• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Эрдэнэ Зуу хийдийн доорх сонирхолтой баримт

Бид энэ удаа 2009-2011 онд Эрдэнэ Зуу төслийн хүрээнд Японы эрдэмтэн Норуюки Ширайшиигийн “Орхоны хөндийн өв” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2012 оны дугаарт  нийтэлсэн Түүхийг хэдэн зуунаар урагшлуулсан сонирхолтой судалгааг Та бүхэнд толилуулж байна.

Эрдэнэ Зуу хийдийн доороос олдсон Уйгурын үеийн амьдралын ул мөр 

Товчлол

Археологийн малтлага судалгааны дүнд бид Эрдэнэ Зуу хийдийн доор орших Уйгурын үеийн том суурин илрүүлэв. Энэхүү томоохон сууринд олон тооны хүн ам амьдран сууж байсан гэвэл энд дэд бүтэц болон зам суваг байх ёстой билээ. Миний хувьд чухамхүү эдгээр суурин дээр 13-р зуунд Хархорум нийслэл, хожуу 16-р зуунд Эрдэнэ Зуу хийдийг барьж байгуулсан гэж үзэж байна. Мөн ч одоогоор хэсэг бусаг олдож буй эдгээр баримт нь цаашдын судалгаагаар илүү өргөсөж Эрдэнэ Зуу хийдийн гарал үүслийн талаар ихийг олж мэдэх бололцоог бидэнд олгоно хэмээн найдна.

 

Чухам яагаад 16-р зууны сүүлийн хагаст Эрдэнэ Зуу хийдийг энд барих болов? Эрдэнийн эрх хэмээх сурвалжид уг хийдийн үүслийн талаар дурьдсаныг дараах байдлаар товчилвол, “ Урьд Өгэдэй хаан суусан хойноТогоон төмөр хаан сэлбэн барьж суусан Шарга азарга хэмээх Шанхат уулын ар дахь Тахай нэрт хуучин балгасанд ендэр дэлдэж, Эрдэнэ Зуу хэмээх шүтээн бүтээж...” босгов хэмээжээ. Энэхүү мэдээ түүхийн баримт бус домгийн шинжтэй гэгдэх болсноос хойш уг эшлэлд ач холбогдол өгөхөө больсон байна. Гэтэл Монгол- Германы хамтарсан археологийн эксдедициийн саяхны судалгаа хийдийн гадуурх хэрэмний доор 13-р зуунд дагтаршуулсан нягт шороо байгааг олж илрүүлэв. Энэ нээлтийн ачаар Тахай балгасын онол хүчээ авч эхлэв. Гэхдээ бид судалгааны хэсэг бусаг баримтаар урьдчилсан дүгнэлт яаран хиймээргүй байна. Ийм шалтгаанаар Эрдэнэ Зуу хийдийн ямар хэсэг нь оньсого болж үлдэж байгааг шууд хэлэхээ түр азнаж байгаа юм.

Эрдэнэ Зуу хийдийн гарал үүслийн талаар тодруулахын үүднээс би хийдийн суурь доорхийг судлахаар шийдсэн бөгөөд тодруулж хэлвэл, уг хийдийн суурин доор байгаа хуучин дагтаршсан шороон давхаргад чухам ямар зүйл хадгалагдан үлдсэнийг олохыг зорив. Энэ зорилгодоо, би хийдийн баруун өмнө хэсэгт байдаг хог асгадаг нүхийг олж ашиглав. Энэхүү нүх нь хийдийн гол шүтээн байрлах Гурван зуу хэмээх байгууламжаас 20 метрийн зайд байдаг.

Нүх ойролцоогоор нэг метрийн гүн. Нүхний ханыг хусч цэвэрлэсний дараа дагтаршсан шороо нь нягтшил болон өнгөөрөө, мөнхүү бүтцээрээ нэгээс найман янзын үе давхаргад хуваагдаж байгаа нь илрэв. Газрын гадаргуутай хамгийн ойр нь нэгдүгээр давхаргын шороо байгаа бол, хамгийн гүнд нь наймдугаар давхаргын шороо байна. Харин цаг хугацааны хувьд бол илүү орчин үеийнх нт нэгдүгээр шороон давхарга, хамгийн эртнийх нь наймдугаар шороон давхарга байна.

Нэгдүгээр шороон давхарга дээр чухамхүү өнөөгийн энэ хийдийг барьжээ. Хоёрдахь болон гуравдахь шороон давхарга нь дээврийн шавар тоосго гэх мэт барилгын материалуудыг нэлээд агуулжээ. Хийдийн барилга хэд хэдэн удаа эвдэн сүйдтгэгдэж, нурж байсан тул эндээс үлдсэн үлдэц байж болох юм.

