• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорумын тариалан

Монголчууд эртнээс ‘Монгол хүний хүнсний аюулгүй байдал’-ыг төрийн бодлогын хүрээнд анхаарч байсан ба Их Эзэн Чингэс хаан ‘Их улсыг засах , идээн ундаан бэлдэж хэрэглэх адил буй’ ...хэмээсэн нь монголчууд хоол хүнсний асуудалд их чухал ач холбогдол өгч байсны сонгодог жишээ юм. Монголчууд хэдийгээр үндсэн хүнсэндээ оруулдаггүй ч энэ бүс нутагт ургадаг үндсэн жимс жимсгэнийг хүнсэндээ хэрэглэсээр ирсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Монгол хоол хүнсний тухай эртний сурвалжид ‘Таван тарианы үр болбоос гол идээн болмой. Таван төрлийн жимс тусламж болмой.

Таван төрлийн мах болбоос тэтгэмж болмой. Таван төрлийн ногоо болбоос хангамж болмой’ хэмээн тодорхой өгүүлсэн байдаг нь Монголчуудын хоол хүнсэнд үр тариа, ургамлын зүйлс чухал байр эзэлж ирснийг нотолдог. Орхон голын сав газар, Хархорум зэрэгт оршин суугчид амуу будаа тарьж, амьдралынхаа гол хэрэгцээний нэгийг

Дэлгэрэнгүй...Хархорумын тариалан

Хархорумын 4 яст мэлхий

Нэгэн цагт бидний өвөг дээдсүүдийн нийслэллэн сууж байсан Их Монгол улсын анхны нийслэл Хархорум хотын туурийн орчмоос дөрвөн том чулуун яст мэлхий олдсон.

Эдгээр мэлхийнүүдийг ямар учиртай хэдий цаг үеийнх вэ? гэдгийг мэдэх хүн цөөн бөгөөд зөвхөн тэдгээрийг судалсан эрдэмтэд л мэдэж байж болох юм. Иймээс тэдгээрийн учир шалтгааныг багахан ч болов тодруулж та бүхэнд хүргэж байна. 

Чулуун яст мэлхийнүүдийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөн бөгөөд жин нь 10 тонн орчим юм. Тэдгээр мэлхийнүүд нь бүтээгдсэн цаг хугацаа, хэлбэр, ур хийцийн хувьд өөр өөр юм.

Дэлгэрэнгүй...Хархорумын 4 яст мэлхий

Хархорумын Буддын сүмийн малтлага

Оросын археологич Сергей Киселев Монголын ууган археологич Х.Пэрлээ нарын удирдсан Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги 1948-1949 оны хооронд Эрдэнэ зуу хийдийн хойд талд Хархорум хотын туурийг хэсэгчлэн малтах

явцдаа уг хотын баруун өмнөд хэсэгт орших нэгэн их танхимын туурийг 1335-1336 онд байгуулагдсан гэгддэг Түмэн амгалант ордны бараалхлын танхим гэж тогтоожээ. Энэ дүгнэлтийг Вилхьхельм Фон Рубрукын бичсэн ордны тухай тодорхойлолт мөн шинжилгээний ангийн малтлагын үр дүн зэрэгт тулгуурлан гаргасан байна. Харин 1999 оноос эхэлсэн Монгол Германы хамтарсан шинжилгээний ангийн малтлагын явцад их

Дэлгэрэнгүй...Хархорумын Буддын сүмийн малтлага

Эрдэнэ Зуу хийдээс олдсон Монгол-Нангиад бичээс

Их Монгол улсын нийслэл Хархорум хотод хийж буй археологийн хээрийн шинжилгээний ажлын явцад нэгэн боржин чулуун хөшөөний хэсэг олдсон. Уг хөшөөний хагархай Монгол-Германы хамтарсан Кагакогum шинжилгээний ангийн КAR-1 хэсгийн салбар доктор Д.Баяр, магистрант О.Батсайхан нарын удирдсан

хэсэг 2003 оны 8-р сарын 12-нд Эрдэнэ Зуу хийдийн Цогчин дуганд хийсэн малтлагын явцад /малтлагын дугаараар 23-р баганы суурь болгож хийсэн/ илэрчээ. Уг хөшөө гурвалжиндуу хэлбэртэй уртаараа 54см, өргөн хэсэгтээ 50см, нарийн хэсэгтээ 28см, 34см зузаантай бор шаргалдуу өнгийн боржин чулуун дээр бичээсийг сийлжээ. Бичээс нэг талдаа нангиад нөгөө талдаа багахан монгол бичээстэй. Нангиад бичээстэй талыг ШУА-ын Дундад зууны секторын ажилтан докторант Л.Мөнхбаяр, монгол бичигтэй хэсгийг тус секторын ажилтан докторант Р.Мөнхтулга нар тайлан уншсан. Нангиад бичээс нийт 9 мөр, 97 ханз үсэгтэй бөгөөд баруунаас нь эхлүүлэн мөрлүүлсэн агаад

Дэлгэрэнгүй...Эрдэнэ Зуу хийдээс олдсон Монгол-Нангиад бичээс

Хархорумын шавар эдлэл шатаах зуух

Монголын талаас док. Д.Баяр, Германы талаас док. Х.Хюттель нарын удирдсан Монгол-Германы хамтарсан Хархорум шинжилгээний ангийн хааны ордны дүүрэгт хийсэн малталтаас зууван дугуй хэлбэртэй гадаад ирмэг 4,2-5,25 метр голчтой 0,7-1,5 метр өндөр 4 зуухыг нээн илрүүлсэн.[1] Тус зуухнууд нь Эрдэнэ Зуу хийдийн хойд талд 200 орчим метрийн зайтай газраас олдсон.

