• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорумын 4 яст мэлхий

Нэгэн цагт бидний өвөг дээдсүүдийн нийслэллэн сууж байсан Их Монгол улсын анхны нийслэл Хархорум хотын туурийн орчмоос дөрвөн том чулуун яст мэлхий олдсон.

Эдгээр мэлхийнүүдийг ямар учиртай хэдий цаг үеийнх вэ? гэдгийг мэдэх хүн цөөн бөгөөд зөвхөн тэдгээрийг судалсан эрдэмтэд л мэдэж байж болох юм. Иймээс тэдгээрийн учир шалтгааныг багахан ч болов тодруулж та бүхэнд хүргэж байна. 

Чулуун яст мэлхийнүүдийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөн бөгөөд жин нь 10 тонн орчим юм. Тэдгээр мэлхийнүүд нь бүтээгдсэн цаг хугацаа, хэлбэр, ур хийцийн хувьд өөр өөр юм.

Бидний өвөг дээдсүүд ордон, сүм дуган зэрэг ямар нэгэн томоохон барилга байгууламж бариад түүнд зориулж яст мэлхийн суурьтай гэрэлт хөшөө босгодог байсан байна.

Яст мэлхий бүтээдгийн учир нь уг чанартаа хүмүүсийн шүтлэг, итгэл бишрэлтэй холбоотой байв. Үерийн ус руу яст мэлхийн амыг харуулж тавихад хошуу нь үерийн усыг хагалж хүчийг нь сулруулдаг гэсэн аман яриа байдаг ажээ. Иймээс яст мэлхийг хотыг усны аюул үерээс авран хамгаалахын үүднээс байрлуулдаг байжээ. Мөн мэлхий газрын сөрөг энергийг сорсоноор тус газарт эерэг энерги буй болдог гэх бөгөөд тохиолдож болох гай тотгорыг өөртөө үүрэх, өвчнийг өөртөө авдаг, эзэндээ сайн чанаруудаа харамгүй өгдөг*, мөн гадуураа хатуу хуягтай тул гадны халдлага дайралтаас хамгаалах, урт насладаг учир удаан оршин тогтнохыг бэлэгддэг гэх зэрэг утгуудаар мэлхийнүүдийг байрлуулдаг байжээ хэмээн судлаачид үздэг байна.

*Хархорины товчоон. 99-100 тал. УБ 2010 он

 

Эрдэнэ зуу хийдийн хойно орших чулуун яст мэлхий

Уг мэлхий нь чулуун мэлхийнүүдийн хамгийн том нь бөгөөд булчинлаг хөл, урт хумстай савар, хурц шүд бүхий том амтай, хөл, хуяг хоёрыг нь галын дөл мэт хээ гаргаж холбосон нь зохиомжлон дүрсэлсэн могой ч юм уу гэмээр байдаг. Яст мэлхийн хуягийг маш нямбай хийжээ. Биеийнх нь дунд буй хуягийн хавтангууд зургаан булантай, зууван хэлбэртэй, дээгүүр нь сувдан хэлхээ мэт гол зураас гаргасан байна. Яст мэлхийний нурууны голд дөрвөлжин оруулга нүхтэй, тэрхүү нүхэнд Өгэдэй хааны үед барьж эхлээд Мөнх хааны үед барьж дууссан маш том гоёмсог Буддын шашины сүмд зориулж босгосон гэрэлт хөшөөг суурилуулсан байжээ. Уг гэрэлт хөшөө нь нүүрэн талдаа монгол ар талдаа хятад бичигтэй. Бичээсийн утга нь Чингис хаан 1220 онд Хархорум хотыг байгуулах зарлиг буулгаж түүний хүү Өгэдэй хаан өөрийн ордноо босгосон, Мөнх хаан 90 м өндөр, таван давхар, алтан дээвэртэй гоёмсог буддын сүм бариулж тэрхүү сүмийг хожим Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр сэргээн засварласан тухай мэдээг тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэхүү дурсгал нь Хархорум хот байгуулагдсаныг нотлох түүхэн бодит баримт юм. Уг гэрэлт хөшөөг 1346 онд Тогоонтөмөр хааны зарлигаар босгосон бөгөөд уг гэрэлт хөшөөний гурван хэсэг хугархай Хархорум музейн үзэсгэлэнгийн танхимд тавигдсан байгаа.

