• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг археологийн хэрэглэгдэхүүнээр магадлах нь

Монгол оронд бурханы шашин дэлгэрэн хөгжиж ирсэн түүхийг судлаачид үндсэнд нь 3 үе болгон хувааж судалдаг. Түрүү үеийн дэлгэрэлт хэмээхэд Монгол нутагт тогтнож байсан эртний улсуудын үе буюу МЭӨ III- МЭ XI зууны үеийг хамааруулна. Дунд үеийн дэлгэрэлтэнд XIII-XIV зууны үе, хожуу үеийн дэлгэрэлтэд XV-XVII зуунаас өнөөг хүртэл үеийг хамруулан ойлгодог байна. Эдгээр дэлгэрэлт тус бүр өөр өөрийн онцлогтой байсан ба Монгол оронд төдийгүй Төв Азийн нүүдэлчин ард түмний амьдрал, соёл ахуйд асар их өөрчлөлтийг авчирсан билээ.

Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн энэхүү түүхийг урьд өмнө голдуу бичгийн сурвалжид тулгуурлан судалж байсан ажээ. Харин сүүлийн үед Монголд явуулсан археологийн шинжилгээний явцад түүхийн сурвалжид буй мэдээг баяжуулах, судалгааны зарим хоосон орон зайг нөхөх эртний судлалын хэрэглэгдэхүүн хуримтлагдсаар байгааг судалгааны эргэлтэнд оруулах нь чухал байна.

 

Энэхүү өгүүлэлд, сүүлийн үед Монголд хийсэн археологийн судалгаагаар илрүүлэн олсон, тус оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг судлахад нэмэр хандив болж болох эх хэрэглэгдэхүүнүүдийг дараах хэсгүүдэд хувааж ажиглалт хийлээ. Үүнд: хот суурины болон булшны малтлагаас олдсон биет олдворууд, хүн чулуун хөшөөнд дүрсэлсэн зарим дүрслэлүүд, археологийн олдворын цогц байдал хийгээд түүний зохион байгуулалт, бэлгэ тэмдэгт хийсэн ажиглалтууд хамаарна.

Хот суурин

Монгол нутаг дахь археологийн дурсгалыг шинжлэх ухааны үүднээс шинжлэн судлах болсон XIX зууны сүүл үеэс эртний хот суурины үлдэгдлийг илрүүлэн олж тодорхойлон бичих, хэвлэн нийтэлж нийтэд мэдээлэх ажил эхэлсэн билээ.

Монгол улсын нутаг дэвсгэр дээр түүхэн цаг хугацааны хувьд МЭӨ III зуунаас дундад зууны сүүл XVII зууныг хүртэлх үед холбогдох 300 гаруй хот суурины үлдэгдлийг олж тогтоосон байдаг. Үүнээс бидний судалгаанд холбогдол бүхий материал илэрч олдоод байгаа Уйгур, Хятан, Монголын эзэнт гүрний үеийн хэд хэдэн хот суурин байна.

Уйгурын хаант улсын нийслэл Ордубалык буюу нутгийн ард олны нэрлэдэгээр Харбалгасын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй голын бэлчирт 32 ам дөрвөлжин км талбайг эзлэн оршино. [Huettel, Erdenebat 2011:17]. Харбалгасын Ордны буюу сүмийн хот” хэмээн нэрлэгдсэн дундаа сүрлэг том суваргын үлдэгдэл бүхий 8 м орчим өндөр хэрэмт байгууламж 360x404 м хэмжээтэй. Хэрмийн гадуур, хамгаалалтын шуудууных нь гадна талд, шавар дэлдэн дагтаршуулж хийсэн, жижиг суварга бололтой байгууламжууд байдаг нь хэрмийнхээ өмнө талд 8, хойд талд 6 мэдэгддэг юм.

Хар балгасанд 2009 оноос эхлэн Монгол–Германы Орхон экспедици малтлага судалгаа хийж байгаа.  Тухайлбал, хотын цайзат их хэрмийн доторхи өндөр суварганы хажууд буй хоёр барилгын үлдэгдлийг малтаж сонирхолтой үр дүнд хүрсэн билээ. Баруун барилга буюу их суварганы өмнөх байгууламж нь зузаан ханатай, хөх өнгийн дагтаршуулсан шавар шалтай бөгөөд нүүр талдаа хоорондоо 2 м орчим зайтай цувран байрласан хүчирхэг 9 баганатай байжээ. Эдгээр баганы суурийн заримыг бүр 1912 онд В.Л.Котвичийн экспедицийнхэн малтан гаргаж байжээ. [Daehne, Erdenebat 2012245-163]. Баганын суурийг хийхдээ 18-20 см орчим зузаан, 96x97 см хэмжээтэй дөрвөлжин засч бэлтгэсэн, бүдүүн ширхэгтэй боржин чулуун дээр 7 см товгор, 75 см орчим голчтой дугуй хүрээ гаргаж, тэр хүрээний зах ирмэгийг Бадамлянхуа цэцгийн 16 дэлбээ болгон маш уртай сайхан сийлбэрлэсэн байлаа.

Монгол төдийгүй зүүн хойд Азид томоохонд тооцогддог дундад эртний нүүдэлчдийн барьж байгуулсан хотын байгууламж Орхоны Хар балгасыг судлан шинжлэх ажил ийнхүү үргэлжилж байхын зэрэгцээ энэхүү их хотод оршин сууж байсан хүмүүсийн булш оршуулгын газрыг илрүүлэн олж, шинжлэх ухааны үүднээс баталж судлах талаар багагүй ахиц дэвшил гарч байгаа билээ.

Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хар балгасын туриас асар холгүй орших уулын зарим аманд тэгш өнцөгт хэлбэрийн шороон далантай, далангийн дотор чулуу, шавраар хольж босгосон овгор байгууламж бүхий бүлэг булшийг 2006 оноос Монгол Улсын Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн, Монголын үндэсний музей, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Соёлын өв, Эртний судлалын хүрээлэн хамтран удаан хугацааны суурин малталт судалгаа хийж, эдгээр дөрвөлжингүүд бол Уйгурчуудын бүтээсэн тахилын сүм суварга зэрэг байгууламжтай, тэдгээрийг хамгаалсан шороон хэрэмтэй, иж бүрэн бунхант оршуулга болохыг тогтоосон юм. [Очир нар 2008: 328-368]. Мөн Хотонт сумын нутаг Олон дов хэмээх газар МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн салбарын оюутны хээрийн дадлагын хүрээнд 2010-2012 оны хооронд гурван зуны хугацаанд дараалан ажиллаж нийт 31 булш малтан шинжилжээ. [Эрдэнэбат нар 2011:146-185].

Монгол улсын нутагт сүүлийн үед хийгдэж байгаа Уйгурын археологийн дурсгалын судалгааны үр дүнгээс үзэхэд, Хар балгасаас олдсон бадамлянхуа цэцгэн хээтэй баганын чулуун сууриуд, мөн хотын цайзад их хэрмийн дотор болон гадна буй суварга маягийн байгууламжууд, түүнчлэн уг хотын ойр хавьд буй оршуулгын газруудад малтан судалсан булшны гадаад байгууламжид нийтлэг тохиолдох шороо, чулуу, тоосго ашиглаж хийсэн, шаталсан суварга хэлбэрийн байгууламжууд нь Монгол орон дахь бурханы шашны түрүү дэлгэрэлтийн түүхэнд холбоотой баримт байхыг үгүйсгэх аргагүй юм.

Монголын нутагт Хятаны үед холбогдох археологийн дурсгал бусад үеийн улсуудын дурсгалаас харьцангуй цөөн ч хамгийн олон тоотой олддог, харьцангуй сайн судлагдсан дурсгал нь тэдний байгуулсан хот суурин юм.

Хятан нар Монгол, Хятад, Бохай зэрэг эзлэгдсэн газар орноо шинээр хот байгуулах, дайны хөлд сүйдсэн, эвдэрсэн хотуудыг сэргээн барих ажлуудыг хийдэг байсан. Хот суурин барихын нэг хэлбэр нь сүм хийд барих ажил байжээ.

Манай улсын нутагт Хятаны үеийн хэдэн хот байгаа бөгөөд Монгол нутаг Хятаны Ляо улсын эзлэн захирсан хязгаар нутаг байсан учир үндсэн хятан хүн ам төдийлөн суурьшиж байгаагүй, харин нутгийн эзлэгдсэн уугуул хүн амыг дарангуйлан захирах, цэрэг суулгах хотуудаа түр хугацаагаар ашиглаж байсан ажээ. Эдгээр хот балгадын дотроос Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутаг Хэрлэн голын хойд биед орших Хэрлэн Барс хотын туриас бурханы шашинд хамааралтай эд зүйлсүүд илэрсэн байдаг. 1953 онд нэрт эрдэмтэн Х.Пэрлээ энэ бүс нутагт археологийн хайгуул хийж 3 хот хэрмийн үлдэгдэл илрүүлж эдгээрийг хооронд нь ялгахын тулд Барс хот хэмээн нэрлэгддэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот -1 хэмээн тэмдэглэх болсон билээ. Хэрмийн дотор болон зүүн талд 5, 7 давхар 2 суварга байсан бөгөөд таван давхар суварга нь 1940-өөд оны үед нурж үгүй болсон ажээ.

