• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорумын шавар эдлэл шатаах зуух

Монголын талаас док. Д.Баяр, Германы талаас док. Х.Хюттель нарын удирдсан Монгол-Германы хамтарсан Хархорум шинжилгээний ангийн хааны ордны дүүрэгт хийсэн малталтаас зууван дугуй хэлбэртэй гадаад ирмэг 4,2-5,25 метр голчтой 0,7-1,5 метр өндөр 4 зуухыг нээн илрүүлсэн.[1] Тус зуухнууд нь Эрдэнэ Зуу хийдийн хойд талд 200 орчим метрийн зайтай газраас олдсон.

Сайн хадгалагдан үлдсэн эдгээр зуухнууд нь Монголд анх удаа малтан гаргасан техникийн түүхийн хосгүй дурсгал мөн. Зуухнаас олдсон урлангийн олдворууд тухайлбал шавраар хийсэн арслан луугийн толгойн цуврал дүрсүүд Монголд анх удаа нэг дороос цогцоороо олдсон Дундад зууны үеийн урлангийн олдвор юм. Зуухны өрлөгийн тоосгонууд нь уртааш, босоогоор жигд бус давхарлан өрж босгосон тоосгоноос бүтжээ.  Дөрвөн зуух дөрвүүлээ зуувандуу хэлбэртэй том шатаах тасалгаатай, уг

тасалгааны  шавар элсэнцэр үе давхаргаас тогтсон шал нь халууны үйлчлэлд хатуурч дагтаршжээ. Шатаах тасалгаа тус бүрийн зүүн хойд буланд 1,2 м гүн, 1,4 м-ээ илүүгүй голчтой тоосгор доторлосон нүх байх ба дотроос нь нүүрс их хэмжээгээр олдсон тул түүнийг гал асаах хөндий буюу нүх гэж нэрлэж болмоор байна. газар дээр болон газар доор тоосго өрж суваг маягтай болгож хийсэн бүтэц нь гал асаах нүхтэй залгаа хөөрөгдөх суваг болно. уг суваг гал асаах нүхтэй агаар оруулах зориулалттай нарийхан хоолойгоор холбогдож, харин газар дээрх хэсэг нь гал асаах нүзхэнд түлш хийхэд зориулагджээ. Ханын тоосго шил шиг гөлчийж, элс нь улаавтар өнгөтэй болж тоосго шиг хатуурсан нь гал асаах нүх болон гал хөөрөгдөх сувагт асар их халуун үүсэж байсныг харуулна. Харин түлшийг гал асаах нүхэнд хийж түлж байв уу, аль эсвэл нүхэн дээрх сараалж дээр түлж, модны нүүрс нь тэндээс доош гал асаах нүхнэд унаж байсан уу гэдэг тодорхойгүй байна. Зуухны шатаах тасалгааны гал асаах нүхний чанх эсрэг баруун урд талын хэсэг нь тэгшхэн өрсөн ханаар тусгаарлагдсан байв. Энэхүү тусгаарлагч хананд шалны түвшинд 25х25 см орчим хэмжээтэй таван дөрвөлжин нээлхий гаргасан байлаа. Гадна хана, тусгаарлагч хана хоёрын завсарт тоосгыг босоо, хэвтээгээр нь том зай завсар гарган сул өрсөн байна. Энэ бол задгай галын зуух бөгөөд түүний агаарын таталтыг нээлхий дахь тоосгонуудыг нааш цааш болгон тавьж тохируулдаг байжээ. Зуухан доторх агаарын урсгалын их, багын хэмжээнд нөлөөлдөг задгай галын зуухны анхны өндрийг археологийн шинжилгээгээр тодруулж чадсан юм. Нэг зуухных нь доод хэсэгт гадаад хананд баруун өмнө талаас нь залгуулан дөрвөн давхар тоосго өрөн банзаар хучсан байв. Энэ бүтээц утаа, агаарын таталт, шаталтын температурт нэмэлт тохируулга хийх боломж олгодог байсан бололтой. 1-3-р зуухны амсрын өмнөөс 0,15 орчим метрийн голчтой модон шонгийн үлдэгдэл олдсон бөгөөд зориулалт нь тодорхойгүй байна.

