• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

“ХАРХОРИН ХОТ”-ын тухай архивын баримтаас /1959 он/

“ХАРХОРИН ХОТ”-ын тухай архивын баримтаас /1959 он/

Эрдэмтэн, археологич Ц. Доржсүрэнгийн 1959 онд “Монголын эртний нийслэл Хар хорин хот”-ын тухай бичиж Монголын Үндэсний төв архивт үлдээсэн баримтыг эх хувиар нь сонирхуулъя.  Үүнд:

МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРИН

Дэлхийн ихэнх улс орнууд Монголыг хот суурин амьдрал, газар тариаланг үл мэдэх нүүдэлчин малчдын орон гэдэг үзэл их ноёрхож дэлгэрсэн билээ. Гэвч түүхийн бодит баримт энэ үзлийг шууд үгүйсгэж байгаа юм. Үүний туйлбартай баталгаа нь Монголын эртний нийслэл Хархорин хот болно.

 

Монголд Хүннү улсын үеэс эхлэн их бага хот суурин байгуулагдсаар ирсэний ул мөр одоо 200 шахам олдоод байгаа нь нийслэл Хар хорин хот монголчуудын цорын ганц хот биш болох нь илэрхий. Хархорин нь сурвалж бичигт гардаг Тайхал шивээ гэдэг балгасны дэргэд байгуулагдаж богино хугацаанд түргэн өсөж Монгол Улсын улс төр, худалдаа, гар урлалын төв болжээ. Энэ хотын талаар Рубрук зэрэг хүмүүс нилээд тодорхой тэмдэглэл үйлдсэн нь эртний судлалын шинжилгээгээр батлагдаж байна.

Хархорин хот нь Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн заагт Орхон Хөгшин хоёр голын хоорондох сайхан хөндийд Улаанбаатараас баруун тийш 300 гаруй км, Хужиртын алдарт халуун рашаан эмнэлгээс зүүн хойш 60-аад км газар байдаг бөгөөд тэгш бус дөрвөлжин хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, хэрмийн дотор хөндлөн гудас хоёр их гудамжтай, төв хэсэгтээ орон барилга олонтой хөл үймээн их, худалдаа арилжаа дэлгэр байжээ.

Арваад жилийн өмнө Хархорин хотын төв хоёр гудамжны уулзуур дахь их барилга, их хэрмийн баруун буланд байсан хааны ордон, мөн их хэрмийн өмнөд хаалганы хавийн барилга зэргийг малтаж шинжилсэн билээ. Хааны ордон нь гадуураа тусгай хэрэмтэй, хэрмийн дундуур ордны гол барилга байсан ба түүний хоёр бөөрөнд тус бүр хоёр багавтар барилга байжээ. Хааны ордон нь 2м гаруй өндөр хиймэл дэвсэг дээр барьсан байсан ба 64 баганатай их танхимтай байсан ажээ. Ордоны шалыг ногоон паалантай улаан тоосгоор хийж, ногоон улаан өнгийн паалантай шавар баримал хээ угалз, луу, арслан зэрэг амьтны дүрсээр чимэглэгдсэн танхил сайхан танхим олонтой байжээ. Энд гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч байсан, түүний дотор нэрт жуулч Рубрук, Марко Поло нар ч оролцож билээ. Ордоны өмнөд хаалга нь үзэсгэлэнтэй сайхан уран зурмал чимэгтэй байжээ. Түүний урд, орой дээрээ бүрээ барьсан мөнгөн хүнтэй мод бүхий оргилуур байсныг Рубрук тодорхойлон бичсэн байдаг билээ. Хархорины төв хэсэг нь барилга ихтэй байсан ба заримд нь ширэм, төмрийн үйлдвэр, шаазан ваарын үйлдвэр зэрэг олон төрлийн гар урлалын газар байжээ.

Эртний судлалын талаар хийсэн малталтаар олдсон олдвороос үзэхэд энд сайн чанарын цагаан ширмэн эдлэл, цэргийн төрөл бүрийн зэр зэвсэг, тариалангийн ба бусад аж ахуйн зэвсэг багаж хэрэгсэл, сав суулга, гоёл чимэглэлийн зүйл арвин олдсоны дээр ширэм хайлах зуух, шаазан ваар боловсруулах зуухны үлдэгдэл олон байжээ. Энд нэг ширхэг нь 20 гаруй кг хүнд цөнгүүд их гарч бий нь монголын гэрт их тэрэг, бэхлэгдсэн хотын хэрмийг харваж эвдэх хэрэгсэл зоосон тэрэг зэрэгт хэрэглэж байжээ. Төмөрлөгийн зүйлсийг үйлдвэрлэхэд усан хөдөлгүүрт хэрэгсэл хэрэглэж байсан ажээ.