Тус хотын их хэрмийн баруун өмнөд хэсэгт дотроо дөрвөн барилгын суурь бүхий бага хэрмийн суурь мэдэгдэх бөгөөд 1955 онд энд хийсэн малтлагаар ур хийц сайтай бурханы сэнтий, олон тооны бурханы үлдэгдэл, том хэмжээтэй угалзтай угалзгүй дээврийн ваарнууд, шавар баримал, сийлбэртэй мод, цац зэрэг бурханы шашны холбогдолтой олдворууд илэрсэн байдаг.[Пэрлээ 1957]. Энэ баримтад үндэслэн Хятан улсад бурханы шашин их дэлгэрч, олон хүрээ хийд байгуулсан, олон мянган ламтай байсан гэх бичгийн түүхийн сурвалжийн мэдээ үнэн баримттай таарч байна гэсэн дүгнэлт хийх боломжтой болсон юм.[Пэрлээ 1961:65.

Монголын археологийн судалгааны ном зохиолд Бүхэгийн голын адгийн балгас” Түргэний голын хятан балгас, “Хэрэйдийн ван ханы ордон” гэх зэргээр тэмдэглэгдсэн дурсгал Улаанбаатар хотын ойр, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Бүхэг-Түрэгний голын савд байдаг.

2005-2006 оны үест Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ойр, Бүхэг-Түргэний голын сав, туул голын эрэг орчмоос, Монголын Нууц Товчоонд-нд тэмдэглэгдсэн, Хэрэйдийн эзэн Ван хан Тоорилын нутаглан сууж байсан Туулын Хар түнгийн” ордыг олж илрүүллээ гэсэн дуулиан Монголын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр тархаж байсан билээ.

Бүхэгийн балгасыг 1956 онд Х.Пэрлээ гуай үзэж, анх тодорхойлсон бололтой [Пэрлээ 1968:11] бөгөөд 1970 онд орос эрдэмтэн Э.В.Шавкуновын хамт энэхүү суурин газрын үлдцийг дахин үзэж нэлээд хэмжээний түүвэр материал цуглуулж, энэ бол хятан нар байгуулж, Манжийн үед хоёр дахь удаагаа дахин суурьшиж агсан хотын туурь юм гэсэн дүгнэлт хийж байжээ.[Пэрлээ 1961:144, №71 Шавконов 1978:16]. Харин 1997 онд Японы археологич, эрдэмтэн Н.Шираиши уг дурсгалын анхны хэмжилт, зураглалыг хийж, түүвэр олдвор цуглуулан XII-XIIIзууны Монголын хот гэж үзсэн байна.[SHiraishi19975 6-78 Fig.2-4].

2005-2006 онд археологич Д.Наваан гуайн удирдлагаар энд бага хэмжээний малтлагын ажил зохиосон бөгөөд малтлагаар дорно дахины өнгө аяс бүхий, шүтлэг бишрэлтэй холбоотой эд зүйлс, зээ бадын дүрстэй дээврийн нүүр ваар, бадамлянхуа сэнтий, арслан, мич, заан, Мял богдын шуумал хөрөг дүрсийн үлдэгдэл зэрэг илрэн олджээ. [Наваан 2006:73-74]. Барилгын суурийн хэлбэр, ерөнхий зохион байгуулалт, чимэглэлийн онцлог тэргүүтнээс үзэхэд бурханы шашны нэгэн сүм дуганы үлдэгдэл болох нь илэрхий бөгөөд нөгөө талаар Хэрэйдүүд Христийн шашны нестори салааны шүтлэгтнүүд байсан тул буддын шашны холбогдолтой зүйлүүд гарах учиргүй юм. [Эрдэнэбат 2009: 41-46].

Дундад зууны монголчуудын байгуулсан хот суурингаас хамгийн их судлагдсан нь Их монгол улсын нийслэл Хархорум хот билээ. Уг хотын турь Хангайн нурууны бэл хормойд далайн түвшнээс дээш 1500 орчим метрийн өндөрт, Эрдэнэ Зуу хийдээс хойшоо 1,5 км газарт сунаж байрласан байдаг. Хэрмээр хүрээлэгдсэн хотын талбай томгүй 1,3 хавтгай дөрвөлжин км.

Хархорум хотын туурийг анх орос эрдэмтэн Н.М.Ядринцевийн удирдсан шинжилгээний анги 1889 онд илрүүлсэн бөгөөд 1892 онд анхны дэвсгэр зургийг В.В.Радлов үйлджээ. Анхны малтлагыг Д.Д.Букинич 1933-1934 онуудад Хангайн экспедицийн хүрээнд хийж түүний дараагаар 1948-1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдсан Монгол зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги анхны томоохон малтлага судалгааг хийсэн байна.

С.В.Киселев хотын баруун өмнөд захын барилга байгууламжид хийсэн малтлага судалгаагаар уг байгууламжийг Хааны ордны дүүрэг” хэмээн тодорхойлсон бөгөөд хэсэгчилсэн малтлагаар илэрсэн олдворууд дээр үндэслэн, барилгын турийг 3 өөр хугацаанд баригдсан буюу 3 өөр цаг үеийн соёлт давхрагатай  гэж дүгнэсэн байна. Үүнд:

1. Хамгийн доор нь ордон барихаас өмнөх үе буюу XI-XII зууны үеийн буддын шашинт, монголчуудаас өмнөх үе,

2. XIII зууны үеийн барилгын суурь буюу хааны ордон,

3. Ордны суурин дээр хожим баригдсан XVII-XIX зууны бурханы шашны сүм хийдийн үе хэмээн үзжээ. [Киселев 1965: 153-156].

2000 оноос Монгол-Германы Хархорум экспедици энд ажиллаж уг барилгын суурийг бүтэн талбайгаар малтаж гаргажээ. Энэхүү шинжилгээний ангийнхны 2003 онд Эрдэнэ Зуу хийдийн Цогчин дуганы бууриас нэг бүхий алдарт хөшөөний бичээст тэмдэглэснээр, Хархорум нь Монголын тулгар төрийн үндсийг тавьсан чухамхүү тэр газар мөн ажээ.

Эзэн хааны ордон болон мөн түүнтэй нэгэн зэрэг баригдсан зарим сүм дуган, тэдгээрийн дотор 1346 оноос Цогт их сүмийн гэр” хэмээн нэрлэгдэх болсон бурханы шашны асар том суваргыг Юань улсын судар болон 1346 оны Хархорумын бичээст тус хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд Өгэдэй хааны үед суурь нь тавигдаж Мөнх хааны үед баригдаж дуусчээ.

Хархорумын Их танхим” нь бүхэлдээ ил гарч ирэхэд суурь нь 38x38 м талбайтай, боржин чулуугаар хийсэн 8x8 баганы сууриар зааглагдсан 7 жантай, тэг дөрвөлжин хэлбэрийн барилга байжээ. Хотын дийлэнхи барилга байшингууд илэрхий хойд-урд гэсэн чиглэлтэй байхад Их танхим нь энэ зарчмаас гажин, Хархорумын хойд-урд зүгрүү чиглэсэн гол барилгын шугамаас бараг 450 орчим хазайсан байдаг. “Юань гүрний мандал бадралын асар” нь өмнөх малтлагаар гаргасан сүмийн танхим шиг долоон жигүүрт хуваагдсан, тэг дөрвөлжин хэлбэртэй байсныг мөнхүү бичээст <<доор ину дөрвөн этгээдэд долоон гэнтү хийдийг босгуулаад тэд дотор бурхан нугуудыг номын ёсоор зэргээр оршигулсан ажгуу>>  хэмээн тодорхойлжээ. Суурийн ерөнхий хэлбэрийг нь баримтлан Боннын их сургуулийн төвд судлаач эрдэмтэн К.Х.Эвердингийн үзэж байгаагаар, энэхүү байгууламж нь XIII зууны үеийн Сажа урсгалынхны гаргаж ирсэн шинэ санааны дагуу баригдсан буюу сажа ёсны төгс бүтээгдсэн сүм байсан ажээ. [Huettel8 Erdenebat 2011:8].

