• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Бумбатын амны хүн чулуун хөшөө

Олдворын нэр: БУМБАТЫН АМНЫ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ

Хийсэн материал: Боржин чулуу

Анх цуглуулж нээн илрүүлсэн: 1987 онд Археологич Баяр нээн илрүүлсэн.

Гарал үүсэл: Их монгол улс 

Тодорхойлолт: Өндөр оройтой малгай өмсгөсөн байдалтай эмэгтэй хүний дүрсэлсэн хүн чулуун хөшөө. Хархорин сумын нутаг сумын төвөөс урагш 30 км-ын зайд орших Бумбат хэмээх уулын хөшөөн дэнж гэдэг газарт оршиж байсан. Хөшөөний ерөнхий донж байдал нь эмэгтэй хүнийг дүрсэлсэн нь мэдэгдэж байна. эртний монгол эмэгтэйчүүдийн хэрэглэдэг байсан богтого малгай болов уу гэмээр өндөр оройтой малгай өмссөн. Малгайн оройн нь үзүүр хэсгээрээ хугарч унасан. Толгойноос дээш илүү

гарсан гозгор оройн хэмжээ нь 20 см өндөр, 30 см өргөн байна. 8 см зузаантай байна. Хүний нүүр мэдэгдэх боловч нүд, хамар, амны аль нь ч мэдэгдэхгүй, нүүрний баруун тал илүү их гэмтэж холторч унасан байна. зүүн шанаанд салгайн чимэг бололтой жижиг товгор зүйлийг дүрсэлсэн байна. хүзүүг богино, бүдүүн гаргаж өгсөн. Хүзүүний зүүлт болов уу гэмээр дугуйруулж хонхойлгон сийлсэн байна. Эрүүг тод гаргаж өгсөн. Их биеийг бүхэлд нь доош бага зэрэг өргөссөн маягтайгаар дүрсэлж цээжинд 2 хөхийг товойлгон гаргасан байна. Хэвлийн тус газраа 2 гараа нийлүүлж хундага барьсан. Хүний хөлийг дүрслээгүй харин өвдөгнөөс дээших хэсгийг дүрсэлсэн байна. Хундагны амсар нь 6 см, барьсан хэсгээс дээш 6 см хэмжээтэй амсар хэсэг нь бага зэрэг өргөссөн байна. Ямар нэгэн бүс бүслээгүй, шулуун хувцастай нь мэдэгдэж байна.

Гэмтэл өө сэв: Mалгайн орой үзүүр хэсгээрээ хугарч унасан. Зүүн гарын буглага орчим холторч гэмтсэн. Баруун гарын буглага урд талдаа 40 см орчим цууралттай. Баруун талд хормой хэсгээрээ холторч гэмтсэн. Ар талд хормой хэсгээрээ 21х12 см-ын хэмжээтэй зууван гонзгой хэлбэртэйгээр холторч унасан.

Зориулалт:  Зан үйлийн холбогдолтой чулуун дурсгал

Товч түүх: 13-р зууны үеийн монгол эмэгтэй хүнийг дүрсэлсэн хүн чулуун хөшөө нь Хархорин сумын нутаг Бумбат хэмээх уулын Хөшөөн дэнж хэмээх газарт оршиж байсныг 2010 онд Хархорум музейд авчирч үзүүллэгийн танхимд дэглэсэн байна.