Мэлхийт толгойн мэлхий чулуу

Эрдэнэ Зуу хийдээс урагш 3 км орчимд байх Мэлхийт толгой хэмээх жижиг толгой дээр ордоны туурь байдаг ба туурийн дэргэд энэхүү чулуун мэлхий нь оршдог. Мэлхийн нуруун дээр гэрэлт хөшөө босгож байсан болохыг илэрхийлэх хонхор нүх байна. 2 талын бөөрөн дээр тогосыг бие биерүү нь харуулан урлан сийлжээ. Уг дурсгал нь эрдэнэ зуу хийдийн ар талд байгаа мэлхийнээс ур хийцийн хувьд өөр байх ба хэлбэр төрхөөрөө түүнээс эрт хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 1995-1996 онд ЮНЕСКО-ийн судалгааны анги мэлхий чулуун дээрхи бичээсийг Юань улсын сурвалж бичгүүдэд үндэслэн мэдээлэлтэй харьцуулан үзэж XIII зууны үед Шихихутагийн байгуулсан Тогосын ордны ор үлдэц мөн гэсэн дүгнэлт хийжээ.

* Н.Уртнасан. Түмэн дурсгалт орхоны хөндийн дэлхийн өв. УБ 2005 он 72-р тал.

 

Хархорум хотын зүүн хаалганы ойролцоох яст мэлхий

Хархорум хотын зүүн хаалганы ойролцоо бас нэгэн яст мэлхий байдаг. Одоогоор судалгааны эргэлтэнд ороогүй байгаа бөгөөд нарийн судлагдсаны дараа дэлгэрэнгүй хүргэх болно.

Бага хүрээний яст мэлхий

Сүүлийн мэлхий нь Хархорин сумын төвөөс баруун урагш 25 км-ын зайд Орхон голын зүүн эрэг дээрхи Бага хүрээ хэмээх газар бий. Энд дутуу засаад орхисон яст мэлхий байдаг. Энэ дурсгал нь Өгэдэй хааны ордны дэргэдэх чулуун мэлхийтэй хэмжээ, урласан байдал, ашигласан хэрэглэгдэхүүнээрээ адил юм. Энд XIII зууны үеийн Хархорум хотын чулуун урлангийн газар байсан болов уу гэж судлаачид үздэг байна. Бага элстэйд буй мэлхийг урьд нь дутуу засаад орхисон байсан бөгөөд хожим нүд, ам, хуяг, хөл зэргийг нэмж сийлбэрлэсэн байна.

ЗОЧИН

1101710
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
75
508
75
7722
1101710
Таны IP: 54.225.17.239
Server Time: 2018-07-23 00:51:24

