Зүчи хааны бунхан

Арван гуравдугаар зууны монгол-кипчакын уран барилгын гайхамшигт дурсгал Зvчи хааны бунхан нь Казахстан улсын Караганда мужын Жезказган хотоос 50-ад км зайд орших Хар хэнгэргийн голын бэлчирт байдаг ажээ. Чингис хааны ууган хvv Зvчи, хаан эцгийнхээ "Монгол морины туурай хvрэх єрнєд нутгийг мэдэж яв” гэсэн зарлигийн дагуу 60 гаруй том тулалдаанд орж, дэлхийн 200 орчим хот, хэрмийг эзэлж байсан ба дайны төгсгөлд аавынхаа хүсэлтээр Хипчагийн нутгийг мэдэлдээ авч, өөрийн улсыг байгуулсан түүхтэй. Энэ улсыг түүхэнд "Зүчийн улс" буюу "Хипчагийн хаант улс" гэж нэрлэдэг. 

Энэ нутаг бол Казакстаны баруун, тєв, хойд хэсэг, Узбекстаны умарт нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дєрвєлжин километр нутаг юм.

 

Жезказган хэмээх нь "Зэсийн дархны газар" Жезды гол нь "Зэстэй" гэсэн монгол vгнээс гаралтай домог одоо ч Казахстанд бий. Зvчи хааны тєвлєрєн нутаглаж байсан нутгаар Византи, Францаас Монголын нийслэл Хар Хорумд очих худалдаа, элчийн аян зам дайрч єнгєрдєг байжээ. Энэ замаар Невийн Александр Ростовын Глеб, Ярослав зэрэг оросын вангууд Хар Хорумд очиж байв.Ууган хvv Зvчийнхээ амьдрал, хувь заяанд Чингис хаан маш их анхаарч, тал талаас нь байн байн эргэцvvлэн боддог байв. 1227 оны євєл хаврын заагаар Зvчи хаан, одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад 45 насандаа учир битvvлэг шалтгаанаар нас нєгчжээ. Чингис хаан ууган хvvдээ сvрлэг сайхан бунхан бариулсаныг Бат хаан, тvvний залгамжлагчид, олон vе дамжуулан тахиж байжээ. Нэлээд хожим уг ёслолын цар хvрээ хумигдсан хэдий ч хэрэйд, Найман, Мэргид, Тэлэнгид, Тайчууд, Хонгирад угсааны казахууд бvр 1930-аад оны vед тахиж байсан мэдээ бий. Бунхны барилгын урт нь 9,6 метр гэж номонд тэмдэглэсэн байна. Бунхны гадаад тєрх, суурь хэсгийн бvдvvвч зургийг харьцуулан бунхны єндєр нь 7,5-10 метр, єргєн нь 7,3 метр, гол танхимын ханын зузаан 1,15 метр орчим гэж судлаачид тооцоолон гаргасан байна. Бунхныг 1227 оны хавар эхэлж, намар барьж дуусгасан бололтой. Хаалганы дээд хєндлєвчинд тавьсан загнаас єєр модон хєндлєвч, багана, тулгуур байхгvй, Бунхныг бvхэлд нь хєндлєвчгvй бvтцийн зарчмаар барьжээ. Бунхны vндсэн хана болон голлох бvтэц хэсгийг улаан тоосгоор єрж, зарим хэсгийн чимэглэлд єнгєлсєн улаан тоосго ашиглажээ. Бунхны хоймор талд улаан тоосгоор шалнаас дээш таван үе өрсөн их булш, түүний наана буюу үүдэн талд дөрвөн үеэр шатлуулж өрсөн багавтар булш байна. 1946 онд А.Х.Маргуланаар удирдуулсан анги энд ажиллаж их булшийг Зүчи хааны харин бага булшийг түүний их хатан Хэрэйд Бектумышын шарил болохыг тогтоожээ.

Бунхны урд талд “Казахстан улс, Зүчи хааны бунхан XIII зуун, Улсын хамгаалалтанд орсон соёлын дурсгал” хэмээн Казах, Орос хэлээр чулуун дээр бичсэн хөшөө босгосон байна.