• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Алтан ордны улсын үеийн нэгэн зоосны тухай

Их эзэн Чингис хааны ахмад хөвгүүн Зүчийн хүү Бат 1235-1241 онд баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтолж Польш, Мажар (Унгар)-ыг эзлэн, Алтан ордны улсыг байгуулжээ. Алтан ордны улсыг түүхэнд хэд хэдэн янзаар нэрлэдэг.

Кипчакийн тал нутаг Алтан ордны хаант улсын нутгийн цөм нь болж байсан тул хожим “Кипчакийн хант улс” гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Орост энэ улсыг “Зүчийн улс” гэж нэрлэдэг байсан бөгөөд зарим Монгол сурвалжид ч мөн тэгж нэрлэж ирсэн байна. Бат хан тэргүүтэй монгол ноёд баруун замын аян дайнаас буцаж ирээд Алтан ордны улс хэмээн нэрлэсэн бөгөөд түүхэнд энэ нэрээр хамгийн их алдаршжээ. Алтан ордны хамгийн хүчирхэг болсон нь Үзбек, Жанибек хаадын үед юм. Жанибек хан 1357 онд самуунд өртөн нас барсаны дараа дотоодын дайн дажин бараг тасрахаа байж хүчин доройтсоор 1502 онд Алтан ордны улс нь бүрмөсөн мөхжээ. 

Дэлгэрэнгүй...Алтан ордны улсын үеийн нэгэн зоосны тухай

Аригбөхийн зоосон дээрх тамга

 Аригбөх хааны тамгатай зоос гурван янз олдоод байна.

Нүүрэн талд “Их хаан Аригбөх”

Ар талд “ Булгарт дэлдүүлэв” / тамга/

 Аригбөхийг их хаан хэмээн өргөмжилж, түүний овгийн тамгыг сийлсэн энэ зоос Алтан ордны улсад 1260-1264 оны үед гарчээ.

Бат хааны дүү Бэрх Алтан ордны хаан сууж байх үедээ энэ зоосыг Булгар хотод дэлдүүлжээ. Монголын эзэнт гүрний үеийн зарим зоосон дээрх тамгыг чухам хэнийх

Дэлгэрэнгүй...Аригбөхийн зоосон дээрх тамга

Хархорумын 1-р монгол бичээст хөшөө

Хархорумын “Монгол бичээс” гэж алдаршсан нүүрэн талдаа Mонгол бичиг, ар талдаа хятад бичээстэй энэхүү хөшөө Их Монгол улсын нийслэл Хархорум хотод 1346 онд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар босчээ. Эл дурсгал нь бүрэн бүтнээрээ үлдсэнгүй. Хэд хэд хагарснаас 8 хэсэг нь үлдэж хоцорчээ. Хятадын Мин улсын цэрэг 1380 онд Хархорум хотыг эзлэн шатаах үед уг хөшөө эвдэрсэн бололтой.

Монгол-Германы хамтарсан шинжилгээний анги 2003 оны 8-р сард хийсэн малтлагаар Эрдэнэ зуу хийдийн Цогчин дуганы сууринаас нэг бичигт хөшөөний хэсгийг малтан олсон юм. Энэ нь Дундад зууны Монголын түүхэнд асар их үнэ цэнэтэй Хархорумын 1-р монгол бичээст хөшөөний хэсэг болох нь тогтоогдсон бөгөөд Хархорум хотын түүх-археологийн судалгаанд чухал үйл явдал болсон билээ.

Read more: Хархорумын 1-р монгол бичээст хөшөө

Хархорум хотоос олдсон нангиад бичээстэй тамга

Монгол-Германы хамтарсан Хархорум хээрийн судалгааны багийн 2001 оны судалгааны хотын төв хэсэгт малтсан худалдаа, гар үйлдвэрлэлийн малтлагаас нэгэн хүрэл тамга олдсон.

Уг тамга дөрвөлжин ултай, орой руугаа шувтан хэлбэрийн гонзгой бариултай, 730 грамм жинтэй. Тамганы ул хэсэг 6,2 см урт, 6,2 см өргөн, 1,5 см зузаан тэг дөрвөлжин бөгөөд дөрвөн талруугаа ялимгүй хазайсан байна. Суурийн төв хэсэгт суулгаж цутгасан бариул нь 5,5 см өндөр, сууриараа 3,5 см урт, 1,5 см өргөн, оройн хэсэгтээ 2,9 см урт, 1,2 см өргөн хэмжээтэй бариулын өндөр дээр тамганы өөрийн зузааныг нэмж тооцвол нийтдээ 7,5 см болж байна. Дардас талдаа

Read more: Хархорум хотоос олдсон нангиад бичээстэй тамга

Хархорумын тамгатай тоосго

 2004 онд Эрдэнэ Зуу хийдийн гол зууг сэргээн засварлах явцад  дотор талын баруун зүүн хананаас тамга, үсэг, хээ, дүрс бүхий бүтэн тал хөх тоосгонууд гарчээ.