Энэ сүмийг 1311 болон 1346 онд 2 удаа сэргээн засварласан байдаг бөгөөд энэ тухай мэдээг 1346 оны хөшөөний бичээст мөн тэмдэглэжээ. 1311 онд Буянт (1311-1320) хаан Хархорум дахь сүм эвдэрч гэмтсэнийг сонсоод буддын шашин хариуцсан хэлтсийн түшмэл Чогсүмийг засварт шаардагдах мөнгийг өгөн илгээж байжээ. Хоёр дахь нь Тогоонтөмөр (1333-1368)хааны үед болж, сэргээн засварлах ажил 4 жил үргэлжилж, 1346 оны сүүлээр урьд өмнө албан ёсны нэргүй байсан тэр сүмийг <<Юань улсын мандал бадралын асар>> буюу Цогт их сүмийн гэр хэмээн нэр хайрласан ажээ. Дээр дурьдсан <<Их танхим >>-ын малтлагаар хүний биеэс том хэмжээтэй, 3-5 метрийн хооронд янз бүрийн өндөртэй урлаж хийсэн шавар баримал дор хаяж 8 ширхэг олдсон бөгөөд хүний биеийн хэмжээтэй баримлын үлдэгдэл, мөн олон тооны шавар бурханы хагархай хэсгүүд гарсан билээ.

Эдгээр шавар баримлын дийлэнх нь бурхан багш хийгээд  <<Лянхуа баригч>> хэмээх Авалогкитешвара Бадмапани (Жанрайсиг)-г дүрсэлжээ. Мөн эндээс язгуурын 5 бурхан (Tathagas)-ы тухайлбал Цаглашгүй гэрэлт хэмээх Авид (Amithaba-улаан дүртэй, өрнө зүгт морилно, хүсэл тачаангуйг арилгаж, эрхэндээ хураагч үйлсийг бүтээдэг )тусыг бүтээгч Дондов(Amoghasiddhi-ногоон дүртэй, умард зүгт морилдог, атаа жөтөөг арилгаж, хамаг тус бүхнийг бүтээдэг)үл хөдлөгч Мижид (Akshobhi-хөх дүртэй, дорно зүгт морилно, уур хилэнг арилгаж, хатуу үйлсийг бүтээдэг)<<эрдэнэс гарахуй>> Ринчин Жуннэ (Radhasambhava- шар дүртэй, өмнө зүгт морилно, таван нисванисийн дээрэнгүй хармын сэтгэлийг арилгаж дэлгэрэх үйлсийг бүтээдэг)<<Машинд гийгүүлэн зохиогч>> Намбар нанзад (Vairocana-цагаан дүртэй, хот мандалын голд заларна, таван нисванис дотроос мунхагийн харанхуйг арилгаж, амирлуулагч үйлсийг бүтээдэг)-ийн шавар дүрслэлүүд мөн тэдгээрийн хэсгүүд үлдэж хоцорсон байна.

Их танхимын тэхий дунд гол тэнхлэгүүдийн огтлолцлын цэгт тоосгоор өрж хийсэн 3x3 м хэмжээтэй байгууламжийн суурийг С.В.Киселев анх малтан шинжилсэн бөгөөд XVII-XVIII зууны үеийн суваргын үлдэгдэл хэмээн үзжээ. 2004 онд Монгол–Германы шинжилгээний анги үүнийг дахин шинжлээд тэрхүү суваргын 4 талаас хэдэн мянган цац илрүүлэн олсон юм.

<<Их танхим>>-ын төв хэсгээс илэрсэн цацны ихэнх нь конус буюу суварга хэлбэртэй бөгөөд өндөр нь 3-8 см цац гэдэг зүйлийг монгол хэлний тайлбар тольд <<Нанги шаварт зай хольж суварганы хэлбэртэй хийсэн нэгэн зүйл баримал >> хэмээн тайлбарлажээ. [Цэвэл 1966:,786]. Хатаасан буюу шатаасан шавраар хийсэн мөргөл тахилын зүйлийг төвдөөр ийнхүү нэрлэдэг байна. Түүнийг гэгээнтний эсвэл лам хуврагийн шарилын үнс буюу ясны нунтагтай хольж залдаг байсан ажээ. Энэ тухай сурвалжид “…тэд нас барагсдыг хуучин заншил ёсоор шатаан чандрыг суваргын оройд хадгална” гэж бичсэн байдаг.

Цацыг хэвд цохиж мянга мянгаар цувралаар бүтээх нь илбэг байсан ба Хархорумаас олдсон цацны эхийг шатаагаагүй байна. Цацыг ариун дагшин шүтээний газар, суварганы дотор түүнийг тойруулж цацад зориулсан байгууламж, баримлын суурь, эсвэл том баримлын хөндийд, агуй уул, даваа юмуу замын хажуугийн содон газар залдаг байна. Хархорумын сүм суварга гэж үзэж байгаа 64 баганат их танхимд янз бүрийн хэв маягийн зуун мянга гаруй цац хадгалагджээ. Тэдгээр цац нь бурхан багшийн амьдралын 8 үеийг харуулдаг байна. Тэрхүү бэлэгдэл нь түүнчлэн ирсэн”-ний 8 янзын суваргыг дүрсэлсэн хэлбэрээр илэрлээ олдог ажээ. Олон хаалгат цац буюу олон шаттай суварганы хэлбэртэй цац хамгийн илбэг тохиолддог нь бурхан багш анхны номоо Саранатад айлдсан гэх зэрэг амьдралынх нь тодорхой үе мөчийг бэлгэддэг. Хамгийн жижиг атлаа бурханы хамгийн чухал дүрслэл болох Авид, Мижидийн дүр бүхий зуйван хэлбэртэй тахилын хавтгай цацны хэв хэмжээг нь Энэтхэгийн урлалаас авсан бололтой байна.

2005 оны хавар Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, Орхон голын баруун эргийн мөргөцөгөөс хэдэн шавар дүрсийн хэсгүүд олдсоны дотор хагас хүн, хагас шувуун биетэй галбинга хэмээх домгийн амьтны толгойгүй баримал байжээ. [Цэвээндорж, Эрдэнэбат 2006:,58-64]. Цуглуулан авсан олдворын дотор зай тохируулах багажны хэсгүүд нилээд байсан нь энэхүү газар шатаах зуух олдож магадгүй гэсэн урьдчилан таамаглалд хүргэж байна. Олдворуудыг археологчид анх удаа шинжилгээний дараа уг дурсгалт газрыг тандан малтаж үзэхээр шийдсэн юм.

Орхоны баруун эргийн мөргөцөг дээрхи уртааш сунасан далан маягийн байгууламжийг газар дээр нь тандан шинжлэх анхны сорилтын малтлагыг 2008 онд Монгол-Германы Орхон экспедицийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. Энд нийт 3 хэсэг газар бага хэмжээний сорилтын малталт  хийж 4 зуух нээж олсоны дотор дугуйрсан ханатай, галын нүх ба гал өдөөх суваг бүхий мантоу-хэлбэрийн хятад зуух гарсан байна. Нэг жижигхэн зуухан дотроос шавар баримал шатаахад хэрэглэж байсан шавар тулгуур болон шавар эдлэлийг угсарч шатаахад зай тохируулах багаж олон тоогоор олдсон юм. Түүнчлэн галбингын дүрс баримлын үлдэгдлүүдийг ч цөөнгүй малтаж гаргасан билээ.

Сорилтын малталт ийнхүү амжилттай болсонд түшиглэн 2009 оны зун Орхоны малтлагыг 71м урт, 8м өргөн нилээд том талбайгаар үргэлжлүүлэв. Үүний дүнд томоохон хэмжээний урлан ба юм шатааж үйлдвэрлэж байсан дүүргийг бүрэн дүүрэн илрүүлж чадах гол хэсгийнх нь хамт Монгол улсад анх удаа өргөн цар хүрээгээр судлаж чадлаа. Нийт малтсан талбай нь 760 орчим ам дөрвөлжин м болсон бөгөөд энд нийтдээ 14 зуух тэрчлэн хэд хэдэн урлан байсан болох нь тогтоогдов. Малтаж ил гаргасан тэдгээр зуухнуудын 9 нь бараг бүтэн шахам хадгалагджээ. Зуухнуудад янз бүрийн хэлбэртэй галбинга зэрэг шавар баримал дүрсүүд, дээврийн ваар, барилгын дээвэр туургыг дээвэрлэж байсан төрөл бүрийн чимэглэл, тэрчлэн байшингийн дотоод засал чимэглэлийн зүйлүүдийг шатааж хийдэг байжээ. Хийж байсан хэв нь хүртэл олдсоноос үзэхэд эдгээр зүйлүүд орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэдэг нь гарцаагүй байв.

Хархорум хотын хойд хэсэг болон Их сүм-ээс олдсон нилээд олдвор Орхоны энэхүү урлан ба зуухнуудад бүтээгдсэн болох нь батлагдсан бөгөөд тэгэхлээр орхоны гар үйлвэрлэлийн газар нь эзэн хааны гар үйлдвэрлэлийн хот хархорумын нэг хэсэг байсан болж байна.