Судлагдсан байдал: 1987 онд Археологич Д. Баяр судлаж

Олдворын нэр: АРАБ БИЧИГТЭЙ ХӨШӨӨ

Хийсэн материал: Саарал өнгийн боржин чулуу

Анх нээж илрүүлсэн: 1996 онд Монгол Японы хамтарсан Бичээс төслийнхөн

Гарал үүсэл: Монгол, Хархорум

Тодорхойлолт: Оройн хэсгээрээ бөмбөгөр, хавтгайлан зассан, нүүрэн талдаа 39 мөр араб бичигтэй, араб бичгийн дээр Соёмбо сийлсэн, ар талдаа маанийн 6 үсгийг 3 хэлээр бичсэн 14-р зууны үед хамаарах бичигт хөшөө. 1341 онд Хархорум хотод амьдарч байсан ислам шашинтангууд бүтээжээ. Араб бичгийг 2-2,5 см-ийн өндөртэйгээр ухаж сийлсэн. Бичээсийн утга нь: Ислам шашинтнууд Монгол хаад, ноёдын төлөө тэнгэрт залбирч Исламын сүм барих зөвшөөрөл аваад нэгэн сүм барьсан. Сүм барихад хандив өргөсөн хүмүүсийн нэр, хандивын дүнг тэмдэглэсэн байна. Араб бичгийн дээр Занабазарын зохиосон соёмбо үсгийг 17-18-р зууны үед нэмж сийлсэн байна. Соёмбо үсгийн өндөр 110 см, өргөн.., хамгийн дээд талд галыг 1 дөлтэй, мушгирсан хэлбэртэйгээр дүрсэлсэн. Доор нь нарыг дугуй дүрсээр илэрхийлж түүний доор хавирган сар дүрсэлсэн байна. Сарны доод талд 12 см өргөн, 6 см өндөр гурвалжин дүрсийг доош харуулан сийлж, доор нь 9х2,5 см тэгш өнцөгт дүрсэлсэн түүний доор нь 10 см диаметртэй дугуй дүрсэн дотор арга бэлгийн бэлгэдэл болох зөрсөн 2 загас дүрсэлжээ. Загасны доор дээрхтэй ижил тэгш өнцөгт сийлж доор нь мөн үзүүр нь доош харсан гурвалжин дүрс сийлсэн байна. Энэхүү гурвалжин дүрсний өргөн 13 см, өндөр нь 15 см. Энэ гурвалжны доош харсан үзүүрийн эсрэг талыг хагас дугуйлан сийлсэн. Эдгээр дүрсний доор 4 зураасыг хонхойлгон суурь мэт харагдахаар сийлж өгсөн. Суурины өргөн 5 см, урт 31 см. Энэ суурьны доор Бурханы шашины бурхадыг дүрслэхдээ доод сууринд нь дүрсэлдэг цэцэгтэй ижлээр 6 дэлбээтэй бадамлянхуа цэцгэн суурь сийлж өгсөн байна. Суурийг бүхэлд нь 32х43 см-ын хэмжээтэй цэцгийн дэлбээний маягтайгаар тойруулан хүрээлсэн. Энэхүү хүрээний доор 15х8 см-ын хэмжээтэй үүл дүрсэлж үүлнээс гарсан ишин дээр бадамлянхуа цэцгэн суурьтай соёмбо үсэг дүрсэлсэн байна. Үүлнээс гарсан иш нь нэг нь нэгнээсээ урган гарсан юм шигээр дүрслэгдсэн 2 хэсэг бөгөөд доод талаараа нарийн, дээд тал нь 3 салаалсан навчны дүрслэлтэй байна. Үүний өндөр нь 11,5 өргөн нь 4 см, 2 дахь ишний өндөр нь 13 см, өргөн нь 4 см байна.

Ар талдаа 8 мөр бичээстэй. Дээд талд нь

1-р мөр: төвдөөр ум /аом гэсэн үсгүүд/ гэж бичсэн

2-р мөр: санскритаар ум ма ни бад ми хум хэмээх маанийн 6 үсэг бичсэн.

3-р мөр: төвдөөр маанийн 6 үсэг сийлсэн

Гэмтэл өө сэв: Бүтэн

Судлагдсан байдал: 1996-1998 онд судалгаа хийсэн Японы бичээс төслийнхөн хэв хуулгыг авч уншсан.

Зориулалт: Хот суурины холбогдолтой чулуун дурсгал

Олдворын нэр: ХАЛААЛТЫН СИСТЕМ /МАКЕТ/

Судлагдсан байдал: Монгол Германы хамтарсан Хархорум экспедицийн 2001 оны хээрийн шинжилгээний ажлын тайлан. /KAR-2 хэсэг/ У.Эрдэнэбат М.А

Чингис хаан ба түүнийг залгамжлагчид 173-р тал

Анх нээж илрүүлсэн: 2001 онд МГХЭ нээн илрүүлсэн.

Товч түүх: Монгол талаас Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Эрдэнэбат, Герман талаас Хельмут Рот – ХБНГУ-ын Бонны Райны Фридрих Вилхельмийн их Сургуулийн Азийн Төвийн харьяа Өвөг ба Эртний түүхийн Археологийн хүрээлэнгийн захирал, МГХЭ-ийн KAR-2 хэсгийн Германы талын төслийн удирдагч доктор, профессор нарын удирдсан Хархорум экспедицийн малтлагаар илэрсэн. Одоо газар дээр нь хөрсөөр хучин хамгаалалтанд авсан. Энэхүү халаалтын системийн хуулбарыг СӨТ-өөр 2011 онд хийлгэн үзмэрийн танхимдаа дэглэсэн.

