Ил хаадын зоосон дээрх бичээс
Их Монгол улсын Илхаант улс (Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт тодорхой болжээ.
Ил хаадын зоосон дээрх араб бичээсийн тухайд өнөө хэр нь гүйцэд тайлагдаагүй буюу маргаантай хэвээр үлдсэн үг үсгийг цаашид судлаж тогтоон нэг мөр болгох нь монголчууд бидний хийх ажил даруй мөн юм. Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал болон хадгалагдаж ирсэн зоосон мөнгөний монгол бичээсийг уншиж тайлах нь манай түүх, бичиг соёлын уламжлалыг хадгалан хамгаалахад зохих хувь нэмэртэй болох буйзаа. Илхаант