1, 2-р зуухнаас шавраар хийсэн арслан, луугийн толгойн үлдэгдэл, эвэртэй лууны хагархайнууд, ногоон паалангаар бүрсэн, шатаасан шавраар хийсэн бодисадвагийн бололтой баримал дүрсний хэлтэрхийнүүд олдсон.

3-р зууханд их хэмжээний дээврийн тоосго хураалгаастай байсан.

4-р зуухны өмнө нилээд олон шатаагаагүй шавар тоосго давхарлан тавьсан байснаас үзвэл тэнд хана шалны тоосго шатаадаг байсан бололтой.

Шинжилгээний дүнгээс харвал шатааж бэхжүүлэх зүйлсийг зуухны баруун хананд гаргасан нүхээр хийдэг байсан ба нүхийг олон удаа нээхийн зэрэгцээ бас буцаан тоосго өрж тагладаг байсан бололтой.

Гал асаах нүхнээс олдсон мод, модны нүүрс, модон шонгийн байршил, нэгэн хонхорхойг тагласан банзанд хйисэн радиокарбон шинжилгээгээр XIII зууны сүүлч XIV зууны эхний хагасынх болох нь тогтоогдов. Шатааах зуухнуудын дотроос эвдэрхий ханын тоосго их хэмжээгээр олдсон, ханын их бие дээшээ үл ялиг нарийссан зэргээс зуухнууд тоосгоор барьсан хүнхэр  дээвэртэй байжээ гэсэн дүгнэлтийг гаргаж болох ажээ. Ийм хийцийн шатаах зуухны гал асаах нүх, шатаах тасалгаа, задгай галын зуух нь ар араасаа байрласан байдаг тул “хэвтээ зуух” гэж нэрлэдэг. Ийм зуухыг Хятадын умардад ашиглаж байсны дээр тэндээс Ази даяар тархжээ. Хархорумд ашиглаж байсан ийм хийцийн зуухыг бас мантоу /mantou/ зуух гэх ба түүнийг Сүн улсын /960-1279/ зуухыг дууриалгаж хийсэн нь илт байдаг.

МЭ VI зуунаас ашиглаж байсан ижил төстэй хийц бүтээц бүхий хэвтээ зуухнууд Европт мөн тааралддагаас үзвэл техникийн энгийн шийдэлтэй энэ хийц хэлбэр зайлшгүй хэрэгцээ шаардлагаар олон газарт харьцангуй нэгэн зэрэг үүссэн байж болох талтай.

Хархорумын зуухнуудыг  орон нутагт барилгын материал үйлдвэрлэхэд ашиглаж байжээ. Латин, Перс, Хятад бичгийн сурвалжуудыг гэрчилж байгаагаар бүх барилгачид, керамикч, туйпуу шатаагчид Умард хятадаас ирж ажиллаж байна. Хятад ажилчид ажиллаж байсныг тоосгон дээрх гарал үүслийн тэмдэг, хятад бичиг харуулна.[2]

Өгэдэй хааны Түмэн амгалант ордон, түүнтэй нэгэн зэрэг баригдсан зарим сүм дуган, тэдгээрийн дотор “Юань гүрний мандал бадралын асар” хэмээн нэрлэгдэх болсон Бурханы шашины аварга том сүм-суваргыг Юань улсын судар хийгээд 1346 оны Хархорумын бичээст тус хотын хамгийн анхны барилга байгууламжууд хэмээн тэмдэглэж үлдээжээ. Эдгээрийг 1235 онд хотыг хүрээлсэн  хэрэмтэй хамт нэгэн зэрэг барьж байгуулсан аж. Европт сүм хийдийн барилга барихад хэрэглэж байсантай адилаар тус сүмийн хэрмэн хашаан дотроос эдгээр зуухнуудыг нээн илрүүлсэн юм.[3]

2010 онд Монголын Соёлын Өвийн Төвийн сэргээн засварлагчид тус зуухнуудын 2-р зуухны загварыг хийж Хархорум музейд байрлуулсан нь үзэгч, жуулчдын сонирхолыг татсан үзмэрүүдийн нэг болж байна.