Тодорхойлолт: Хотын төв хэсгийн барилгуудыг шалны түвшинд зуухнаас гарсан халуун агаараар агаар солилцооны аргаар доороос нь хөөрөгдөн  байшин савыг дулаацуулж байсан сувган халаалтын системийн үлдэгдэл энд тэндгүй нилээд илэрсэн байна. Ханзны сувгийг хийхдээ түүхий тоосгыг нимгэн талаар нь зэрэгцүүлэн болон ташуулдуулан 4 үе өрж суваг үүсгэнянз бүрийн хэмжээгээр засч янзалсан шохойн чулуун хавтангаар хучдаг байжээ. Байшингийн дотор талын өрлөг гүйцэд, бусад өрлөг дутуу өрөгдсөн. Нэг буланд 3 өрлөг нь нийлсэн. Нөгөө үзүүрт зуух тавьж байсан бололтой тоосгон суурь хийж өгчээ. Барилгын шалыг шавар дагтаршуулан хийх нь тэр үед нэн түгээмэл байсан байна.

Товч түүх: их Монгол улсын нийслэл Хархорум хотын агаарын зураг болон урьд жил нь үйлдэж байсан топографийн зураг, геосоронзон хайгуулын үр дүнд түшиглэн хотын төв, гар урчууд оршин сууж байсан хороолын хэсэгт уртрагын дагуу чиглэсэн гудамж түүний хоёр талаар байсан байшин барилгуудын зохион байгуулалт, хүний амьдралын ул мөрийг хадгалсан соёлт давхрагуудыг шинжлэх явцад илэрч олдсон байна. Энэхүү халаалтын системийн загварыг СӨТ-өөр макет хийлгэн Хархорум музейн байнгын үзэсгэлэнгийн танхимын Их монгол улсын хэсэгт дэглэсэн.

Олдворын нэр - ТОВГОР БАГ (хуулбар)

Тодорхойлолт: Дүрслэл: Инээж буй хүнийг дүрсэлсэн. Хөмсөгний урд тал нь нүдтэй маш ойр, үзүүр нь дээш матийсан, хойд хэсэг нь нилээд дээш өргөгдсөн өтгөн хөмсөгтэй, нүдний гадна блан нарийссан зууван гонзгой, хар цагаан нь алагласан нүдтэй. Хөмсөгний дотор талын хэсгийн дээхэн талд духан дээр 2 бөөрөнхий дүрсэлсэн. Хамрын угалз маш том зангирсан хамартай. Энэхүү баг нь Хархорумын тууриас олдсон бөгөөд Их Монголын үеийн уран барилга болон урлагийн түүхийн гайхамшигтай олдвор юм.

1948-1949 оны хооронд Төв Азийн соёлыг судлагч нэрт эрдэмтэн С.В Киселёв, монголын ууган археологич Х.Пэрлээ нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан анги Их Монгол улсын нийслэл Хархорум хотод их хэмжээний малтлага судалгаа явуулж дундад зууны үеийн монголын түүхэнд холбогдох чухал, чухал олдворуудыг олж илрүүлжээ.

Бүтээлчийн нэр сургууль хийц: Монгол, Хархорум

Материал, гарал үүсэл Хятад

Анх нээж илрүүлсэн: 1948-1949 онд Киселевийн малтлага

Гэмтэл өө сэв: -

Зориулалт: Барилгын чимэглэл

Ховор түгээмэл байдал: Маш ховор

Товч түүх: 1948-1949 онд Оросын эрдэмтэн Киселевийн малтлага судалгаагаар илэрсэн. Дүрслэх урлагийн музейд эх хувилбар нь хадгалагдаж байгаа бөгөөд 2011 онд Хархорум музей СӨТ-өөр хуулбар хийлгэн үзмэртээ дэглэсэн.

Судлагдсан байдал:  -

ОЛДВОРЫН НЭР: ГАЛБИНГА

Тодорхойлолт:

Анх нээж илрүүлсэн: 2008 онд Хархорин сумын төвөөс баруун тийш Орхон голын баруун эргийн мөргөцөгт Монгол Германы хамтарсан Орхон экспедиц малтлага хийж 14 зуух нээн илрүүлсэн. Эдгээрийн дотроос хагас хүн хагас шувуун биетэй Галбинга хэмээх домгын амьтны баримал дүрс олжээ.