Гол зуугийн хананаас Хархорумын үеийн хөх тоосго гарсан нь Эрдэнэ Зуу хийдийг барихад эртний Хархорум хотын барилгын материалыг ашигласан болох нь нотлогдож байна. Эдгээр тоосгонууд дээр байгаа тамгыг судлаач, эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан үзэхэд эртний нүүдэлчдийн болон Монголын Эзэнт улсын үетэй холбоотой болох нь нотлогдоод байна. Эрдэмтэн Х.Пэрлээгийн судалгаанаас харахад дээрх  тамганууд нь монгол нутагт оршиж байсан эртний нүүдэлчин аймгуудын өмчийн болон овгийн тамгатай ихээхэн төстэй байгаагаас гадна сэрээ, хас, ууль, гал тамганууд нь эртний хадны зурагт цөөнгүй байдаг. Эдгээр хөх тоосгон дээр байгаа сэрээ, онги

Дэлгэрэнгүй...Хархорумын тамгатай тоосго

Түрэгийн язгууртны бунхан

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казакстан улсын Евро Азийн Их Сургуулийн Түрэг, Алтай судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааны ажил

2011 оны 7-9-р сард Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газарт археологийн малталт хийж, эртний Түрэг Улсын том язгууртаны иж бүрэн бунхант булшийг А.Очир тэргүүтэй судлаачид нээж илүүлэн уридчилсан байдлаар Түрэг улсад хамааруулжээ. Уг судалгааны ажлын удирдагч нь А.Очир юм. Уг дурсгалыг анх 2000 онд олсон бөгөөд 2002 онд Л.Эрдэнэболд, А. Энхтөр, Н.Ганбат нартай хамт очиж дэвсгэр зургийг нь хийж, анхны тодорхойлтыг гаргасан. Судалгааг явуулахаас өмнө ОХУ-ын Алс Дорнод, Зүүн хойт болон зүүн өмнөд Хятад, Өмнөд Солонгос, Шинжан Уйгар зэрэг газраар явж Улаан хэрэмийн Шороон бумбагартай төстэй дурсгалуудтай танилцсан байна. Үүн дээрээ түшиглэн том шороон овоолгын доор газарын гүнд байгаа бунханд хүрэх үүдэвч /хонгил/-ийг олж түүнийг цэвэрлэх замаар бунханд орох аргыг олсон байна.

Дэлгэрэнгүй...Түрэгийн язгууртны бунхан

Монгол нутгаас олдсон галбингын тухай

Баяннуурын Шороон бумбагараас илэрсэн галбинга

Проф А.Очироор удирдуулсан Монгол-Казахстаны хамтарсан судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын нутаг Шороон бумбагар хэмээх газар малтлага  хийж томоохон бунхан нээн илрүүлсэн. Судлаачид тус бунхныг МЭ VII зууны сүүлч үед холбогдох хаан юм уу эсвэл эрх мэдэл бүхий язгууртанд зориулагдсан хэмээн үзэж байна[1]. Бунхнаас олон тооны ховор нандин эд өлгийн зүйлс илэрсний дотор модоор хийсэн галбинга хэмээх домгийн амьтны дүрс олдсон.

Модоор зорж хийсэн хоёр ширхэг галбингын их бие, 7 хэсэг болж хугарсан далавчны хамт олдсон. Зөөлөн хуш модны голоор ширхэгийн дагуу босоогоор нь хурц багажаар зорж хийсэн, бор шаргал өнгөтэй. Их бие, толгой, хөл, далавчийг тусад нь урлан хожим углуургадан залгасан байдалтай[2].   Их биед нөмрөг адил хувцас өмссөн мэт /хөгжмийн удирдаачын хувцастай мэт/ дүрсэлж, хар, улаан, ногоон өнгөөр алаглуулан будаж үүлэн хээгээр чимсэн ажээ. Тус олдворыг гол бунхан дахь авсны баруун талд тахилын зориулалттайгаар байрлуулсан байв.

Тодорхойлолт:

1. Галбингын их биений хэсэг /зураг 1/.

Дэлгэрэнгүй...Монгол нутгаас олдсон галбингын тухай

Нэвтрэх

ЗОЧИН

1013157
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
44
434
478
4484
1013157
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:05:08

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808