Галбингын толгой бололтой, шавраар урлаж шатааж бэхжүүлсэн 2 толгой соёлын түүхийн онцгой ач холбогдолтой юм. Толгойнуудын урласан хийц ба арга хэлбэрээс нь үзэхэд тангуудын гар урлалын уламжлалыг санагдуулах буюу эсвэл тэднээс үлгэр дууриал авч хийсэн юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байдаг. Хархорумаас олдсон жижиг баримал дүрс болон ханын зургуудад ч тангуудын гар урлалын нөлөө байгаа нь ажиглагддаг билээ. Чингис хаан Тангуудын нийслэл хар хотыг (1227) байлдан эзлэж мөхөөсний дараа, Монголруу олон Тангууд зураач, гар урчуудыг олзлон аваачиж, хожим нь тэднийг, нэн ялангуяа XIII-XIV зууны монголын бурханы шашны урлагт гүн ул мөрөө үлдээсэн Хархорумын гар үйлдвэрийн газарт ажиллуулан зүтгүүлж байсан болов уу хэмээн таамаглаж болох юм [Huettel, Erdenebat 2011: 19-20].

Дундад зууны үеийн буддын шашинд холбогдох өөр нэгэн чухал дурсгал нь Мөнх хааны гэрэлт хөшөө юм. О.Намнандорж тэргүүтээ орон нутаг судлах шинжилгээний анги 1953 онд Хөвсгөл аймгийн нутагт судалгаа хийж явахдаа Бүрэнтогтох сумын нутаг Дэлгэрхаан уулын өвөрт, Дэлгэр мөрний хөвөөнд, нутгийн зон олны аман яриагаар Чингүүнжавын түшлэг чулуу, сангийн бойпор хэмээн ярьдаг 2 чулуу байдаг гэснийг очиж үзжээ. Тэнд хот балгадын үлдэгдэл илрүүлж олсон бөгөөд тэрхүү балгасаас урагш 40м орчим зайд Монгол, Хятад бичээс бүхий хөшөө чулууг олж, 144см өндөр, 78см өргөн, 20см зузаан хөх бор өнгөтэй занаржсан чулуун хөшөөг суурийн хамт малтан гаргажээ. [Намнандорж 1956].

Чулууны бичээс нь 3 мөр уйгуржин монгол бичээс, 12 мөр хятад бичээсээс бүрдэх бөгөөд аравдугаар мөрний хятад бичээс нь эвдрэн үгүй болжээ. Монгол бичээсийн утга <<Ургийн ургаар хэд хэдэн үест Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуул...хүртэл ана /энэ/-д давирганд /учралтбуян хүртүгэй>> гэжээ. Хятад бичээсний агуулгаас харвал, гэрэлт хөшөөг босгуулагч Барс Түгэ болон гүнж Есүгэй нарт Мөнх хаан ихээхэн ач ивээлийг үзүүлсэн тул тэр ачийг бага ч атугай хариулахыг хичээж босгож байгааг илэрхийлсэн бололтой ажээ. Мөнхүү гэрэлт хөшөөг 1257 онд мөнх хааныг амьд сэрүүн байх үед босгосон гэж үздэг бөгөөд Бодь мөрийг санаж сүм хийд байгуулан бодисад хуврагыг хуралдуулж орон дэлхийг тайх тахих ба хойчийн буян үйлдэхэд зориулав гэх зэргээр бичсэн нь тэр үед монгол газар буддын шашин хэр дэлгэрч байсны тодорхой баримт болно. Зарим эрдэмтэн эл хөшөөний хятад бичээсийн гарчгийг харгалзан, Шагжа сүмийн бичээс гэж нэрлэх санал тавьдаг. Уг хөшөөний байсан хуучин балгас нь мөнхүү Барс Түгэ тавнангийн мөнгө гаргаж, санаачлан босгуулсан хятад бичээсэнд гарч буй бурханы шашны Шагжа нэрт сүмийн үлдэц байж магадгүй гэж судлаачид үздэг байна.[Rinchen 1959:130-138].

Булш оршуулга

Дундад зууны монголчуудын булш оршуулгаас бурханы шашны дэлгэрэлттэй холбогдох хэрэглэгдэхүүнүүд багагүй илэрч мэдэгдээд байна. Эдгээр нь малгайн гоёл чимэглэл, дээл, хувцасны хээ, гоо сайхны хэрэгсэл, аяга таваг, эмээлийн тоног хэрэгсэл, шашны зан үйлийн хэрэгсэл зэргээр илэрч олджээ.

Эдгээрээс хамгийн түгээмэл нь Монгол эхнэрийн богтаг малгай, түүний чимэглэлтэй холбоотой олдворууд юм. Богтаг малгайн толгойд өмсөх хэсэг булшнаас олдох нь маш ховор бөгөөд оршуулганд богтагны зөвхөн дээш өргөсөн өндөр оройн хэсгийг оёдлоор нь ханзлан салгаж дагалдуулан тавьдаг заншилтай байжээ. Энэ нь үндсэндээ уруу нь харуулсан суваргалжин хэлбэртэй орой, түүний доор залгасан урт хоолой гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд ширхэгийнх нь дагуу зүссэн , олон хэсэг үйсийг эвлүүлэн хуйлж оёод торгоор бүрж чимэглэсэн байдаг. Зарим малгайг бэлгэдлийн утгатай үсэг бичигтэй торгоор бүрсэн нь биет байдлаар олджээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бурхан толгойн 4-р булшнаас олдсон малгайг хүрэн өнгөтэй, дээр нь: урт нас” (Shtu) болон аз буян” (tu) гэсэн утгатай нангиад дүрс үсгийг алтан утсаар нэхсэн хээтэй нимгэн торгоор бүржээ.

Богтаг малгайг бүрсэн торгонд буй хятад хоёр үсгийн утгыг арай дэлгэрүүлж тайлбарлавал: Shtu гэдэг үгийг ихэнх судлаачид урт нас” гэж буулгажээ. Энэ Бол жаахан ерөнхий бөгөөд энэ нь гол төлөв хоёр дахь утга болдог байна. Анхны утга бол амьдрал гэсэн үг, эмэгтэй хүн дээр болохоор цог жавхаатай болдог бүр дур булаам амьдлаг чанартай” гэж дундад эртний хятад хэлэнд бууна. Богтаг малгайн дээр бичихдээ нэг зурлагыг орхиж байсан байх. Хэрвээ урт нас  гэж хэлэх юм бол голдуу өмнөө урт гэсэн үсгийг авч (chngshtu) болдог байжээ. Харин (tu) нь буян заяабуян хишиг” , “аз жаргалсайн ерөөлтбурханд ивээгдсэн зэрэг утгатай бөгөөд хэрвээ энэ хоёр үг хамтдаа .....гэж орвол буянтай төрсөн , .....гэж орволтөрөлхийн буян заяатай гэх мэт утгатай болдог байжээ. Ямар ч байсан эдгээр үгийн учрыг тухайн үед сайн мэддэг байжээ. Хятад хэлний ханз үсэг хаана яаж орсноосоо, бас ямар боловсролтой хүн уншсанаасаа өөр өөр утга илэрхийлдэгийн нэгэн тод жишээ энэ бөгөөд яг ийм үсгээр хээ гаргаж нэхсэн торгоор өнгөлсөн өөр нэг богтагны үлдэгдэл 2009 онд Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг Хөх зэрэг хэмээх газраас олдсон юм [Эрдэнэбат 2010:71-113].

Түүнчлэн 2010 оны зун Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Ёдортын хадны оршуулгаас Ом нь а, у, м гурван үсгээс бүтэх бөгөөд нараар м үсгийг, сараар у” үсгийг, тэмдгээр аүсгийг бэлгэдсэн буюу самгарьдаар уншвал “aum” болох юм. Мөргөл залбирал, сүмийн хурлын уншлага хийгээд шашны зан үйл, ном судар түүгээр эхэлж түүгээр төгсөнө. Ом” хэмээх энэхүү үг (самгарьдаар aum,төвдөөр om, монгол бичгээр ом) нь угтаа Брахманизмтай холбоотой, эртний Энэтхэгийн ёсонд хорвоо дэлхий үүсэхэд хөөс хагарч гарсан анхны чимээ гэж үздэг билээ. Хожим бурханы шашны бэлгэдэл болж түүний сургаал номоор өргөн тархжээ. Анхдагч нь Юань /язгуур/ хэмээх үгтэй утга ойрхон аж. Иймээс монголын Их Юань улсын үед дэлхий дахиныг номын ёсоор засах монгол хаадын улс төрийн сургаал номлолын бэлгэдэл болж байсан. Энэ учраас тэр үеийн олон зүйлд бэлгэдлийн чанартай дүрслэгдэх болсон билээ.

Монголын их хаадын булшийг илрүүлэн олж малтан шинжилсэн зүйл одоо хир үгүй боловч сурвалжит язгууртны зан заншил, ахуй амьдралыг тодорхой харуулах баялаг олдворын нэг бол ОХУ-ын Чита мужид дундад зууны Монголын Хархираа хотын дэргэд эрдэмтэн С.В.Киселевын удирдсан шинжилгээний анги малтан судалсан оршуулга юм. Энд огт тоногдож хөндөгдөөгүй нэгэн булш олдсон нь төмөр бүслүүртэй, торгоор бүрсэн модон авсанд хийж оршуулсан бүстэй хүүхдийн шарил байсан бөгөөд ясан дөрөөтэй эмээл, төмөр амгайтай хазаар, сумтай үйсэн саадаг, нум, мөнгөн чимэгтэй бүс, цахиур, уул бүхий хэтэвч, самгарьд үсэгтэй мөнгөн гавал аяга зэргийг дагалдуулан хйиж шарилын биед торгон өмд, дээл, буддагийн санваартны торгон банзал өмсгөсөн байжээ. [Баяр 1999].