Тодорхойлолт:

Зориулалт: Бурханы шашины холбогдолтой.

Товч түүх: 2005 онд Хархорин сумын иргэн Н.Одхүү, түүний хүү О.Ангарагсүрэн нар Галбинга хэмээх домгын амьтны баримал дүрсийг олж ШУА-Археологийн хүрээлэнд шилжүүлэн өгсөнөөр энэ газарт 2008 оны 8-р сард Монгол Германы хамтарсан Орхон экспедиц бага хэмжээний сорилтын малтлага хийсэн байна. энэ малтлагаар 14 зуух нээн илрүүлсэн. Эдгээр зуухнаас олдсон галбингын шавар баримлыг ШУА-д өгснийг 2011 онд Хархорум музейд шилжүүлэн өгсөн.

Судлагдсан байдал: Ханс-Георг Хюттель, Уламбаярын Эрдэнэбат, Хар Балгас ба Хархорум-Орхоны хөндий дэх хожуу нүүдэлчдийн суурьшмал хоёр хот, УБ2009, 63-64-р тал

Бүтээлчийн нэр сургууль хийц: Шавраархэвэнд хэвлэн хийж дараа нь шатаасан.

Материал, гарал үүсэл: шавар, Монгол Хархорум

Зориулалт: Бурханы шашины холбогдолтой.

Ховор түгээмэл байдал: маш ховор

ОЛДВОРЫН НЭРХАРХОРУМЫН МАКЕТ

Тодорхойлолт: 13-р зууны үед буюу Мөнх хааны үедХархорум хот ямар байсныг дүрслэн үзүүлсэн загварыг 2005 онд Германы эрдэмтэд хийсэн. Масштаб 1:350 хэмжээтэй. Загварыг хийхдээ: хотыг тэгш бус дөрвөлжин бөгөөд шавар хэрмээр хүрээлэгдсэн 4 талдаа хаалгатай, 4 хаалга хүрсэн чулуун дэвсмэл замтай, төв хэсэгт хятад маягын байшин барилга, хойд хэсэгтээ ислам шашинтны хороолол, баруун хойд хсэгтээ монгол хороололтойгоор дүрсэлжээ. Мөн баруун өмнө хэсэгтээ тусгай хэрмэн хашаан дотор Буддын шашины томоохон сүм түүний өмнө хиймэл нууртай байна. Хотын хамгийн хойд хэсэгт Христын шашины сүм, ислам шашинтны хороолол дунд 2 Исламын сүм, буддын сүмийн хойд хэсэгт Хятадын Даогийн шашины 2 сүм байгаагаар загварыг хийсэн байна.

Зориулалт: Үзмэр үзүүллэгийн зориулалттай.

Товч түүх: 1999 оноос Монгол Германы хамтарсан экспедиц Хархорум хотын тууринд малталга шинжилгээ хийсэн. Малтлагын хүрээнд Германы судлаачид түүхэн сурвалж, малтлага судалгаа, агаарын зураг зэргийг үндэслэн шавар хэрмээр хүрээлэгдсэн эртний Хархорум хотын загварыг 2005 онд хийсэн байна. Энэхүү загварыг ҮТМ-д өгсөн бөгөөд Хархорум музей байгуулагдахад тус музейд шилжүүлсэн байна.

Бүтээлчийн нэр сургууль хийц: 2005 онд Германы судлаачид хийсэн.

Материал: Хуванцар

Олдворын нэр – 2-Р МОНГОЛ БИЧЭЭСТ ХӨШӨӨ

Тодорхойлолт: Хөшөөний Хятад бичээсийг урьд нь эрдэмтэд судалсан боловч Монгол бичээсийг судалж нийтлээгүй байв. Бор шаргал өнгийн боржин чулууг тэгшлэн засаж хийсэн уг гэрэлт хөшөөг анх босгохдоо эм углуургатай чулуун мэлхий суурь бэлтгэж, хөшөөний доод, дунд хэсэгт эр углуурга гарган түүгээр нь сууринд суулгаж тогтоосон байжээ. Хөшөөг 1348 онд босгож хөшөөний зүүн дээд хэсэгт 5 мөр Монгол бичээсийг хурц үзүүртэй зүйлээр ухан сийлж бичжээ. Хөшөөний Монгол үсгийн бичээсийн утга нь Тэмүгэ хэмээх ноёнтон амуу будаа хураасан тул энэ чулуун хөшөөг босгосон гэжээ. Бичээсэнд амуу будаа хураасан гэсэн Хархорум хотод амуу будаа нийлүүлсэн гэсэн утгатай үг бололтой. Энэ Монгол бичээс нь XIV зууны дунд үеийн Монгол бичгийн дурсгал төдийгүй тухайн цагт Монгол нутагт болж байсан зарим түүхэн хэрэг явдлыг судлан мэдэхэд зохих ач холбогдолтой сурвалжийн зүйл юм.