Дөрөв, зургаа болон наймдугаар давхаргуудын шороо байгалийн жамаар дагтаршсан шинж мэдэгдэж байгаа бол, тав болон долдугаар давхаргад модны үртэс, шаазангийн хагархай гэх мэт хүний амьдралын ул мөр илэрч олдов. Эдгээр давхаргууд нь хийдийг барьж эхлэхээс  өмнөх үед хамаарна.

Тавдугаар шороон давхарга нь тэндээс олдсон шаазангийн хагархайнуудаас харахад 13-р зууны хот суурингийн үлдэгдэл давхарга бололтой. Энэхүү үе нь домгийн Тахай балгасны үетэй давхцаж байгаа бөгөөд уг шороон давхарга нь чухал нээлтэд тооцогдоно. Гэхдээ миний анхаарлыг илүү эрт үеийн долдугаар шороон давхарга ихээхэн татаж байна.

Энэхүү шорон давхаргаас ваар, шаазан мэтийн үлдэц олдсонгүй. Гэвч уг хог асгах нүхний эргэн тойронд газрын гадаргуу дээр “ тамган” хээ бүхий хүрэн өнгийн шатаасан ваарны үлпэгдлүүд ихээхэн хэмжээтэй тарсан байна. Энэ тамган хээ нь модон дээр зигзаг ба очири хэлбэр гарган сийлээд, шавар ваарныхаа гадаргуу дээр энэхүү модоор дарж гаргасан байна. Миний үзэхэд, чухамхүү долдугаар шороон давхаргад өөрсдийн амьдралын ул мөр үлдээсэн хүмүүс болох ийм “ тамган” хээтэй  ваар савыг хэрэглэдэг эзэд нь байсан гэж үзэж байна.

Тамган хээтэй ваар сав нь Монголын нутагт Түрэгийн үеийн хожуу хагасаас Уйгурын үе хүртэл өргөн тархсан юм. Өөрөөр хэлбэл, 7-р зууны сүүл хагасаас 9-р зуун хүртэлх үеийг хамардаг гэсэн үг бөгөөд энэ нь радиокарбоны шинжилгээгээр батлагддаг. Тэгэхээр Эрдэн Зуу хийдийн дор Монголын Эзэнт гүрний үеэс эрт оршиж байсан Түрэгийн болон Уйгурын үлдэц байх боломж урган гарч ирж байна.

Эдгээр олдсон ваар савыг хэрэглэж байсан үеийг би магадлан тогтоохоор шийдэв. Эрдэнэ Зуу хийдийн дотор судалгаа хийх газар олж эс чадсаны улмаас би анхаарлаа хийдийн өмнө хаалганы гаднах хонхорт, тодруулж хэлбэл, тэнд ил гаргаж хаясан хуучин шороо руу чиглүүлэв.

Энэ хонхор нь Гурван зуугаас зүүн өмнө 400 метрийн зайд, хийдийн өмнө хаалганаас зүүн зүгт 250 метрийн зайд байна. Эндэхийн шороон давхаргын огтлолцолоос тамган хээтэй ваарны хагархайнуудыг малтан гаргав. Мөн ч амьтны ясны багахан хэсэг илэрсэн юм.

Эдгээр амьтны ясыг радиокарбон ( AMS) шинжилгээ ашиглан судлахад МЭ-ий 778-831 ба 837-869 (1б, I AAA - 102095) оны үед буюу Уйгурын үед хамаарах нь тогтоогдов.

Үндсэндээ радиокарбон шинжилгээгээр урт насалдаг модноос ямар нэг хэмжээгээр богино насалдаг амьтны ясыг судлан үзвэл, тооцооны маш бага алдаатай нарийвчлалаар нөхцөл байдалд тун ойр үнэлгээг өгсөн гэж үзэж болно. Өөр үгээр бол, хийдийн өмнө хаалганы гаднаас олдсон ясны радиокарбон баримт нь хог асгасан нүхний долдугаар шороон давхаргаас гарсан модны үнсний радиокарбон баримтаас илүү нарийвчлал өндөртэй, үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн гэсэн үг. Эдгээр яс 8-р зууны дунд үеийнх гэсэн мэдээлэл батлагдсан учир Эрдэнэ Зуу хийдээс олдсон тамгатай ваар савыг Уйгурын үед хийсэн болох нь тогтоогдож байна. Тэгэхээр Уйгурын үед энд хүмүүс оршин сууж байсан гэдэг бас тодорхой болж байна.

Энэ газрыг би 1995 оноос эхлэн судалж байгаа бөгөөд Эрдэнэ Зуу хийдийн хойд болон баруун талаас ийм тамгатай олон ваарны олон хагархайг олж цуглуулсан юм. Ойролцоогоор 1,5 км-ийн диаметртэй газрыг хамрах хүрээнээс би эдгээр ваар савыг олж тогтоожээ. Тэгэхээр Уйгурын үеийн эндэхийн амьдралын ул мөр нэлээд том хүрээг хамарч байсан нь илт байна. Ийим учраас би тухайн цагт энд томоохон хот суурин байж хэмээн дүгнэж байгаа юм. Энэ хотод мэдээж олон тооны хүн оршин сууж байсан гэвэл энд дэд бүтэц болоод зам харилцаа сайтар хөгжсөн байж таарна.