Монголчууд хаад ихэсээ хэрхэн оршуулж байсан тухай Мин улсын үед зохиосон Цао Му-Цзе хэмээх хятад сурвалжид (1378өгүүлэхдээ: Монголчууд өөрийн наснаас нөгчсөн хаадыг оршуулахдаа, хүний чинээ хоёр хэсэг үнэрт модыг ухаж авс үйлдэн түүний дотор хүүрийг үстэй дээл, малгай өмсүүлж, цагаан өнгийн илгээр хийсэн гутал, оймс, бүсийг, хэрэглэн агуулна. Түүний хамт авсны дотор домбо, ваар, пял таваг, цом, халбага, савх зэрэг алтан сав суулгыг тавьсны хойно авсыг битүүлж, дөрвөн алтан цагаригаар бүсэлдэг буй. Хүүр зөөх сүйхийг цагаан эсгий, хивс, хоргойгоор бүтээнэ. Үхээд 3 хоносны хойно оршуулбал зохих газар аваачдаг бөгөөд, авсны өмнөдөд шинэ хувцас өмссөн удган морь унаж, хоргой мэт эдээр жолоо хийсэн, алтаар чимсэн эмээлтэй морь хөтлөн явна. Хүүрийг өдөр бүр гурван удаа хониор тахина. Газрыг гүн ухаж, авсыг булсны хойно хэдэн мянган адуу бэлчээх буюу эсвээс илүү шороог бус газар аваачиж ухсан газрыг тэв тэгш болгоно. Энэ нь ирэх хавар ногоо ургахад булш буй хэмээн огт мэдэгдэхгүй нууц булдаг бөгөөд, бас анх булахад нэг ботгыг түүний эхийн нүдний өмнө алж, мөнхүү газар булдаг бөгөөд, хойд жилийн ойд хүүрийг тахихад мөнөөх ингийг тавьдаг нь тэр буйлан гүйсээр ботгоо булсан газар очдог учир үүгээр үхэгсдийн булш буй газрыг олдог ажгуу гэх мэтээр тодорхойлжээ.[ jagchid, Hyer 1979:105].

Уг тодорхойлолтод эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйлийн олон талыг археологийн сурвалжтай харьцуулбал нэлээд үнэн зөв бичсэн нь сүүлийн үед манай улсын Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг таван толгойд малтан судалсан XIII-XV зууны монгол язгууртны булшны материалтай харьцуулахад тодорхой болж байна.

Онгоны Таван толгойн монгол булшны гадаад зохион байгуулалт нэлээд өвөрмөц. Өнгөн хөрсөн дээр цагариглан өрж хийсэн 6м гаруй голчтой овоолго нь 15-20 см орчим өндөр. Голдоо чулуугүй, зууван дугуй хэлбэртэй байх нь монголчуудын эртний өвөг хүннү нарын үлдээсэн булшны гадаад шинж тэмдэгтэй адилхан харагдах аж. Зарим булшны нүхний толбо 90 см орчим гүнээс мэдэгдэх бөгөөд 1,5 м орчим гүнээс эхлэн хойлгын адуу малын яс олдсон байна. Адууг эмээл хазаартай нь хамт оршуулж, түүнээс доохно 3,5 м орчим гүнд хүний шарилыг тавьсан байх ажээ. Баялаг олдвортой зарим булшинд хүүрийг гурван давхар төмөрлөг бүслүүрээр ороосон модон авсанд агуулж, толгойг нь их төлөв баруун хойд зүг чиглүүлэн нуруугуур нь хэвтүүлж тэнэгэр байдлаар оршуулсан байжээ. Энд малтан судалсан монгол булшны хэрэглэгдэхүүн маш баялаг байсан бөгөөд торгон тохоштой, төмөрлөг товруутай хударга хөмөлдрөгөтэй, алтан шармал чимэгтэй эмээл, төмөр дөрөө, хазаар, алтаар урлаж хийсэн гоёл чимэглэлийн зүйлс, ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн бугуйвч, болор бүс, цас толь, исэр сандал, зэр зэвсгийн зүйлс, төмөр хуяг, аяга савны хагархай, ясан тамга, торго давуун хувцас, болон үр тарианы үлдэгдэл илэрчээ.

Таван толгойн сурвалжит язгууртны монгол булшнаас алтаар хийсэн хэдэн зүйлийн очир болон бурханы шашны бэлгэдэл бадамлянхуа суурьтай элдэв чимэг хэрэгсэл нэлээд олдсон билээ. Эдгээр олдворын дотроос 5-р булшнаас олдсон цас толь маш сонирхолтой бөгөөд ховор үнэт олдворын тоонд орно.

Уг толийг цайрын хольцтой хүрлээр цутгаж хийсэн. Дугуй хэлбэртэй, бариулгүй, ардаа хос товгор сэнжтэй. Голч 18,2 см. Зузаан 0,4 см. Толины ард ирмэгийг дагуулан 1,5 см өргөн хонхор хүрээ гаргаж цутгасан. Энэ хүрээнд эргэн тойрон үүлэн хээ, тэдгээрийн завсар зайд баруун зүүн талд очир, дөрвөн зовхист брахми ом үсгийг хурц үзүүрт багажаар сийлж дүрсэлсэн. Толины энэхүү зузаан хүрээнээс дотогш гадаад ирмэгээс 2,8 см зайтай хос зурвасаар хүрээ гаргаж мөн энэ завсар угалзарсан үүлэн хээ сийлж дүрсэлсэн. Энэхүү хос зурвас толины арын төв гол хэсэгт 12,2 см голчтой тойрог үүсэх бөгөөд уг тойрогт багтааж хоорондоо 7 см зайтай хос сэнжийг хойд урд зүг буюу дээд доод тал, өөрөөр хэлбэл босоо тэнхлэг болгож хурц үзүүртэй дугуйрсан ирмэгтэй арван дэлбээтэй бадам цэцэг дүрсэлсэн. Энэхүү бадамлянхуа цэцгийн голын буюу дээд доод хоёр дэлбээнд толины хос товгор сэнж багтсан тул тэнд юм дүрслээгүй орхисон. Харин энэ хоёр дэлбээний буюу толины хоёр сэнж дагуух босоо тэнхлэгийн зүүн баруун талд байрлаж буй 8 дэлбээнд бурханы шашны өлзийт найман тахилын дүрсийг хурц үзүүртэй багажаар уран сайхан сийлбэрлэжээ. Үүнд: зүүн талын хамгийн дээд талын дэлбээнд хос алтан загас, түүний доорхи дэлбээнд өлзий утас, баруун талын дөрвөн дэлбээний хамгийн дээд талынхад цагаан шүхэр, түүний дор цагаан лянхуа, түүний дор цагаан лавай, түүний доод талын дэлбээнд алтан хүрд дүрсэлжээ. Өөрөөр хэлбэл: бадам цэцгэн хүрээний зүүн дээд талаас эхлэн тоолбол: 1. Цагаан шүхэр 2. Алтан загас, 3. Алтан бумба, 4. Ялгуусан дуаз, 5. Өлзий утас, 6. Алтан хүрдэн, 7. Цагаан лавай, 8. Цагаан лянхуа гэсэн дараалалтай байна. Энэхүү найман тахилын гол дахь лянхуа цэцгийн төв сууринд буюу толины тойргийн төв гол хэсэгт хос зураасаар гаргасан 4 см голчтой тойрог дотор брахми ом” үсэг сийлжээ. Үсгийн өндөр 3,2 см, өргөн 2,8см.

Толины ард буй хоёр товгор сэнжийг тус тусад нь цутгаж гагнасан бөгөөд тус бүр 1,4 см өндөр, 1,6 см урт, 1,2 см өргөн, оосор оруулах нүх хэвтээ дөрвөлжин хэлбэртэй 0,7x0,6 см хэмжээтэй байна. Толины хүндийн жин 686 гр.

Уг толин дээр сийлж урласан бурхан багшийн найман тахилын дэс дараалал, зураг дүрслэлийн онцлог нь ламын шашны бэлгэдэлт найман тахилынхаас нэлээд өөр байна. Жишээнь: Зонхубын шашинд түгээмэл найман тахил нь: 1. Цагаан шүхэр, 2. Алтан загас, 3. Алтан бумба, 4. Цагаан лянхуа, 5. Цагаан лавай, 6. Өлзийт утас, 7. Дуаз, 8. Алтан хорол гэсэн дараалалтай байдаг бол энэ толинд уг дэс дараалал байхгүй. Зураг дүрслэл нь ч өөр байна. Тухайлбал: өлзий гэхэд орой нь хурц үзүүртэй таван хошуу мэт хэлбэртэй. Хүрд нь эрчилсэн тоос босгосон юмуу гал бадарсан бөмбөг мэт шинжтэй, хоёр урт хөлтэй мэт үзэгдэхээс гадна тахил бүгдийн сууринд бадамлянхуа сэнтий дүрсэлсэн буй.