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • DSC02099.JPG
  • IMG_2566.JPG
  • natsuki.png
  • jambal-2.jpg
  • IMG_5337.JPG
  • IMG_7165.JPG
  • staff-c5.jpg
  • jambal-1.jpg
  • melhii1.jpg
  • IMG_7182.JPG
  • valley1.jpg
  • IMG_5702.JPG
  • dugui7.jpg
  • dugui15.jpg
  • IMG_5343.JPG
  • 20161103_142149.jpg
  • IMG_3535.JPG
  • IMG_5340.JPG
  • IMG_9434.JPG
  • IMG_0720.JPG
  • IMG_0465.JPG
  • IMG_0713.jpg
  • museum location.png
  • zoos-1.jpg
  • img_9076.jpg
  • tsetserleg9.jpg
  • Copy 2 of DSC02231.JPG
  • Picture2.jpg
  • staff-c1.jpg
  • DSC01912.JPG
  • dugui12.jpg
  • IMG_9789.jpg
  • dugui9.jpg
  • tsetserleg4.jpg
  • muz.jpg
  • IMG_0717.JPG
  • bumbatiin amnii hun chuluu.jpg
  • eh hel16.jpg
  • tsetserleg2.jpg
  • IMG_1688.JPG
  • img_8741.jpg
  • orkhonbook.jpg
  • IMG_2462.JPG
  • shilen dans.jpg
  • valley2.jpg
  • IMG_3337.JPG
  • eh hel19.jpg
  • IMG_1733.JPG
  • tsetserleg10.jpg
  • IMG_3478.JPG
  • hurliin iy.jpg
  • 11111.jpg
  • staff-c4.jpg
  • dugui4.jpg
  • muzei.jpg
  • 2222.jpg
  • 20161103_140952.jpg
  • edu16may 5.JPG
  • dugui5.jpg
  • ur.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • eh hel14.jpg
  • Picture7.png
  • cam00109.jpg
  • amga.jpg
  • eh hel6.jpg
  • banner.jpg
  • IMG_6605.JPG
  • dugui6.jpg
  • eh hel4.jpg
  • il haad 1.JPG
  • tsetserleg13.jpg
  • ih mongol.jpg
  • a4.jpg
  • edu16may 3.JPG
  • 1.jpg
  • IMG_0673.JPG
  • eh hel15.jpg
  • IMG_5720.JPG
  • IMG_5663.JPG
  • dugui8.jpg
  • dugui3.jpg
  • il haad 2.JPG
  • b3.jpg
  • 20161103_140207.jpg
  • IMG_3558.JPG
  • chinggis stone.jpg
  • eh hel10.jpg
  • eh hel9.jpg
  • IMG_2445.JPG
  • museum schem 2014.jpg
  • bosoogiin honhor 1.jpg
  • valley4.jpg
  • IMG_5335.JPG
  • IMG_0536.JPG
  • img-3-1.jpg
  • eh hel1.jpg
  • mhall1.jpg
  • harhorum hot.jpg
  • b1.JPG
  • IMG_20120624_121832.jpg
  • eh hel3.jpg
  • moilt.jpg
  • eh hel8.jpg
  • tsetserleg12.jpg
  • hatan.jpg
  • IMG_2464 - Copy.JPG
  • shivee ovoo.jpg
  • gariin useg.jpg
  • a3.jpg
  • bunha.png
  • Abb.10.JPG
  • sur.jpg
  • DSC02095.JPG
  • cam00131.jpg
  • temporary1.jpg
  • IMG_0664.JPG
  • 6.jpg
  • dugui2.jpg
  • tsetserleg6.jpg
  • melhii3.jpg
  • 0.jpg
  • edu16may 2.JPG
  • 20161103_140207 - Copy.jpg
  • staff-c3.jpg
  • edu16may 1.JPG
  • tsetserleg5.jpg
  • galbinga-4.jpg
  • IMG_5331.JPG
  • DSC01910.JPG
  • a9.jpg
  • chuluun zevseg.jpg
  • tsetserleg11.jpg
  • 20161103_141304.jpg
  • zuu hiid.jpg
  • tamga.jpg
  • tsahim museum copy.png
  • tsoo.jpg
  • arigboh-12.jpg
  • IMG_0516.JPG
  • Image 47.jpg
  • dugui13.jpg
  • IMG_4544.JPG
  • 3333.jpg
  • 20161103_142307.jpg
  • tsetserleg7.jpg
  • IMG_9788.jpg
  • eh hel11.jpg
  • 20161103_141332.jpg
