• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Эрдэнэ Зуу хийдээс олдсон Монгол-Нангиад бичээс

Их Монгол улсын нийслэл Хархорум хотод хийж буй археологийн хээрийн шинжилгээний ажлын явцад нэгэн боржин чулуун хөшөөний хэсэг олдсон. Уг хөшөөний хагархай Монгол-Германы хамтарсан Кагакогum шинжилгээний ангийн КAR-1 хэсгийн салбар доктор Д.Баяр, магистрант О.Батсайхан нарын удирдсан

хэсэг 2003 оны 8-р сарын 12-нд Эрдэнэ Зуу хийдийн Цогчин дуганд хийсэн малтлагын явцад /малтлагын дугаараар 23-р баганы суурь болгож хийсэн/ илэрчээ. Уг хөшөө гурвалжиндуу хэлбэртэй уртаараа 54см, өргөн хэсэгтээ 50см, нарийн хэсэгтээ 28см, 34см зузаантай бор шаргалдуу өнгийн боржин чулуун дээр бичээсийг сийлжээ. Бичээс нэг талдаа нангиад нөгөө талдаа багахан монгол бичээстэй. Нангиад бичээстэй талыг ШУА-ын Дундад зууны секторын ажилтан докторант Л.Мөнхбаяр, монгол бичигтэй хэсгийг тус секторын ажилтан докторант Р.Мөнхтулга нар тайлан уншсан. Нангиад бичээс нийт 9 мөр, 97 ханз үсэгтэй бөгөөд баруунаас нь эхлүүлэн мөрлүүлсэн агаад

үсгийн хувьд тод, гаргацтай, сайн хадгалагдсан бөгөөд уг бичээсийн 1 болон 2-р мөр нь ижил утгатай буюу ханзнууд нь давтагдан орсон байна. Монгол бичиг нь 12 мөр бүхий тод гаргацтай, сайн хадгалагдсан байна. Уг хагархай хөшөөний бусад хэсгүүдийг урьд судлаачид илрүүлэн мөн хэв хуулга авч галиглан түүний он цагийн тухай өөрсдийн санааг дэвшүүлсэн байдаг.

 В.В.Радловын Орхоны археологийн шинжилгээний ангийн бүтээлүүд” болон Монголын эрт үеийн атлас зэрэг бүтээлдээ Эрдэнэ Зуу хийдээс олдсон монгол бичээстэй 2, эсрэг талдаа хятад бичээс бүхий хөшөө чулууны бичээсийн хэв хуулга байдаг.

1912 онд В.Л.Котвич Эрдэнэ Зууд ажиллах үедээ 3 хөшөөний хугархай шинээр олсон бөгөөд түүнийгээ Радловын олсон 2 хугархайны нэгэн хэсэг хэмээн үзсэн боловч өөрийн бүтээлдээ Радловын 1 хөшөөний хуулгыг авч галиглан он цагийг тогтоохыг оролдон түүнийгээ нийтлүүлсэн.

Францын монгол судлаач П.Пеллио 1925 онд эдгээр хөшөөнүүдийн он цагийн талаар маш чухал санааг дэвшүүлсэн бөгөөд үүндээ хөшөөг 1311-1346 онд холбогдоно хэмээн үзсэн байна.

1952 онд Америкийн эрдэмтэн Ф.В.Кливз 1346 оны Монгол-Нангиад бичээсийн тухай дээрхи хоёр хэвлэлийг үндэслэн шинэ уншлага хийж Радловын шинжилгээний ангийн судалгаагаар олдсон боловч тайлж уншаагүй байсан хөшөөг судлан эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахын зэрэгцээ гэрэл зураг, латин галиг, үсгийн тайлбар орчуулга хийн маш нарийн судалж томоохон хэмжээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн.

Академич Б.Ринчен 1968 онд Монгол нутагт буй гэрэлт хөшөө, бичээсүүдийн гэрэл зургийг нэгтгэн хэвлүүлэхдээ уг хөшөөний хугархай хоёр хэсгийн бичээсийн гэрэл зургийг хамт оруулсан байна.

Унгарын монголч эрдэмтэн Л.Лигети 1972 онд дундад эртний монгол монгол бичгийн дурсгалуудыг эмхэтгэн оруулахдаа уг бичээсийн латин галигыг дахин хянан эмхэтгэлдээ оруулсан.

Оросын судлаач Ц.Корсункиев 1980 онд Вл.Котвичийн 1918 онд хэвлүүлсэн бичээсийн галиг, орос орчуулгыг хянан үзээд зарим үгийг шинээр унших оролдлого хийжээ.

1983 онд Өвөрмонголийн судлаач Дов энэхүү бичээсийн гэрэл зураг уйгуржин бичгээр сэргээсэн эх орчин цагийн монгол бичгийн галиг, үсгийн товч тайлбарын хамт Хин үн гүгийн хөшөөний бичиг нэрээр хэвлүүлжээ.