Толины гол хүйсэнд Бурхан багшийн сургаал номын гүн гүнзгий утга бүхий гурван авианаас бүрдсэн ом” хэмээх дээд эрдэнэ баригч тарнийг брахми үсгээр бичжээ. Толины хүйсэн дээр дэх ом үсгийг ертөнцийн төв (монголын юань улс гэсэн санаа буй) баримтлавал зүүн, баруун талд очир дүрсэлсэн нь өрнө, дорно зүгээс айх аюулгүй, хэнд ч юунд ч үл дийлдэх, бат бөх ашид ошихын бэлгэдэл бололтой.

Очир нь эртний Энэтхэгийн Индра бурханы хат сайтай төмөр муна юм. Энэтхэгт Очир нь хоёр гартай 3 хумстай байдаг бөгөөд буддын шашинд авч хэрэглэхдээ хумсуудыг нь нэг үзүүрт нийлүүлэн өөрчилжээ. Энэ дэлгэрэх гэж буй бадамлянхуа цэцгийн хэлбэрийг агуулдаг, уур хилэн, атаа чөтөө, хорсол занал, гуниг зовлон зэрэг бие сэтгэлийн хир, саад тотгорыг нэг агшинд Очир сэлмээр цавчих аянгын лугаа дарж устгах сэтгэлийн их тэмцэл тулааныг бэлгэддэг байна.

Очир болон хонх нь лам хүний шашны зан үйлд ашигладаг гол хэрэгсэл болдог. Очир нь идэвхтэй хүч чадал эр бэлгийн чанар, аргыг бэлгэдэнэ. Хонх нь идэвхгүй эрч хүч, эм бэлгийн чанар, ухаан билгийн тэмдэг буюу арга билэгийг дүрсэлдэг. Хос очирыг солбисон нь хүч чадалыг нь ихэсгэж байгаа хэрэг бөгөөд Буддагийн суудалд, хот мандалд элдэв очирыг дүрсэлсэн байдаг. Эртний Монголын уламжлалтай, буддын шашны бэлгэдлийг агуулгатай хээ болох Таван нүдэн- г агуулсан дурсгал дундад зууны үеийн булш оршуулганаас цөөнгүй илэрч олддог бөгөөд баатар эрсийн сэлэмний бариулын хацар, хаслаж хийсэн царил дуулга, хуягласан эмгий хормогч, эмээлийн гөлөм дэвс, бүүрэг, хатан хүний дээлийн энгэр зах, бүсний унжлага, аяга зэрэгт тохиолдож байна. [Баатар 2011:218-232].

Монголын Юань улсын үед монголчуудын дунд Очирт хөлгөний тарнийн ёс ихэд дэлгэрч байсан бөгөөд уг ёсонд язгуурын таван бурхан, элдэв очир буюу нацагдоржоор төлөөлүүлэн тайлбарладаг байна. Тэдгээр язгуурын таван бурхан болох Намбар Нанзэд, Мижид, Авид, Ринчин Жуннэ, Дондов бурхад нь Хархорум хотын малтлагаас илэрсэн Цогт их сүмийн гэрийн буурийн зохион байгуулалтанд мөн тусгалаа олсон байна. [Huettel, Erdenebat 2011: 9-11]. Бурханы шашинд хорвоо ертөнцийн эхлэл, төгсгөлийн төвийг лойлин (бурханы орон хэмээсэн утгатай санскрит үг) хэмээх хот мандлаар төлөөлүүлэн бүтээдэг бөгөөд зарим хот мандлын хүйсэнд элдэв очир дүрсэлж бүх үйлийн бүрэн төгс болохыг бэлгэддэг байна.

XVI–XVII зуунд Монгол оронд дэлгэрсэн Зонхов Богдын үндэслэсэн шарын шашны ёсонд мөн Таван нүдэн-ний бэлгэдлийг дөрвөн тарианы уулзвар дээр үүссэн хэмээх домог бий. Монголын шарын шашны анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар өөрийн сангийн тамгыг бүтээхдээ Таван нүдэн-ий бэлгэдлийг баримталсан байна. Тэр тухай ..бас Гэгээнтэн сан сүргийн тамгыг ямар хэлбэртэй байвал болох бол хэмээн айлтгасанд найши гэж хийтүгэй хэмээсэнд найши гэдгийг мэдэхгүй хэмээн айлтгасанд найши гэгч нь дөрвөн арвай хэмээсэн буй. Дөрвөн арвайгаар яаж хийх вэ хэмээсэнд дугуй зүйл дотор дөрвөн арвай тавибал таван нүдтэй болох буй. Арвай гэдэг монгол үг. Найши хэмээсэн нь инагш иож үржихийн бэлгэтэй тангад үг. Таван нүдэн нь дөрвөн аймгийн дунд тахигдахын бэлгэдэлтэй хэмээн айлдсанаар хийсэн хэмээжихүй” гэжээ. [Нямаа, Ганболд 2007: 89-90].

Таван нүдээр халх дөрвөн аймаг гол дундаа богдыг тахихыг бэлгэдэл болгосон ажээ. Бурхны шашинд элдэв очир нь хот мандлын хүйсэнд залрах бөгөөд бүх үйлийг бүрэн төгс болохыг бэлгэддэг. Иймээс таван нүдэний бэлгэдлийг элдэв очирын хялбаршуулсан хэлбэр мөн гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн монгол булшнаас бадамлянхуа цэцгийн дэлбээн дүрслэл бүхий олдворууд цөөнгүй илэрсэн нь ихэвчлэн богтаг малгайн чимэглэл, малгайн дог, эмээлийн тоног хэрэгсэл, бас бусад зүйл дээрээс мэдэгдэж байна. Бадамлянхуа цэцэг нь Вишнү бурханы хүйснээс ургасан домогтой, уснаас үүсэж болох бүхий л зүйлсийн бэлгэдэл болдог ажээ. Бурхан багшийг арслант ширээн дээр бадамлянхуа цэцгэн суурьтай, нар саран дэвсгэр дээр дүрсэлдэг аж. Буддаг төрөөд хөлд орохдоо 7 алхам газар явахад түүний явсан мөрөөр лянхуа цэцэг ургасан хэмээх домог байдаг бөгөөд энэ цэцэг шавар балчигнаас ургадаг тул тэр утгаараа буддын шашинд Бурхан багшийн найман тахилын нэг, Дорно дахинд бат бэх байдал, ариун ёс журам дэлгэрэхийн бэлгэдэл болдог, мөн очирт хөлөгний сургаалд эм хүний умайг төлөөлүүлдэг байна.

Хүн чулуун хөшөө

Монгол нутагт элбэг тохиолддог дундад зууны үеийн археологийн нэг чухал дурсгал бол хүн чулуу юм. Хүн чулууг түүхэн тодорхой үед амьдарч байсан биет хүмүүст зориулан босгосон дурсгал тул тэр үеийн хүмүүсийн өмсгөл зүүсгэл, зэр зэвсэг, эд хэрэгсэл, гоёл чимгийн зүйлсийг үнэн бодитой дүрсэлсэн байдаг. Энэ нь уг дурсгалын он цаг, түүх соёлын хамаадлыг олж тогтоох чухал хэрэглэгдэхүүн болно.

Дундад зууны монголын зарим хүн чулуун хөргүүдэд бурханы шашны бэлгэдлийн агуулга, шинж чанартай бадамлянхуа цэцэг, элдэв очир болон дэлхийн томоохон шашнуудад хэрэглэгддэг эрихний дүрслэлийг дүрсэлжээ. Бадамлянхуа цэцгийн дүрслэл нь Сүхбаатар аймгийн Алтан овоо, Шивээт, Дорнодын Шонх таван толгой зэрэг газруудад буй хүн чулуудын сандлын түшлэгийн ар талд дүрсэлсэн байгаа бол эрихний дүрслэл нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой болон Шивээтийн хүн чулуунд тохиолдож байна.

Хүн чулуун хөрөгт дүрслэгдсэн эрихний ил харагдаж буй үрэлийн тоо 21, 10, 18 байгаа бөгөөд эхэнд дурдагдсан хөрөгт дүрслэгдсэн эрихний тоо үрэлийн тоо бараг бүтнээрээ ил байхад сүүлчийн хоёрт нь, нийт эрихний гуравны нэг орчим нь гарын орчимд халхлагдсан байдлаас нь үзэхэд эдгээр хөшөөнд 18-32 үрэлтэй эрих дүрсэлсэн бололтой байна. [Баяр 2002:127].