Бүтээлчийн нэр сургууль хийц: Боржин чулуун дээр сийлсэн.

Материал, гарал үүсэл боржин чулуу, Монгол, Хархорум

Анх нээж илрүүлсэн: 1996 онд Монгол Японы хамтарсан Бичээс төслийхөн.

Гэмтэл өө сэв: - Бүтэн

Зориулалт: Хот суурингын холбогдолтой чулуун дурсгал

Ховор түгээмэл байдал: ховор

Товч түүх: 1996 онд Монгол Японы хамтарсан “Бичээс” төслийнхөн, ханз Монгол хоёр зүйлийн бичээстэй Эрдэнэ зуугийн хашаанд байсан эл хөшөөний Монгол бичээсний анхны хэв хуулгыг авч шинжлэх ухааны хэмжилтүүд хийн тодорхойлолтыг нь үйлджээ. 2011 онд Хархорум музейд шилжүүлэн өгсөн бөгөөд одоо Музейн барилгын урд талд хашаан дотор босгосон байна.

Судлагдсан байдал:  -Н.Уртнасан Түмэн дурсгалт Орхоны хөндийн Өв УБ 2005 он 99-р тал, Монголчууд дэлхийн нийслэлийг байгуулсан нь. Д.Хоролдамба

Хэмжээ: 244х85х12см

Олдворын нэр: ШАР БҮРДНИЙ ХҮН ЧУЛУУ

Судлагдсан байдал:

Олдворын нэр: АМИТАБА

Судлагдсан байдал: Чингис хаан ба түүнийг залгамжлагчид 2011 он. 154-р тал, Монгол Германы хамтарсан Хархорум экспедицийн 2002 оны хээрийн шинжилгээний ажлын товч тайлан.

Товч түүх: Монгол Германы хамтарсан экспедицийн 2002 оны малтлагаар хааны ордны дүүрэг хэмээн нэрлэж байгаа хэсгээс олон тооны шавар цац, бурханы хэсгүүд илрэн олдсон байна. Эдгээрийн Археологийн хүрээлэнд өгснийг 2011 онд Хархорум музей шилжүүлэн авч үзмэрт дэглэсэн.

Олдворын нэр: АМОГАСИДДИ

Судлагдсан байдал: Чингис хаан ба түүнийг залгамжлагчид 2011 он. 155-р тал, Монгол Германы хамтарсан Хархорум экспедицийн 2001 оны хээрийн шинжилгээний ажлын товч тайлан.

Товч түүх: Монгол Германы хамтарсан экспедицийн 2002 оны малтлагаар хааны ордны дүүрэг хэмээн нэрлэж байгаа хэсгээс олон тооны шавар цац, бурханы хэсгүүд илрэн олдсон байна. Эдгээрийн Археологийн хүрээлэнд өгснийг 2011 онд Хархорум музей шилжүүлэн авч үзмэрт дэглэсэн.

Олдворын нэр: ЦАЦ

Судлагдсан байдал: Монгол Германы хамтарсан Хархорум экспедицийн 2001 оны хээрийн шинжилгээний ажлын товч тайлан.

Товч түүх: Монгол Германы хамтарсан экспедицийн 2001-2002 оны малтлагаар хааны ордны дүүрэг хэмээн нэрлэж байгаа хэсгээс олон тооны шавар цацууд илрэн олдсон байна. Эдгээрийн Археологийн хүрээлэнд өгснийг 2011 онд Хархорум музей 7 г-ийг шилжүүлэн авч үзмэрт дэглэсэн.

