• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Бумбатын амны хүн чулуун хөшөө

Олдворын нэр: БУМБАТЫН АМНЫ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ

Хийсэн материал: Боржин чулуу

Анх цуглуулж нээн илрүүлсэн: 1987 онд Археологич Баяр нээн илрүүлсэн.

Гарал үүсэл: Их монгол улс 

Тодорхойлолт: Өндөр оройтой малгай өмсгөсөн байдалтай эмэгтэй хүний дүрсэлсэн хүн чулуун хөшөө. Хархорин сумын нутаг сумын төвөөс урагш 30 км-ын зайд орших Бумбат хэмээх уулын хөшөөн дэнж гэдэг газарт оршиж байсан. Хөшөөний ерөнхий донж байдал нь эмэгтэй хүнийг дүрсэлсэн нь мэдэгдэж байна. эртний монгол эмэгтэйчүүдийн хэрэглэдэг байсан богтого малгай болов уу гэмээр өндөр оройтой малгай өмссөн. Малгайн оройн нь үзүүр хэсгээрээ хугарч унасан. Толгойноос дээш илүү

Дэлгэрэнгүй...Бумбатын амны хүн чулуун хөшөө

Хөшөөн дэнжийн хүн чулуу

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Сарын голын зүүн эргийн Бумбат хэмээх хадтай толгойн өвөрт /Шанх бригадаас зүүн зүгт 5-6км зайтай/ буй хүн чулуут дэнжийг нутгийнхан Хөшөөн дэнж гэж нэрлэдэг. Энэ газарт өндөр хоёр босоо гозгор чулуу, газарт хэвтээ гурван урт чулуу, нэг хүн чулуу бий. Боржин чулуугаар урласан уг хөшөөний өндөр 173см, өргөн нь 40см, зузаан нь 38см.

Хүн чулууны толгойд нь өндөр оройтой малгай өмсгөн, малгай дороос шанааг даган унжсан “Хатан сүйх” хэлбэртэй зүүлт сийлсний зүүн талынх нь мэдэгдэх агаад нүүр энгэр тал нь өгөршиж элэгдсэн боловч цээжинд нь хоёр хөх төвийлгөн сийлсэн хийгээд хоёр гараараа хэвлийн өмнө хундага маягийн сав барьсан нь тодорхой ажиглагдана.

Дэлгэрэнгүй...Хөшөөн дэнжийн хүн чулуу

Хөшөөн дэнжийн хүн чулуу

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Сарын голын зүүн эргийн Бумбат хэмээх хадтай толгойн өвөрт /Шанх бригадаас зүүн зүгт 5-6км зайтай/ буй хүн чулуут дэнжийг нутгийнхан Хөшөөн дэнж гэж нэрлэдэг. Энэ газарт өндөр хоёр босоо гозгор чулуу, газарт хэвтээ гурван урт чулуу, нэг хүн чулуу бий. Боржинчулуугаар урласан уг хөшөөний өндөр 173см, өргөн нь 40см, зузаан нь 38см.

Хүн чулууны толгойд нь өндөр оройтой малгай өмсгөн, малгай дороос шанааг даган унжсан “Хатан сүйх” хэлбэртэй

Дэлгэрэнгүй...Хөшөөн дэнжийн хүн чулуу

Монгол –Германы Хархорум экспедиц

1992 онд Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн археологичид Германы Археологийн хүрээлэнгийн Бонн дахь комисст анх удаа зочлохдоо, Хархорумд археологийн хамтарсан малталт хийх тухай санаа дэвшүүлжээ.

Германы Археологийн хүрээлэнгийн европын бус соёлын археологийн комисс өөр улс орнуудад урт хугацааны хамтарсан үйл ажиллагаа явуулж байснаас шалтгаалж хоёр талын хүсэж байсан хамтын ажиллагаа 1998 оноос л ажил хэрэг болж хэрэгжих боломжтой болов. 1997 оны намар Монгол улсын ШУА-иас Бонны монголч эрдэмтэн Клаус Загастер гуайд хандаж эртний Монголын

Дэлгэрэнгүй...Монгол –Германы Хархорум экспедиц

Орхоны хөндийгөөс шинээр илрүүлэн олсон хүн чулуун хөшөөд

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын газраас Орхон голын хөндийд археологийн хайгуулын ажил хийж гүйцэтгэхээр болж судалгааны баг бүрдүүлэн Орхон голын хөндийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур зэрэг сумдын нутгаар нарийвчилсан хайгуул хийж гүйцэтгэсэн.