Мөн хэрэм тэслэх бөмбөг үйлдвэрлэдэг байсан ажээ. Хархорин нь худалдаа арилжаа их дэлгэрсэн хот байснаас гадна энэ хотын орчим үр тарианы газар их байсан байна. Үүний баталгаа нь хятад, монгол ба дундад азийн зоос, жин, жингийн туухай, анжис, бул зэрэг болно. Хархорин хот нь дайн байлдааны хөлд хэд дахин их нэрвэгдэж эвдэрсэн ба 1380 онд Мин улсын цэрэг довтолж их сүйдэлснээс хойш сэргэж чадаагүй боловч XY зууны үе хүртэл мөн жижиг суурин байсаар байжээ.

Хожим XYI зууны сүүлчээр Хар хорин хотын захад Эрдэнэ Зуу хийд байгуулагдаж тэнд Хархорин хотын нурангаас чулуу, тоосго зэрэг барилгын материалыг ашиглажээ. Хар хоринд ирсэн зорчин үзэгчид түүний дэргэд байгаа Эрдэнэ зуу хийдийг үзэхгүй өнгөрч чаддаггүй. Тэр хийд нь Халхын шарын шашны хамгийн анхны хийд билээ. Тэнд монголчуудын урлаж бүтээсэн асар үнэт соёлын дурсгалууд бийгээс гадна мөн Хар Хорин хотын түүхэнд холбогдол бүхий зүйл ч бий юм. гэж 1959 онд бичсэн түүхийн ховор сонирхолтой баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж  байгаа  болно.

Түүхийн баримтын төвийн архивч П.Алтанцэцэг

ЗОЧИН

1101418
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
291
433
3155
7430
1101418
Таны IP: 54.162.128.159
Server Time: 2018-07-22 11:22:04