Сайн хадгалагдан үлдсэн эдгээр зуухнууд нь Монголд анх удаа малтан гаргасан техникийн түүхийн хосгүй дурсгал мөн. Зуухнаас олдсон урлангийн олдворууд тухайлбал шавраар хийсэн арслан луугийн толгойн цуврал дүрсүүд Монголд анх удаа нэг дороос цогцоороо олдсон Дундад зууны үеийн урлангийн олдвор юм. Зуухны өрлөгийн тоосгонууд нь уртааш, босоогоор жигд бус давхарлан өрж босгосон тоосгоноос бүтжээ.  Дөрвөн зуух дөрвүүлээ зуувандуу хэлбэртэй том шатаах тасалгаатай, уг

Дэлгэрэнгүй...Хархорумын шавар эдлэл шатаах зуух

Эрдэнэ Зуу дахь чулуун арслан

Эрдэнэ Зуу хийдийн хэрмийн дотор буй хар саарал чулуугаар хийсэн хоёр арслан нь бидний сонирхолыг бусдаас илүү татаж байна.

Монгол улсын өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд буй Эрдэнэ Зуу хийдийн хэрмийн дотор 3 ширхэг чулуун арслан хадгалагдаж байдаг. Тэдгээр чулуун арслангуудын нэгийг нь цагаан саарал боржин чулуугаар үйлдсэн байна. Энэхүү цагаан саарал арсланг бид Эрдэнэ Зуу хийд байгуулагдсанаас хойш, магадгүй XIXзууны үед хийгдсэн болов уу хэмээн төсөөлж байна. Энэ арслан нь XYIII-XIX зууны үед  ар монголд байгуулагдсан сүм, хийдүүдийн үүдэнд, хаалганы дэргэд байдаг чулуун арслангуудтай хэлбэр, ур хийцээрээ тун ч адилхан юм.

Харин Эрдэнэ Зуу хийдийн хэрмийн дотор буй нөгөө хоёр арслан нь бидний сонирхолыг бусдаас илүү татаж байна. Хар саарал чулуугаар урласан уг хоёр арслангийн

Дэлгэрэнгүй...Эрдэнэ Зуу дахь чулуун арслан

Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг археологийн хэрэглэгдэхүүнээр магадлах нь

Монгол оронд бурханы шашин дэлгэрэн хөгжиж ирсэн түүхийг судлаачид үндсэнд нь 3 үе болгон хувааж судалдаг. Түрүү үеийн дэлгэрэлт хэмээхэд Монгол нутагт тогтнож байсан эртний улсуудын үе буюу МЭӨ III- МЭ XI зууны үеийг хамааруулна. Дунд үеийн дэлгэрэлтэнд XIII-XIV зууны үе, хожуу үеийн дэлгэрэлтэд XV-XVII зуунаас өнөөг хүртэл үеийг хамруулан ойлгодог байна. Эдгээр дэлгэрэлт тус бүр өөр өөрийн онцлогтой байсан ба Монгол оронд төдийгүй Төв Азийн нүүдэлчин ард түмний амьдрал, соёл ахуйд асар их өөрчлөлтийг авчирсан билээ.

Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн энэхүү түүхийг урьд өмнө голдуу бичгийн сурвалжид тулгуурлан судалж байсан ажээ. Харин сүүлийн үед Монголд явуулсан археологийн шинжилгээний явцад түүхийн сурвалжид буй мэдээг баяжуулах, судалгааны зарим хоосон орон зайг нөхөх эртний судлалын хэрэглэгдэхүүн хуримтлагдсаар байгааг судалгааны эргэлтэнд оруулах нь чухал байна.

Дэлгэрэнгүй...Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг археологийн хэрэглэгдэхүүнээр магадлах нь

Хөндлөн булаг дахь Хархорум хотын шавар эдлэл үйлдвэрлэлийн дурсгалт газрыг хамгаалах асуудал

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын орчмоос 2005 оны хавар Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Н.Одхүү, түүний хүү О.Ангарагсүрэн нар 20 шахам шавар эдлэлийн үлдэгдэл санамсаргүй байдлаар олсоноо ШУА-н Археологийн хүрээлэнд мэдэгдэж улмаар олдворын зүйлсийг хүрээлэнгийн сан хөмрөгт шилжүүлэн өгсөн тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Шинээр илэрсэн тэдгээр цуглавар олдворын дотор Монгол орны нутаг дэвсгэрээс анх удаа олдсон харьцангуй бүтэн хадгалагдсан хүн цээжтэй, шувуун бөгстэй, далавчит амьтны сонирхолтой нэгэн босоо баримал дүрс байсан нь Монголчуудын галбинга (galbinga) хэмээн нэрлэдэг, Буддын шашны их дэлгэрэлтийг дагалдан Хятад, Япон, Тайланд, Вьетнам, Камбож зэрэг зүүн ба зүүн өмнөд Азийн орнуудад ихэд түгсэн, бурхан бодисатва нарын дэргэд тахил өргөн дуулж хөгжимдөж буй байдлаар дүрсэлдэг домгийн амьтны дүрс мөн болохыг судлаачид тогтоосон юм.

Дэлгэрэнгүй...Хөндлөн булаг дахь Хархорум хотын шавар эдлэл үйлдвэрлэлийн дурсгалт газрыг хамгаалах асуудал

Нэвтрэх

ЗОЧИН

1013156
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
43
434
477
4483
1013156
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:04:52

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808