: 54.196.47.145
Server Time: 2018-04-23 04:11:01

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • staff-c1.jpg
  • edu16may 3.JPG
  • IMG_2566.JPG
  • IMG_2312.JPG
  • DSC01910.JPG
  • IMG_5331.JPG
  • eh hel10.jpg
  • Picture1.jpg
  • 20161103_142149.jpg
  • bunha.png
  • 2222.jpg
  • internet_real.png
  • dugui5.jpg
  • edu16may 4.JPG
  • temporary1.jpg
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • Copy 2 of DSC02231.JPG
  • IMG_5153.JPG
  • eh hel18.jpg
  • tsoo.jpg
  • ahmad.jpg
  • zoos-1.jpg
  • a3.jpg
  • arslan 2.jpg
  • IMG_5792.JPG
  • zuu hiid.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • bosoogiin honhor 1.jpg
  •   2.png
  • natsuki.png
  • img-3-1.jpg
  • img_4093.jpg
  • tsetserleg13.jpg
  • bugan hoshoo.jpg
  • IMG_2462.JPG
  • 112.jpg
  • IMG_9789.jpg
  • IMG_2445.JPG
  • IMG_3555.JPG
  • IMG_1688.JPG
  • ertnii uy.jpg
  • eh hel11.jpg
  • banner.png
  • tsetserleg12.jpg
  • eh hel1.jpg
  • IMG_2322.JPG
  • 21106619_845111668986077_2669968959368572250_n.jpg
  • dugui13.jpg
  • IMG_5663.JPG
  • edu16may 2.JPG
  • b5.jpg
  • dugui6.jpg
  • 20161103_141332.jpg
  • ur.jpg
  • eh hel16.jpg
  • IMG_0679.JPG
  • tsetserleg10.jpg
  • chart.jpg
  • a8.jpg
  • Image 40.jpg
  • abb.17.jpg
  • il haad 6.JPG
  • a6.jpg
  • IMG_0720.JPG
  • ssss.jpg
  • tsetserleg6.jpg
  • picture 004.jpg
  • il haad 2.JPG
  • IMG_0536.JPG
  • IMG_0680.JPG
  • chinggis stone.jpg
  • eh hel9.jpg
  • arslan.jpg
  • staff-c3.jpg
  • il haad 3.JPG
  • chuluun zevseg.jpg
  • IMG_5321.JPG
  • Image 47.jpg
  • IMG_5340.JPG
  • shivee ovoo.jpg
  • 16-r shilen horgo 4.JPG
  • IMG_3535.JPG
  • amga.jpg
  • IMG_1721.JPG
  • eh hel14.jpg
  • IMG_5769.JPG
  • eh hel4.jpg
  • IMG_3459.JPG
  • eh hel13.jpg
  • Image 45.jpg
  • bumbatiin amnii hun chuluu.jpg
  • eh hel19.jpg
  • 20161103_140207.jpg
  • b3.jpg
  • museum schem 2014.jpg
  • IMG_0758.JPG
  • 20161103_143103.jpg
  • IMG_5720.JPG
  • tsetserleg4.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:    Тасалбарын үнэ /Ticket price:                        Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

 

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

 

Зураг дарах /photo    

15000

 

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

      Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас:88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808