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • a2.jpg
  • img_8272.jpg
  • moiltiin am.jpg
  • tsetserleg4.jpg
  • IMG_0666.JPG
  • temporary1.jpg
  • IMG_5340.JPG
  • arslan.jpg
  • gariin useg.jpg
  • img_4078.jpg
  • IMG_5228.JPG
  • aaaaaaaaaa.jpg
  • b2.JPG
  • valley3.jpg
  • b8.jpg
  • 20161103_140207 - Copy.jpg
  • IMG_0536.JPG
  • chuluun zevseg.jpg
  • dugui15.jpg
  • amga.jpg
  • ssss.jpg
  • dugui2.jpg
  • IMG_5335.JPG
  • edu16may 3.JPG
  • 0280.jpg
  • IMG_3459.JPG
  • il haad 6.JPG
  • IMG_3555.JPG
  • chuluunii iy.jpg
  • IMG_0574.JPG
  • img_1781.jpg
  • tsetserleg1.jpg
  • valley2.jpg
  • chinggis stone.jpg
  • DSC02099.JPG
  • IMG_0516.JPG
  • arigboh-2.jpg
  • sur.jpg
  • b6.jpg
  • IMG_0751.JPG
  • dugui9.jpg
  • eh hel3.jpg
  • b5.jpg
  • dugui11.jpg
  • moilt.jpg
  • jambal-2.jpg
  • a.jpg
  • Picture2.jpg
  • eh hel17.jpg
  • IMG_0717.JPG
  • IMG_0508.JPG
  • valley5.jpg
  • eh hel11.jpg
  • a8.jpg
  • melhii2.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • 20161103_140207.jpg
  • eh hel2.jpg
  • b4.jpg
  • 6.jpg
  • img_4093.jpg
  • banner.jpg
  • dugui14.jpg
  • tsetserleg5.jpg
  • staff-c3.jpg
  • cam00131.jpg
  • hurliin iy.jpg
  • dugui6.jpg
  • nuuts world.jpg
  • 3333.jpg
  • zoos-2.jpg
  • dugui3.jpg
  • eh hel16.jpg
  • IMG_3558.JPG
  • edu16may 1.JPG
  • a9.jpg
  • tsetserleg13.jpg
  • IMG_2566.JPG
  • eh hel1.jpg
  • IMG_1721.JPG
  • ih mongol.jpg
  • IMG_0679.JPG
  • bosoogiin honhor 2.jpg
  • edu16may 4.JPG
  • img_2195.jpg
  • IMG_3337.JPG
  • IMG_5331.JPG
  • galbinga-4.jpg
  • IMG_3478.JPG
  • IMG_0680.JPG
  • IMG_3535.JPG
  • b7.jpg
  • eh hel8.jpg
  • Zahidal 1.jpg
  • dugui7.jpg
  • dugui5.jpg
  • arigboh-12.jpg
  • IMG_5792.JPG
  • 16-r shilen horgo 3.JPG
  • 11111.jpg
  • Image 46.jpg
  • DSC02240.JPG
  • IMG_9668.JPG
  • Abb.28.JPG
  • shilen dans.jpg
  • eh hel15.jpg
  • IMG_5639.JPG
  • IMG_5337.JPG
  • 2.jpg
  • IMG_5321.JPG
  • tsahim museum copy.png
  • tur uzesgelen.jpg
  • tsetserleg9.jpg
  • IMG_2200.JPG
  • DSC01910.JPG
  • IMG_2464 - Copy.JPG
  • ger.jpg
  • bosoogiin honhor 1.jpg
  • eh hel6.jpg
  • IMG_5722.JPG
  • img_8741.jpg
  • harhorum hot.jpg
  • a7.jpg
  • IMG_2462.JPG
  • Copy 2 of DSC02231.JPG
  • picture 004.jpg
  • IMG_2312.JPG
  • museum schem 2014.jpg
  • melhii1.jpg
  • IMG_7182.JPG
  • IMG_0465.JPG
  • a10.jpg
  • a6.jpg
  • zoos-1.jpg
  • b3.jpg
  • jambal-1.jpg
  • il haad 4.JPG
  • 20161103_141332.jpg
  • baga ereenii hun chuluu.jpg
  • DSC02095.JPG
  • IMG_5769.JPG
  • oruulax.jpg
  • ertnii uy.jpg
  • IMG_3488.JPG
  • il haad 2.JPG
  • bugan hoshoo.jpg
  • bumbatiin amnii hun chuluu.jpg
  • Picture7.png
  • IMG_9788.jpg
  • orkhonbook.jpg
  • DSC01912.JPG
  • valley1.jpg
  • tsetserleg7.jpg
  • IMG_0720.JPG
  • IMG_5341.JPG
  • IMG_3425.JPG
  • IMG_0587.JPG
  • img-3-1.jpg
  • IMG_20120624_121832.jpg
  • ertnii nuudelchin.jpg
  • IMG_0758.JPG
  • IMG_9789.jpg
  • eh hel18.jpg
  • ur.jpg
  • Zahidal 2.jpg
  • il haad 3.JPG
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • bunha.png
  • eh hel19.jpg
  • eh hel14.jpg
  • bosoogiin honhor.jpg
  • eh hel5.jpg
  • IMG_7350.JPG
  • valley4.jpg
  • 1.jpg
  • IMG_3538.JPG
  • melhii4.jpg
  • b1.JPG
  • muz.jpg
  • 2222.jpg
  • IMG_20120624_121855.jpg
  • IMG_3549.JPG
  • img_1803.jpg
  • eh hel7.jpg
  • dugui12.jpg
  • 6-r shilen horgo 2.JPG
  • a5.jpg
  • tsoo.jpg
  • a3.jpg
  • eh hel4.jpg
  • Abb.10.JPG
  • tsetserleg2.jpg
  • tsetserleg12.jpg
  • dugui4.jpg
  • IMG_0673.JPG
  • galbinga-2.jpg
  • muzei.jpg
  • museum location.png
  • img_9076.jpg
  • dugui8.jpg
  • ahmad.jpg
  • edu16may 6.JPG
  • IMG_9434.JPG
  • a4.jpg
  • IMG_5357.JPG
  • edu16may 5.JPG
  • tsetserleg10.jpg
  • shivee ovoo.jpg
  • 20161103_141304.jpg
  • eh hel10.jpg
  • img-c.jpg
  • arigboh-1.jpg
  • 2 talt zoos.jpg
  • aa.jpg
  • abb.17.jpg
  • IMG_5153.JPG
  • IMG_5702.JPG
  • IMG_0669.JPG
  • tsetserleg8.jpg
  • Picture1.jpg
  • b9.jpg
  • IMG_0713.jpg
  • tamga.jpg
  • staff-c1.jpg
  • 16-r shilen horgo 4.JPG
  • dugui10.jpg
  • IMG_2445.JPG
  • tsetserleg11.jpg
  • tsetserleg6.jpg
  • dejee.jpg
  • IMG_6343.JPG
  • IMG_6605.JPG
  • IMG_0664.JPG
  • IMG_2322.JPG
  • IMG_7165.JPG
  • 02 Kharkhorin museum.jpg
  • 0.jpg
  • bugd.jpg
  • 112.jpg
  • IMG_0670.JPG
  • natsuki.png
  • 20161103_142149.jpg
  • 20161103_142520.jpg
  • tsetserleg14.jpg
  • 20161103_140952.jpg
  • IMG_5343.JPG
  • dugui13.jpg
  • hoovon.jpg
  • DSC02088.JPG
  • IMG_0715.JPG
  • zuu hiid.jpg
  • 20161103_143103.jpg
  • banner.png
  • arslan 2.jpg
  • 20161103_142307.jpg
  • IMG_5663.JPG
  • melhii3.jpg
  • IMG_1733.JPG
  • IMG_1688.JPG
  • img-3-3.jpg
  • IMG_5662.JPG
  • IMG_2030.JPG
  • il haad 1.JPG
  • IMG_4544.JPG
  • staff-c5.jpg
  • edu16may 2.JPG
  • hatan.jpg
  • cam00109.jpg
  • staff-c4.jpg
  • eh hel9.jpg
  • mhall1.jpg
  • IMG_0618.JPG
  • IMG_5720.JPG
  • 17-r shilen horgo 1.JPG
  • eh hel13.jpg
  • Image 47.jpg
  • tsetserleg3.jpg
  • mhall.jpg
  • eh hel12.jpg
  • IMG_0573.JPG

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:              Тасалбарын үнэ /Ticket price:                      Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum,

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo

15000

 

Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас: 88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808