Олдворын нэр: АРАБ ҮСЭГТЭЙ МӨНГӨН ЗООС

Судлагдсан байдал: Б.Нямаа

Олдворын нэр: ӨГЭДЭЙ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Судлагдсан байдал: Б.Нямаа

ЗОЧИН

1133170
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
15
561
1062
13678
1133170
Таны IP: 54.158.52.166
Server Time: 2018-09-26 00:36:57

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • edu16may 5.JPG
  • IMG_5792.JPG
  • aaaaaaaaaa.jpg
  • 20161103_141332.jpg
  • DSC01910.JPG
  • b8.jpg
  • tsetserleg9.jpg
  • moiltiin am.jpg
  • IMG_5702.JPG
  • bunha.png
  • eh hel15.jpg
  • bosoogiin honhor 2.jpg
  • 2222.jpg
  • IMG_20120624_121855.jpg
  • edu16may 3.JPG
  • 11111.jpg
  • melhii1.jpg
  • IMG_5343.JPG
  • orkhonbook.jpg
  • IMG_9434.JPG
  • tsetserleg4.jpg
  • dugui7.jpg
  • eh hel6.jpg
  • arigboh-1.jpg
  • 20161103_140952.jpg
  • IMG_7165.JPG
  • IMG_5337.JPG
  • chuluun zevseg.jpg
  • img_4093.jpg
  • eh hel1.jpg
  • tur uzesgelen.jpg
  • IMG_0673.JPG
  • eh hel17.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • IMG_0715.JPG
  • IMG_5663.JPG
  • eh hel11.jpg
  • eh hel12.jpg
  • img_1803.jpg
  • mhall.jpg
  • IMG_3459.JPG
  • a2.jpg
  • DSC02095.JPG
  • img_4078.jpg
  • IMG_2566.JPG
  • IMG_0680.JPG
  • 20161103_142149.jpg
  • IMG_1688.JPG
  • muz.jpg
  • ur.jpg
  • IMG_2464 - Copy.JPG
  • Copy 2 of DSC02231.JPG
  • img-3-3.jpg
  • staff-c5.jpg
  • ahmad.jpg
  • 20161103_141304.jpg
  • tsetserleg1.jpg
  • 17-r shilen horgo 1.JPG
  • IMG_5341.JPG
  • valley4.jpg
  • DSC01912.JPG
  • IMG_0713.jpg
  • IMG_3425.JPG
  • tsetserleg10.jpg
  • eh hel7.jpg
  • eh hel8.jpg
  • IMG_0717.JPG
  • a9.jpg
  • IMG_5153.JPG
  • edu16may 2.JPG
  • IMG_6343.JPG
  • IMG_5720.JPG
  • edu16may 1.JPG
  • IMG_3478.JPG
  • banner.png
  • amga.jpg
  • ssss.jpg
  • dugui11.jpg
  • a8.jpg
  • IMG_0751.JPG
  • 3333.jpg
  • dugui13.jpg
  • img_8741.jpg
  • IMG_3535.JPG
  • IMG_0574.JPG
  • img_8272.jpg
  • il haad 3.JPG
  • valley1.jpg
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • bugd.jpg
  • IMG_5357.JPG
  • eh hel3.jpg
  • tsetserleg3.jpg
  • tsetserleg12.jpg
  • eh hel2.jpg
  • natsuki.png
  • IMG_0679.JPG
  • Picture7.png
  • dugui14.jpg
  • DSC02099.JPG
  • gariin useg.jpg
  • harhorum hot.jpg
  • DSC02088.JPG
  • sur.jpg
  • aa.jpg
  • dugui10.jpg
  • valley5.jpg
  • Image 47.jpg
  • Zahidal 2.jpg
  • 0280.jpg
  • Abb.28.JPG
  • IMG_2322.JPG
  • valley2.jpg
  • IMG_0664.JPG
  • picture 004.jpg
  • bumbatiin amnii hun chuluu.jpg
  • zuu hiid.jpg
  • zoos-1.jpg
  • ger.jpg
  • 20161103_142307.jpg
  • 0.jpg
  • valley3.jpg
  • tsetserleg7.jpg
  • bosoogiin honhor 1.jpg
  • IMG_3538.JPG
  • IMG_7182.JPG
  • shivee ovoo.jpg
  • ertnii uy.jpg
  • 2 talt zoos.jpg
  • IMG_3549.JPG
  • staff-c3.jpg
  • b9.jpg
  • IMG_5331.JPG
  • galbinga-4.jpg
  • IMG_2445.JPG
  • b2.JPG
  • dugui5.jpg
