Хархорумын тариалан
Монголчууд эртнээс ‘Монгол хүний хүнсний аюулгүй байдал’-ыг төрийн бодлогын хүрээнд анхаарч байсан ба Их Эзэн Чингэс хаан ‘Их улсыг засах , идээн ундаан бэлдэж хэрэглэх адил буй’ ...хэмээсэн нь монголчууд хоол хүнсний асуудалд их чухал ач холбогдол өгч байсны сонгодог жишээ юм. Монголчууд хэдийгээр үндсэн хүнсэндээ оруулдаггүй ч энэ бүс нутагт ургадаг үндсэн жимс жимсгэнийг хүнсэндээ хэрэглэсээр ирсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Монгол хоол хүнсний тухай эртний сурвалжид ‘Таван тарианы үр болбоос гол идээн болмой. Таван төрлийн жимс тусламж болмой.
Таван төрлийн мах болбоос тэтгэмж болмой. Таван төрлийн ногоо болбоос хангамж болмой’ хэмээн тодорхой өгүүлсэн байдаг нь Монголчуудын хоол хүнсэнд үр тариа, ургамлын зүйлс чухал байр эзэлж ирснийг нотолдог. Орхон голын сав газар, Хархорум зэрэгт оршин суугчид амуу будаа тарьж, амьдралынхаа гол хэрэгцээний нэгийг