Миний хувьд чухам ийм учраас л энд 13-р зуунд Хархорум нийслэлийг барьж байгуулж, хожуу 16-р зуунд ч бас Эрдэнэ Зуу хийдийг чухам энд л босгосон гэж итгэлтэй хэлэх байна. Мөн одоогоор хэсэг бусаг байгаа бидний судалгааны эдгээр баримт цаашдын судалгаагаар улам бүр тодорч Эрдэнэ Зуу хийдийн гарал үүслийн талаар бидэнд ихийг өгөх болно хэмээн итгэж байна.

ЗОЧИН

1161052
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
139
251
625
5145
1161052
Таны IP: 54.236.180.104
Server Time: 2018-12-19 08:58:08

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • a10.jpg
  • IMG_0669.JPG
  • IMG_5702.JPG
  • 20161103_140952.jpg
  • IMG_0618.JPG
  • IMG_2464 - Copy.JPG
  • IMG_2566.JPG
  • Abb.28.JPG
  • bosoogiin honhor 1.jpg
  • tsetserleg8.jpg
  • IMG_0679.JPG
  • 0.jpg
  • Image 47.jpg
  • melhii2.jpg
  • eh hel6.jpg
  • IMG_3459.JPG
  • chuluunii iy.jpg
  • IMG_5335.JPG
  • eh hel15.jpg
  • dugui14.jpg
  • il haad 4.JPG
  • tsetserleg7.jpg
  • melhii1.jpg
  • tsetserleg3.jpg
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • ih mongol.jpg
  • dugui3.jpg
  • jambal-1.jpg
  • IMG_0715.JPG
  • galbinga-2.jpg
  • DSC02088.JPG
  • img_4093.jpg
  • valley3.jpg
  • galbinga-4.jpg
  • 20161103_141304.jpg
  • IMG_5341.JPG
  • cam00109.jpg
  • IMG_7350.JPG
  • img_8741.jpg
  • eh hel10.jpg
  • a5.jpg
  • eh hel4.jpg
  • img-3-3.jpg
  • eh hel12.jpg
  • IMG_6343.JPG
  • IMG_5639.JPG
  • bumbatiin amnii hun chuluu.jpg
  • valley5.jpg
  • zoos-2.jpg
  • b7.jpg
  • shivee ovoo.jpg
  • ahmad.jpg
  • b3.jpg
  • edu16may 2.JPG
  • IMG_7165.JPG
  • IMG_5337.JPG
  • 6.jpg
  • b2.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • dugui8.jpg
  • banner.png
  • img_1781.jpg
  • ur.jpg
  • 20161103_140207.jpg
  • Zahidal 1.jpg
  • a8.jpg
  • tsetserleg1.jpg
  • ssss.jpg
  • 2222.jpg
  • il haad 6.JPG
  • aa.jpg
  • IMG_5722.JPG
  • dugui5.jpg
  • 20161103_141332.jpg
  • IMG_5663.JPG
  • img_9076.jpg
  • 20161103_143103.jpg
  • eh hel16.jpg
  • valley1.jpg
  • a9.jpg
  • IMG_5331.JPG
  • tsetserleg2.jpg
  • a.jpg
  • IMG_1721.JPG
  • IMG_0666.JPG
  • b8.jpg
  • IMG_0720.JPG
  • IMG_3538.JPG
  • hatan.jpg
  • IMG_3555.JPG
  • IMG_1733.JPG
  • IMG_0713.jpg
  • dugui15.jpg
  • IMG_2200.JPG
  • Picture2.jpg
  • eh hel9.jpg
  • IMG_5228.JPG
  • 20161103_142520.jpg
  • DSC02240.JPG
  • mhall.jpg
  • 2 talt zoos.jpg
  • IMG_3549.JPG
  • il haad 3.JPG
  • IMG_0751.JPG
  • baga ereenii hun chuluu.jpg
  • cam00131.jpg
  • img-c.jpg
  • staff-c1.jpg
  • edu16may 5.JPG
  • zoos-1.jpg
  • natsuki.png
  • dugui6.jpg
  • muzei.jpg
  • IMG_0508.JPG
  • amga.jpg
  • edu16may 6.JPG
  • bosoogiin honhor 2.jpg
  • tsetserleg12.jpg
  • IMG_5340.JPG
  • DSC01912.JPG
  • IMG_0465.JPG
  • dugui13.jpg
  • tsetserleg11.jpg
  • dugui10.jpg
  • zuu hiid.jpg
  • dugui2.jpg
  • IMG_9789.jpg
  • IMG_5321.JPG
  • DSC01910.JPG
  • Picture1.jpg
  • img_4078.jpg
  • Picture7.png
  • img_1803.jpg
  • aaaaaaaaaa.jpg
  • IMG_0516.JPG