  • b5.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • IMG_20120624_121832.jpg
  • b7.jpg
  • melhii2.jpg
  • 6.jpg
  • IMG_3555.JPG
  • moilt.jpg
  • museum schem 2014.jpg
  • cam00131.jpg
  • banner.jpg
  • staff-c4.jpg
  • 20161103_140207 - Copy.jpg
  • tsetserleg14.jpg
  • IMG_5662.JPG
  • abb.17.jpg
  • tsetserleg11.jpg
  • IMG_5639.JPG
  • IMG_0508.JPG
  • dugui15.jpg
  • hoovon.jpg
  • eh hel14.jpg
  • 1.jpg
  • hurliin iy.jpg
  • IMG_6605.JPG
  • chuluunii iy.jpg
  • jambal-2.jpg
  • dugui6.jpg
  • eh hel10.jpg
  • melhii4.jpg
  • tsoo.jpg
  • IMG_0465.JPG
  • IMG_9668.JPG
  • tsahim museum copy.png
  • arigboh-12.jpg
  • a3.jpg
  • il haad 1.JPG
  • IMG_9789.jpg
  • Picture1.jpg
  • jambal-1.jpg
  • Picture2.jpg
  • eh hel4.jpg
  • eh hel16.jpg
  • tsetserleg5.jpg
  • dugui2.jpg
  • 20161103_142520.jpg
  • tsetserleg6.jpg
  • chinggis stone.jpg
  • temporary1.jpg
  • 2.jpg
  • il haad 4.JPG
  • IMG_5722.JPG
  • 112.jpg
  • IMG_0666.JPG
  • edu16may 4.JPG
  • dejee.jpg
  • tsetserleg8.jpg
  • nuuts world.jpg
  • img_1781.jpg
  • b1.JPG
  • Image 46.jpg
  • a10.jpg
  • 6-r shilen horgo 2.JPG
  • IMG_3337.JPG
  • IMG_0669.JPG
  • shilen dans.jpg
  • img_9076.jpg
  • IMG_2312.JPG
  • img-3-1.jpg
  • oruulax.jpg
  • il haad 2.JPG
  • a.jpg
  • Zahidal 1.jpg
  • IMG_0536.JPG
  • Abb.10.JPG
  • bosoogiin honhor.jpg
  • b3.jpg
  • IMG_5228.JPG
  • bugan hoshoo.jpg
  • melhii3.jpg
  • IMG_0670.JPG
  • IMG_3488.JPG
  • IMG_5335.JPG
  • IMG_5321.JPG
  • IMG_0516.JPG
  • IMG_2462.JPG
  • DSC02240.JPG
  • muzei.jpg
  • b6.jpg
  • galbinga-2.jpg
  • img-c.jpg
  • IMG_3558.JPG
  • a4.jpg
  • dugui12.jpg
  • 20161103_140207.jpg
  • IMG_4544.JPG
  • eh hel5.jpg
  • 16-r shilen horgo 4.JPG
  • IMG_0573.JPG
  • dugui4.jpg
  • mhall1.jpg
  • IMG_5769.JPG
  • IMG_0758.JPG
  • hatan.jpg
  • IMG_2200.JPG
  • IMG_0587.JPG
  • a7.jpg
  • tsetserleg2.jpg
  • dugui8.jpg
  • il haad 6.JPG
  • eh hel13.jpg
  • baga ereenii hun chuluu.jpg
  • a6.jpg
  • eh hel9.jpg
  • eh hel18.jpg
  • dugui3.jpg
  • IMG_0720.JPG
  • IMG_2030.JPG
  • IMG_0618.JPG
  • arigboh-2.jpg
  • 02 Kharkhorin museum.jpg
  • museum location.png
  • IMG_5340.JPG
  • cam00109.jpg
  • tamga.jpg
  • ertnii nuudelchin.jpg
  • edu16may 6.JPG
  • IMG_1733.JPG
  • IMG_1721.JPG
  • a5.jpg
  • dugui9.jpg
  • IMG_7350.JPG
  • img_2195.jpg
  • arslan.jpg
  • zoos-2.jpg
  • IMG_9788.jpg
  • arslan 2.jpg
  • eh hel19.jpg
  • ih mongol.jpg
  • b4.jpg
  • staff-c1.jpg
  • 20161103_143103.jpg
  • tsetserleg13.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:              Тасалбарын үнэ /Ticket price:                      Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum,

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo

15000

 

Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас: 88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808