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Японы Төв Евразийн судлалын нийгэмлэгтэй хамтран Монгол нутаг дахь соёлын дурсгалыг судлах Бичээс төслийг 1996-1998 онд зохион байгуулж Хархорумд байсан бөгөөд хожим нь Эрдэнэ Зуу хийдийг барихад уг хотын нуранхайгаас авч сүмийн барилга байгууламжид ашигласан монгол, хятад, араб бичээстэй зарим хөшөөний хугархайг шинээр илрүүлэн судалсан.

Ц.Төрбат 1346 оны Монгол-Нангиад бичээсийн талаар эрдэмтдийн хийсэн галигуудын хоорондын ялгаа зөрүүг арилгахаар шинээр хэв хуулга аван өөрийн шинэ галигийг хийж 1997 онд Хархорумын бичээс нэртэйгээр хэвлүүлжээ.

Энэ бүхнээс үзэхэд 2003 онд Эрдэнэ Зуу хийдээс олдсон Монгол-Нангиад бичээст хагархай нь Тогоонтөмөр хааны үед буюу 1346 онд босгосон хөшөөний нэгэн хагархай хэмээн үзэж байна. Бичээс нь Чингис хааны 15-р он буюу нийтийн тооллын 1220 онд Хархорум хотыг байгуулахаар болсон хийгээд Өгөдэй хаан ордоо босгоод Мөнх хааны үед байгуулсан их суварга түүнийг зассан тухай зэрэг сурвалж бичигт буй мэдээ зангийг археологийн олдвороор буюу бичигт дурсгалаар дахин баталж буйгаараа монголын түүх, археологийн судлалд онцгой ач холбогдолтой юм.

ЗОЧИН

1070139
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
59
182
59
8499
1070139
Таны IP: 54.196.47.145
Server Time: 2018-04-23 04:14:33

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • 1.jpg
  • IMG_0673.JPG
  • melhii3.jpg
  • hurliin iy.jpg
  • eh hel11.jpg
  • IMG_5702.JPG
  • a8.jpg
  • il haad 2.JPG
  • muzei.jpg
  • tsetserleg4.jpg
  • eh hel19.jpg
  • dugui7.jpg
  • arslan 2.jpg
  • tsetserleg6.jpg
  • muz.jpg
  • img-c.jpg
  • il haad 1.JPG
  • dugui11.jpg
  • mhall.jpg
  • DSC02088.JPG
  • IMG_0758.JPG
  • tsetserleg11.jpg
  • 6-r shilen horgo 2.JPG
  • 17-r shilen horgo 1.JPG
  • IMG_9788.jpg
  • baga ereenii hun chuluu.jpg
  • eh hel14.jpg
  • tur uzesgelen.jpg
  • a7.jpg
  • a6.jpg
  • 20161103_143103.jpg
  • img-3-3.jpg
  • 2 talt zoos.jpg
  • edu16may 1.JPG
  • b3.jpg
  • IMG_2322.JPG
  • tsetserleg1.jpg
  • eh hel13.jpg
  • tsetserleg14.jpg
  • IMG_2445.JPG
  • IMG_1733.JPG
  • 3333.jpg
  • IMG_0664.JPG
  • harhorum hot.jpg
  • Image 40.jpg
  • IMG_20120624_121855.jpg
  • eh hel15.jpg
  • img_2195.jpg
  • eh hel4.jpg
  • Image 37.jpg
  • a2.jpg
  • ur.jpg
  • moilt.jpg
  • naalt 2016 ar tal.jpg
  • IMG_4544.JPG
  • Image 45.jpg
  • IMG_0618.JPG
  • dugui5.jpg
  • eh hel10.jpg
  • valley1.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • IMG_0680.JPG
  • museum schem 2014.jpg
  • IMG_3555.JPG
  • tsetserleg3.jpg
  • tsetserleg5.jpg
  • aa.jpg
  • eh hel3.jpg
  • edu16may 6.JPG
  • a9.jpg
  • staff-c3.jpg
  • dugui4.jpg
  • galbinga-4.jpg
  • hoovon.jpg
  • chuluunii iy.jpg
  • shivee ovoo.jpg
  • eh hel16.jpg
  • edu16may 5.JPG
  • 20161103_141332.jpg
  • Image 47.jpg
  • eh hel12.jpg
  • jambal-1.jpg
  • il haad 4.JPG
  • staff-c1.jpg
  • IMG_3337.JPG
  • b2.JPG
  • 2.png
  • edu16may 3.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • DSC02240.JPG
  • tsoo.jpg
  • bugd.jpg
  • dugui13.jpg
  • dugui9.jpg
  • IMG_7182.JPG
  • eh hel1.jpg
  • 0.jpg
  • IMG_2200.JPG
  • dugui3.jpg
  • bosoogiin honhor.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:    Тасалбарын үнэ /Ticket price:                        Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

 

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

 

Зураг дарах /photo    

15000

 

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

      Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас:88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808