Хайгуулын багийн бүрэлдэхүүнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ажилтан А.Дүүрэнжаргал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны секторын эрдэм шинжилгээний ажилтан Н.Баярхүү, МУБИС-ын магистрант Т.Идэрхангай, Хархорин дээд сургуулийн багш Х.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг 2007 оны 9-р сарын 23-наас 10-р сарын 4-ний хооронд ажилласан.[Баярхүү, Идэрхангай, 2007, 190-191]

 1-р хүн чулуу

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, сумын төвөөс баруун урагш 10 гаруй км-т Орхон голын зүүн эрэг Мухдагийн ам хэмээх жижиг аманд бий. Энэ орчимд булш хиригсүүр болон түрэгийн үеийн тахилын онгон нилээд олон. Уг тахилын онгодын хамгийн зүүн урд захын сондгой ганц тахилын онгоны зүүнтэй баруун хажуугаараа

Дэлгэрэнгүй...Орхоны хөндийгөөс шинээр илрүүлэн олсон хүн чулуун хөшөөд

Уйгарын нийслэл Харбалгас хотын судалгаа

Дундад улсын түүхийн мэдээнд: “Тянь Баогийн эхэн [751] оны үед Уйгурын Пэй-ло хааны өргөө орд У-тэ-цзянь [Этүгэн] уул, Хун [Орхон] голын хооронд нүүж буув. Түүний зүүн этгээд тэгш тал газар болно. Баруун этгээд Ү-тэ-цзянь уулаар, умар этгээд 600 ли [газар] хол Сянь-э [Сэлэнгэ] голоор савлана” гэсэн байдаг. Үүнээс үндэслэн, Хар Балгас анхан Орхоны хөндийд байгуулагдаагүй, харин есөн овгийн Уйгурын уг нутаг Сэлэнгэ хавь нутгаас хожим тэнд нүүж очсон бололтой гэсэн саналыг Х. Пэрлээ нарын эрдэмтэн дэвшүүлжээ. 

VIII зууны дунд үед Уйгур улс хүчирхэгийнхээ туйлд хүрсэн бөгөөд Алтайн уулсаас Хянган, говиос Саяны уулсын хоорондох нутгийг эзлэх болжээ. Хөрш орнуудтай эдийн засаг, соёлын харилцаа өрнүүлж, ялангуяа согд, хятад урчуудын хүчийг ашиглан хот суурин барьж байв. 821 оны үед Хар Балгасыг Арабын түүхч Тамим ибн Бахр ал-Муттави “хаадын хот” хэмээн нэрлэж баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг. 840 оны үед уг хот Енисей мөрнөөс ирсэн Хиргис аймгийн довтолгоонд

Дэлгэрэнгүй...Уйгарын нийслэл Харбалгас хотын судалгаа

Шивээ толгойн хүн чулуун хөшөө

Архангай аймгийн Хашаат сумын нутаг Шивээ толгой нь Хөшөө Цайдам дахь Билгэ хаан, Култьтегин нарын цогцолбор дурсгалаас зүүн урд зүгт 3 км зайтай оршино. Шивээ толгойн байгууламжийн урд, баруун талын хонхор болон баруун хормой бэлээр гол төлөв жижиг дугуй хэлбэрийн 70 орчим булш, толгойн орой дээрх хадан дээр янгир болон руни бичгийн үсэг мэт зарим нэг тамга тэмдэг сийлжээ.

Шивээ толгойн хүн чулуу нь хөлөөс толгой хүртэл 160 см өндөр, газарт суулгах хэсэг нь 50 см урт бөгөөд доод хэсгийг зөвхөн нарийсгах төдийхнөөр засаж янзалжээ. Хүн чулууг зүүн гараа өвдөг дээрээ тавьж,

Дэлгэрэнгүй...Шивээ толгойн хүн чулуун хөшөө

Өвөрхангай аймаг, Бат-өлзий сум Тэмээн чулууны амны буган хөшөө

Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ.

“Гонзгой урт чулууг засч, гурав зааглан, оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийлж, доогуур нь бүс татан зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө”[1] хэмээн нэрлэдэг. “Буган хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн тэртээгээс судалж 700 гаруй орчим буган хөшөөг олж илрүүлснээс 550 гаруй нь Монгол нутгаас, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим, Уулын Алтайгаас 60 орчим, Казакстан,

Дэлгэрэнгүй...Өвөрхангай аймаг, Бат-өлзий сум Тэмээн чулууны амны буган хөшөө

Нэвтрэх

ЗОЧИН

1013161
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
48
434
482
4488
1013161
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:06:12

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808