Хархорум музейн ЭШАА Б.Мөнхзул

[1] Баяр.Д, Болдхуяг.Д, Монгол-Германы хамтарсан Хархорум экспедицийн 2000 оны хээрийн шинжилгээний тайлан. Улаанбаатар 2000 он, Kar-1а талбайн малтлага

[2] Кристина Франкен. Хархорумын Хааны ордны дүүрэг дэх шатаах зуухнууд, Чингис хаан ба түүнийг залгамжлагчид, УБ 2005 он, 147-149-р тал

[3] Ханс Георг Хюттель/Уламбаярын Эрдэнэбат,  -Харбалгас ба Хархорум- Орхоны хөндий дэх нүүдэлчдийн суурьшмал хоёр хот, Улаанбаатар 2009 он, 52-55-р тал

ЗОЧИН

1070137
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
57
182
57
8497
1070137
Таны IP: 54.196.47.145
Server Time: 2018-04-23 04:13:57

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • chuluun zevseg.jpg
  • IMG_0669.JPG
  • IMG_20120624_121832.jpg
  • il haad 3.JPG
  • a10.jpg
  • hoovon.jpg
  •   .png
  • muz.jpg
  • 2.jpg
  • IMG_5331.JPG
  • moilt.jpg
  • 0280.jpg
  • 16-r shilen horgo 4.JPG
  • Abb.10.JPG
  • IMG_5321.JPG
  • banner.png
  • il haad 1.JPG
  • top of the tuvkhun.jpg
  • IMG_2566.JPG
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • bumbatiin amnii hun chuluu.jpg
  • IMG_0574.JPG
  • chuluunii iy.jpg
  • ih mongol.jpg
  • zuu hiid.jpg
  • 11111.jpg
  • edu16may 1.JPG
  • b5.jpg
  • 6-r shilen horgo 2.JPG
  • tsetserleg12.jpg
  • valley3.jpg
  • tsetserleg3.jpg
  • IMG_3538.JPG
  • 112.jpg
  • Image 45.jpg
  • a5.jpg
  • staff-c4.jpg
  • IMG_9668.JPG
  • eh hel10.jpg
  • dugui4.jpg
  • DSC02240.JPG
  • IMG_3425.JPG
  • IMG_9788.jpg
  • IMG_1721.JPG
  • bosoogiin honhor.jpg
  • IMG_3488.JPG
  • IMG_0465.JPG
  • Picture1.jpg
  • eh hel3.jpg
  • img_9076.jpg
  • IMG_0664.JPG
  • IMG_0720.JPG
  • 0.jpg
  • dugui8.jpg
  • eh hel11.jpg
  • 20161103_140207 - Copy.jpg
  • IMG_2464 - Copy.JPG
  • IMG_5722.JPG
  • dugui6.jpg
  •   2.png
  • tsetserleg1.jpg
  • tsetserleg4.jpg
  • b2.JPG
  • IMG_7350.JPG
  • b1.JPG
  • img-c.jpg
  • dugui7.jpg
  • 2.png
  • ssss.jpg
  • img-3-3.jpg
  • eh hel7.jpg
  • tsetserleg8.jpg
  • 02 Kharkhorin museum.jpg
  • b3.jpg
  • IMG_5792.JPG
  • IMG_9789.jpg
  • eh hel16.jpg
  • a9.jpg
  • tsetserleg10.jpg
  • b4.jpg
  • IMG_0680.JPG
  • 1.jpg
  • 2222.jpg
  • IMG_5340.JPG
  • img-3-1.jpg
  • moiltiin am.jpg
  • IMG_5769.JPG
  • valley1.jpg
  • melhii2.jpg
  • IMG_6605.JPG
  • ertnii nuudelchin.jpg
  • tsahim museum copy.png
  • a8.jpg
  • 1.png
  • bunha.png
  • IMG_4544.JPG
  • tsetserleg5.jpg
  • dugui10.jpg
  • b6.jpg
  • IMG_0573.JPG

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:    Тасалбарын үнэ /Ticket price:                        Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

 

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

 

Зураг дарах /photo    

15000

 

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

      Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас:88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808