Эрихний нэг ширхэг үрлийг бөөр гэх бөгөөд, үзүүрт нь зангидсан нэг үрлийг толгой гэнэ. Эрих нь Брахма (Брахмаг нэг гартаа эрих барьсан байдлаар дүрсэлдэг аж), Вишнү бурхадын бэлэг тэмдэг болдог бөгөөд буддын шашинд Авалокитешвара (Жанрайсиг) бурханы бэлэг болдог байна. Буддын шашинд ариун нандин зүйлээ эрхэм тансаг эдээр хийж хэрэглэнэ. Эрихийг эртнээс зааны соёогоор, нэг хүний гавлаас нэг л бөөрөнхий яс буюу эрихний бөөр (үрэл) авсанаас даруй 108 хүний гавлын ясаар хийсэн гавал эрих, үрэл болгон нь цоохор толботой жимсний яс шиг харагддаг бадмаанямбуу модон эрих, яс хатуу буурцаг шиг бөөрөнхий гялгар бодъза эрих, арзгар базаррагчаа эрих, агар зандан, мөн яс, хув, шүрээр эрих хийдэг байжээ.

Монголчуудын эрих голдуу 108, 54, 32, 27, 21, 18 ширхэг үрэлээс бүрдсэн байдаг. Эдгээр нь тус тусдаа бөөрнийхөө тоогоор бэлгэдлийг агуулж байдаг. 108 бол бурханы шашны эрхэмлэдэг тоо бөгөөд 108 бодисатва эсвэл нэг бурхан багш, дөрвөн махранз, язгуурын таван бурхан, шадар найман бодисатва, арван зургаан архад арван найман тамын хилэнц сахиус, хорин нэгэн дарь эх, дүншигийн 35 бурхад нийлээд 108 болгож бэлгэддэг бол, 21 ширхэг үрэл бол 21 дарь эх, 18 нь бурхан Буддагийн 18 сайн шавийг бэлгэддэг ажээ. 32 болон 27 ширхэг үрэлтэй эрих ховор бөгөөд 108 үрэлтэй эрих хамгийн түгээмэл юм.

 

Товч дүгнэлт

Энэ байдлаас үзэхэд, Монгол нутагт бурханы шашин дэлгэрсэн түүхийг эд өлгийн баримтаар лавшруулан судлах археологийн биет олдворууд Уйгур, Хятаны үеэс эхлэн Их монгол улсын үе, Юань гүрний үед илүү тодорхой болж байна.

Буддын шашны холбогдол бүхий эд өлөг гарсан булш оршуулгууд нь он цагийн хувьд дийлэнхи нь XIII-XIV зууны сүүл үед, зарим нь магадгүй XV зууны үед холбогдож болохоор байна. Онцгой сайхан ур хийцтэй олдворууд, хүн чулуун хөшөөний дүрслэл зэргээс үзэхэд Монголын эзэнт гүрний үед бурханы шашин ерөнхийдөө ихэс язгууртны дунд илүү дэлгэрлийг олж байсан нь магадлагдаж байна. Гэвч эгэл жирийн иргэдийн булш оршуулгаас илэрч буй олдворууд, ялангуяа богтаг малгайн чимэглэлүүдийг авч үзэхэд тухайн үед зөвхөн монголын сурвалжит язгууртан төдийгүй нийгмийн дунд давхрагын хүмүүсийн дунд ч бурханы шашин тодорхой хэмжээгээр дэлгэрч байсан гэж үзүүштэй байна.

Цаашид энэ сэдвийг илүү нарийвчлан судлах, ялангуяа археологийн олдвор, олдворын цогц байдалд дүн шинжилгээ хийж тайлбар өгөх, бурханы шашин Монголд дэлгэрэхдээ Энэтхэг, Төвд, Хятад, Балба, Тангууд зэрэг газар орны чухам аль аль замаар ирсэн байж болох ба Монголын бурханы шашны онцлог ба нийтлэг залгамж чанар нь ямар байсан, энэ мэдлэгт түшиглэн, тухайлбал, Төвд, Хятад зэрэг орноос бурханы шашны дэлгэрэлтээр дамжин ирсэн газар усыг шинжих мэдлэг зэргийг ашиглан аливаа хот суурин, сүм хийд байгуулах ба хүүр оршуулах газар орныг сонгож авсан байршлын тухай ажиглалт тайлбар хйих, дурсгалын хүрээлэн буй орчныг судлах, Монгол оронд бурханы шашин дэлгэрсэнтэй холбогдон монголчуудын оршуулгын зан үйлд гарсан өөрчлөлтийг судлах, үүгээр дамжин Монголын археологид сайн судлаагүй байгаа XV-XVII зууны оршуулгын дурсгалуудыг шинжлэх ухааны үндэстэй ялгаж судлах гэх мэт олон ажил хийж болох мэт санагдана.

НОМ ЗҮЙ

Баатар 2011- Ш. Баатар. Монголын Их Юань улсын төрийн бэлгэдэл таван нүдэн. // Studia Archaeological. Tom. XXX, Fasc. 12, Улаанбаатар, 218-232.

Баяр 1999- Д.Баяр. Алтан ургийн язгууртны нэгэн булшийг судалсан нь. Улаанбаатар

Баяр 2002- Д. Баяр. Монголчуудын чулуун хөрөг (XIII-XIY зуун). Нэмж засварласан гурав дахь хэвлэл. Улаанбаатар

Киселев 1965- Древнемонгольского города. Ответственный редактор Ч.Л.Корр, АН. СССР С.В. Киселев. Москва

Наваан 2006- Д.Наваан- Хэрэйдийн Тоорил ван хааныг ордыг судалж эхэллээ (Чингэсийн III орд). // ” Чингис хаан судлал”. Боть 9, Дэвтэр 20, Улаанбаатар, 73-74.

Намнандорж 1956 – О.Намнандорж. Мөнх хааны гэрэлт хөшөө ба ордыг олж судалсан тухай. Улаанбаатар.

Нямаа, Ганболд 2007- Б.Нямаа, Г. Ганболд. Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт 1921. Улаанбаатар.

Очир нар 2008- А.Очир, Л.Эрдэнэболд, Ц.Одбаатар, Б.Анхбаяр. Уйгурын язгууртны бунхант булш. // Studia Archaeologica. Tom. XXYI, Улаанбаатар, 328-368.

Пэрлээ 1957 – Х.Пэрлээ. Хэрлэн бар гэдэг эвдэрхий хотыг малтан шинжилсэн тухай. // Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн бүтээл Нийгмийн ухааны анги). № 2, Улаанбаатар.

Пэрлээ 1961 – Х.Пэрлээ. Монгол Ард Улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон. Улаанбаатар.

Пэрлээ 1968 – Х.Пэрлээ. “Гурван гол”-ын экспедицийн 1968 оны хээрийн шинжилгээний ажлын урьдчилсан тайлан. Улаанбаатар, ШУА- ийн Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөг. ХH-79, Т-123.

Хүрэлсүх 2012 – С.Хүрэлсүх. Хадны оршуулгын судалгааны зарим асуудал. Улаанбаатар.

Цэвэл 1966- Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар.

Цэвээндорж, Эрдэнэбат 2006- Д.Цэвээндорж, У.Эрдэнэбат. Хархорумын шинэ олдвор. // Манай Монгол. № 1-2, Улаанбаатар, 58-64.

Шавкунов 1978- Э.В. Шавкунов. Об археолгической разведка отряда по изучению средновековых памятников. // Археология и этнография Монголий. Новосибирск, 16-23.

Эрдэнэбат 2009- У.Эрдэнэбат. Дундад зууны монгол оронд загалмайтны шашны урсгал нэвтэрч байсан түүхээс. // Антоон Мостаэрт Монгол судлалын төв- Mongraph series. Vol. 2,Улаанбаатар.

Эрдэнэбат 2010- У.Эрдэнэбат. Богтаг малгайн чимэглэл. // Оюуны хэлхээ. №1(06) Fasc. 10, Улаанбаатар, 71-113.

Эрдэнэбат 2011- У.Эрдэнэбат, З.Батсайхан, Б.Дашдорж, Ч.Амарбилэг Архангай аймгийн Хотонт сумын нутаг Олон дов хэмээх газар 2010 онд хийсэн археологийн шинжилгээ. // Studia Archaeologica. TomXXX. Fasc. 10, Улаанбаатар, 146-185.

Jagchid, Hyer 1979 – S.Jagchid, P.Hyer. Mongolia`s culture and society. Westview Press, Boulder, Colorado.

Huettel, Erdenebat 2011- H.-G.Huettel, U.Erdenebat. Karabalgasun und Karakorum – two late nomadic urban settlements in the Orkhon valley. Ulaanbaatar.

Daehne, Erdenebat 2012 – B. Daehne, U.Erdenebat. Archaelogical Excavations in Karabalgasun by Mascov during Kotwich`s Expedition to Mongolia in 1912 A new Contribution to the Research History of the Capital of the eastern Uighur Khaganete6 // In the heart of Mongolia. 100 th Anniversary of W. Kotwicz`s Expedition to Mongolia in 1912. Studies and Selected Source Materials. Polish Academy of Arts and Siences, Cracow, 245-263.