  • baga ereenii hun chuluu.jpg
  • dugui11.jpg
  • zoos-2.jpg
  • Zahidal 2.jpg
  • IMG_0670.JPG
  • oruulax.jpg
  • IMG_0587.JPG
  • tsetserleg3.jpg
  • ertnii uy.jpg
  • 17-r shilen horgo 1.JPG
  • IMG_0679.JPG
  • ertnii nuudelchin.jpg
  • IMG_0508.JPG
  • arslan 2.jpg
  • IMG_0715.JPG
  • img_4093.jpg
  • IMG_1721.JPG
  • 02 Kharkhorin museum.jpg
  • IMG_3425.JPG
  • tur uzesgelen.jpg
  • abb.17.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • IMG_2312.JPG
  • Image 46.jpg
  • IMG_3555.JPG
  • eh hel5.jpg
  • bosoogiin honhor 2.jpg
  • IMG_3488.JPG
  • Picture1.jpg
  • eh hel2.jpg
  • b8.jpg
  • img_1781.jpg
  • melhii2.jpg
  • Abb.28.JPG
  • b2.JPG
  • Zahidal 1.jpg
  • banner.png
  • arigboh-2.jpg
  • valley3.jpg
  • img_2195.jpg
  • IMG_9668.JPG
  • IMG_3549.JPG
  • bugd.jpg
  • img_1803.jpg
  • eh hel17.jpg
  • a8.jpg
  • IMG_0618.JPG
  • IMG_5341.JPG
  • ahmad.jpg
  • a2.jpg
  • ssss.jpg
  • IMG_5792.JPG
  • b4.jpg
  • il haad 4.JPG
  • DSC02240.JPG
  • edu16may 4.JPG
  • dejee.jpg
  • IMG_5769.JPG
  • melhii4.jpg
  • DSC02088.JPG
  • mhall.jpg
  • IMG_5357.JPG
  • valley5.jpg
  • galbinga-2.jpg
  • IMG_3459.JPG
  • IMG_2030.JPG
  • IMG_5639.JPG
  • 6-r shilen horgo 2.JPG
  • 112.jpg
  • bugan hoshoo.jpg
  • IMG_0751.JPG
  • tsetserleg8.jpg
  • IMG_5662.JPG
  • IMG_20120624_121855.jpg
  • 20161103_142520.jpg
  • IMG_5153.JPG
  • img-c.jpg
  • img_8272.jpg
  • IMG_7350.JPG
  • img-3-3.jpg
  • img_4078.jpg
  • nuuts world.jpg
  • tsetserleg14.jpg
  • IMG_5321.JPG
  • IMG_0680.JPG
  • a7.jpg
  • aaaaaaaaaa.jpg
  • tsetserleg1.jpg
  • IMG_5228.JPG
  • b5.jpg
  • IMG_5722.JPG
  • chuluunii iy.jpg
  • edu16may 6.JPG
  • aa.jpg
  • IMG_0758.JPG
  • a.jpg
  • a6.jpg
  • b7.jpg
  • picture 004.jpg
  • hoovon.jpg
  • a5.jpg
  • b6.jpg
  • IMG_2322.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • 2 talt zoos.jpg
  • eh hel12.jpg
  • b9.jpg
  • IMG_3538.JPG
  • 2.jpg
  • IMG_0669.JPG
  • ger.jpg
  • 20161103_143103.jpg
  • IMG_6343.JPG
  • 0280.jpg
  • moiltiin am.jpg
  • arigboh-1.jpg
  • eh hel7.jpg
  • il haad 6.JPG
  • dugui10.jpg
  • il haad 3.JPG
  • IMG_2200.JPG
  • dugui14.jpg
  • arslan.jpg
  • a10.jpg
  • IMG_0574.JPG
  • bosoogiin honhor.jpg
  • eh hel18.jpg
  • IMG_0573.JPG
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • IMG_0666.JPG
  • eh hel13.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:              Тасалбарын үнэ /Ticket price:                      Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum,

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo

15000

 

Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас: 88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808