  • IMG_20120624_121832.jpg
  • chinggis stone.jpg
  • il haad 1.JPG
  • dejee.jpg
  • arigboh-12.jpg
  • hurliin iy.jpg
  • moilt.jpg
  • IMG_9434.JPG
  • 11111.jpg
  • picture 004.jpg
  • staff-c5.jpg
  • eh hel7.jpg
  • IMG_5357.JPG
  • b9.jpg
  • melhii4.jpg
  • ertnii nuudelchin.jpg
  • IMG_2462.JPG
  • abb.17.jpg
  • staff-c3.jpg
  • IMG_5769.JPG
  • tsetserleg4.jpg
  • IMG_0587.JPG
  • mhall1.jpg
  • 17-r shilen horgo 1.JPG
  • IMG_2312.JPG
  • dugui7.jpg
  • shilen dans.jpg
  • IMG_3478.JPG
  • img-3-1.jpg
  • Image 46.jpg
  • museum location.png
  • Abb.10.JPG
  • eh hel17.jpg
  • IMG_0536.JPG
  • 20161103_142307.jpg
  • harhorum hot.jpg
  • 20161103_140207 - Copy.jpg
  • orkhonbook.jpg
  • IMG_20120624_121855.jpg
  • edu16may 3.JPG
  • a2.jpg
  • valley4.jpg
  • IMG_3558.JPG
  • eh hel14.jpg
  • DSC02099.JPG
  • eh hel19.jpg
  • tsahim museum copy.png
  • b1.JPG
  • img_2195.jpg
  • b5.jpg
  • 0280.jpg
  • tsetserleg5.jpg
  • a3.jpg
  • tur uzesgelen.jpg
  • dugui9.jpg
  • ertnii uy.jpg
  • IMG_5662.JPG
  • IMG_3488.JPG
  • eh hel18.jpg
  • gariin useg.jpg
  • temporary1.jpg
  • IMG_0574.JPG
  • eh hel13.jpg
  • IMG_3337.JPG
  • a7.jpg
  • eh hel3.jpg
  • IMG_6605.JPG
  • nuuts world.jpg
  • IMG_0573.JPG
  • IMG_7182.JPG
  • Zahidal 2.jpg
  • bosoogiin honhor.jpg
  • a6.jpg
  • dugui11.jpg
  • 2.jpg
  • IMG_1688.JPG
  • moiltiin am.jpg
  • arigboh-2.jpg
  • tamga.jpg
  • 6-r shilen horgo 2.JPG
  • staff-c4.jpg
  • IMG_0664.JPG
  • eh hel2.jpg
  • b6.jpg
  • tsetserleg9.jpg
  • eh hel1.jpg
  • IMG_0717.JPG
  • hoovon.jpg
  • 3333.jpg
  • IMG_0680.JPG
  • IMG_2445.JPG
  • tsetserleg10.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • 112.jpg
  • tsetserleg6.jpg
  • img_8272.jpg
  • il haad 2.JPG
  • IMG_0670.JPG
  • 20161103_142149.jpg
  • bugan hoshoo.jpg
  • b4.jpg
  • arslan 2.jpg
  • edu16may 1.JPG
  • eh hel11.jpg
  • 1.jpg
  • IMG_5343.JPG
  • IMG_2030.JPG
  • DSC02095.JPG
  • ger.jpg
  • arslan.jpg
  • bugd.jpg
  • dugui12.jpg
  • IMG_3425.JPG
  • eh hel5.jpg
  • IMG_9668.JPG
  • edu16may 4.JPG
  • arigboh-1.jpg
  • chuluun zevseg.jpg
  • IMG_5720.JPG
  • melhii3.jpg
  • museum schem 2014.jpg
  • valley2.jpg
  • IMG_9788.jpg
  • IMG_4544.JPG
  • eh hel8.jpg
  • IMG_3535.JPG
  • Copy 2 of DSC02231.JPG
  • dugui4.jpg
  • jambal-2.jpg
  • a4.jpg
  • muz.jpg
  • tsoo.jpg
  • IMG_0758.JPG
  • IMG_5153.JPG
  • sur.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • IMG_5792.JPG
  • IMG_2322.JPG
  • banner.jpg
  • bunha.png
  • oruulax.jpg
  • IMG_0673.JPG
  • 02 Kharkhorin museum.jpg
  • tsetserleg13.jpg
  • tsetserleg14.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:              Тасалбарын үнэ /Ticket price:                      Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum,

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo

15000

 

Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас: 88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808