Rinchen 1959- Rinchen Yungsiybi. L` inscription sino mongol de la stele en I` honneur de Mtsgke Qayan.// Central Asiatic Journal 4, 130-138.

Shiraishi 1997-N. Shiraishi. The Preliminary Report of archaeological Expedition in 1997. Ulaanbaatar, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөг.

ЗОЧИН

1101709
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
74
508
74
7721
1101709
Таны IP: 54.225.17.239
Server Time: 2018-07-23 00:51:14

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • IMG_2464 - Copy.JPG
  • img-3-3.jpg
  • 2.jpg
  • a10.jpg
  • dugui2.jpg
  • DSC02095.JPG
  • 20161103_142149.jpg
  • tsetserleg11.jpg
  • 1.jpg
  • img_8272.jpg
  • Abb.28.JPG
  • staff-c3.jpg
  • tsetserleg9.jpg
  • chuluunii iy.jpg
  • 17-r shilen horgo 1.JPG
  • img_4093.jpg
  • valley2.jpg
  • bumbatiin amnii hun chuluu.jpg
  • eh hel11.jpg
  • IMG_9668.JPG
  • IMG_1688.JPG
  • IMG_0751.JPG
  • b7.jpg
  • IMG_1721.JPG
  • moilt.jpg
  • a5.jpg
  • eh hel1.jpg
  • eh hel15.jpg
  • IMG_0715.JPG
  • arigboh-1.jpg
  • IMG_3555.JPG
  • eh hel12.jpg
  • IMG_4544.JPG
  • oruulax.jpg
  • bugan hoshoo.jpg
  • zuu hiid.jpg
  • 6-r shilen horgo 2.JPG
  • melhii4.jpg
  • hoovon.jpg
  • IMG_0465.JPG
  • dugui14.jpg
  • zoos-2.jpg
  • IMG_0670.JPG
  • IMG_0516.JPG
  • dugui6.jpg
  • eh hel8.jpg
  • shivee ovoo.jpg
  • IMG_2030.JPG
  • tsetserleg13.jpg
  • DSC02088.JPG
  • 2222.jpg
  • dugui13.jpg
  • eh hel13.jpg
  • IMG_5337.JPG
  • IMG_5722.JPG
  • dugui7.jpg
  • banner.png
  • IMG_0669.JPG
  • 20161103_141332.jpg
  • IMG_0536.JPG
  • melhii3.jpg
  • chuluun zevseg.jpg
  • amga.jpg
  • IMG_2462.JPG
  • b6.jpg
  • dejee.jpg
  • valley3.jpg
  • picture 004.jpg
  • bosoogiin honhor 1.jpg
  • tsahim museum copy.png
  • arigboh-12.jpg
  • IMG_5335.JPG
  • eh hel2.jpg
  • IMG_0680.JPG
  • temporary1.jpg
  • chinggis stone.jpg
  • IMG_0574.JPG
  • IMG_0713.jpg
  • 02 Kharkhorin museum.jpg
  • dugui9.jpg
  • eh hel14.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • IMG_6605.JPG
  • gariin useg.jpg
  • IMG_5331.JPG
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • 20161103_140207.jpg
  • hatan.jpg
  • IMG_2200.JPG
  • staff-c4.jpg
  • valley4.jpg
  • tsetserleg3.jpg
  • IMG_0587.JPG
  • IMG_5340.JPG
  • tsetserleg8.jpg
  • bugd.jpg
  • hurliin iy.jpg
  • dugui11.jpg
  • a9.jpg
  • eh hel16.jpg
  • IMG_20120624_121855.jpg
  • IMG_2566.JPG
  • Zahidal 1.jpg
  • natsuki.png
  • arslan.jpg
  • IMG_0673.JPG
  • b4.jpg
  • a4.jpg
  • IMG_3538.JPG
  • a3.jpg
  • tsetserleg4.jpg
  • melhii2.jpg
  • IMG_5702.JPG
  • IMG_5792.JPG
  • DSC02240.JPG
  • jambal-1.jpg
  • 3333.jpg
  • IMG_0720.JPG
  • IMG_3558.JPG
  • IMG_0717.JPG
  • il haad 1.JPG
  • Picture2.jpg
  • a2.jpg
  • cam00109.jpg
  • IMG_3459.JPG
  • valley5.jpg
  • IMG_3549.JPG
  • img_1781.jpg
  • 20161103_140207 - Copy.jpg
  • muzei.jpg
  • b1.JPG
  • eh hel17.jpg
  • bunha.png
  • IMG_7182.JPG
  • eh hel6.jpg
  • harhorum hot.jpg
  • img_1803.jpg
  • tsetserleg2.jpg
  • IMG_3488.JPG
  • tsoo.jpg
  • IMG_0758.JPG
  • ssss.jpg
  • mhall.jpg
  • bosoogiin honhor.jpg
  • edu16may 2.JPG
  • IMG_5343.JPG
  • b9.jpg
  • tsetserleg5.jpg
  • IMG_5357.JPG
  • Picture1.jpg
  • eh hel7.jpg
  • IMG_5662.JPG
  • eh hel19.jpg
  • IMG_3535.JPG
  • ertnii uy.jpg
  • aa.jpg
  • IMG_3425.JPG
  • melhii1.jpg
  • dugui3.jpg
  • 20161103_142520.jpg
  • muz.jpg
  • DSC01912.JPG
  • galbinga-4.jpg
  • ertnii nuudelchin.jpg
  • IMG_0573.JPG
  • IMG_5769.JPG
  • staff-c5.jpg
  • Image 46.jpg
  • eh hel4.jpg
  • b8.jpg
  • edu16may 3.JPG
  • eh hel3.jpg
  • 20161103_141304.jpg
  • edu16may 5.JPG
  • IMG_2322.JPG
  • 112.jpg
  • 16-r shilen horgo 4.JPG
  • edu16may 4.JPG
  • dugui12.jpg
  • tsetserleg12.jpg
  • moiltiin am.jpg
  • baga ereenii hun chuluu.jpg
  • a.jpg
  • IMG_9788.jpg
  • il haad 2.JPG
  • Copy 2 of DSC02231.JPG
  • ih mongol.jpg
  • IMG_0666.JPG
  • shilen dans.jpg
  • ur.jpg
  • jambal-2.jpg
  • tur uzesgelen.jpg
  • IMG_7165.JPG
  • 20161103_142307.jpg
  • IMG_5341.JPG
  • edu16may 6.JPG
  • orkhonbook.jpg
  • banner.jpg
  • eh hel9.jpg
  • eh hel5.jpg
  • img_2195.jpg
  • img_4078.jpg
  • a7.jpg
  • il haad 4.JPG
  • tsetserleg6.jpg
  • 0280.jpg
  • dugui10.jpg
  • eh hel18.jpg
  • IMG_2312.JPG
  • 6.jpg
  • img_8741.jpg
  • eh hel10.jpg
  • IMG_9434.JPG
  • staff-c1.jpg
  • IMG_5228.JPG
  • bosoogiin honhor 2.jpg
  • 20161103_140952.jpg
  • Zahidal 2.jpg
  • img_9076.jpg
  • b3.jpg
  • IMG_20120624_121832.jpg
  • arigboh-2.jpg
  • DSC02099.JPG
  • 20161103_143103.jpg
  • IMG_5153.JPG
  • img-3-1.jpg
  • IMG_0618.JPG
  • museum location.png
  • IMG_2445.JPG
  • aaaaaaaaaa.jpg
  • 11111.jpg
  • b2.JPG
  • dugui8.jpg
  • edu16may 1.JPG
  • a8.jpg
  • ger.jpg
  • Abb.10.JPG
  • tamga.jpg
  • abb.17.jpg
  • IMG_7350.JPG
  • museum schem 2014.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • IMG_3337.JPG
  • img-c.jpg
  • b5.jpg
  • 2 talt zoos.jpg
  • 0.jpg
  • dugui5.jpg
  • zoos-1.jpg
  • tsetserleg7.jpg
  • IMG_1733.JPG
  • Image 47.jpg
  • tsetserleg14.jpg
  • galbinga-2.jpg
  • IMG_6343.JPG
  • mhall1.jpg
  • arslan 2.jpg
  • tsetserleg1.jpg
  • ahmad.jpg
  • IMG_3478.JPG
  • cam00131.jpg
  • nuuts world.jpg
  • IMG_9789.jpg
  • IMG_5321.JPG
  • valley1.jpg
  • IMG_5639.JPG
  • il haad 6.JPG
  • DSC01910.JPG
  • IMG_5720.JPG
  • IMG_0679.JPG
  • dugui15.jpg
  • a6.jpg
  • il haad 3.JPG
  • Picture7.png
  • tsetserleg10.jpg
  • IMG_0664.JPG
  • sur.jpg
  • IMG_5663.JPG
  • IMG_0508.JPG
  • dugui4.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:              Тасалбарын үнэ /Ticket price:                      Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum,

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo

15000

 

Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас: 88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808