• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Ил хаадын зоосон дээрх бичээс

Их Монгол улсын Илхаант улс (Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт тодорхой болжээ. 

Ил хаадын зоосон дээрх араб бичээсийн тухайд өнөө хэр нь гүйцэд тайлагдаагүй буюу маргаантай хэвээр үлдсэн үг үсгийг цаашид судлаж тогтоон нэг мөр болгох нь монголчууд бидний хийх ажил даруй мөн юм. Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал болон хадгалагдаж ирсэн зоосон мөнгөний монгол бичээсийг уншиж тайлах нь манай түүх, бичиг соёлын уламжлалыг хадгалан хамгаалахад зохих хувь нэмэртэй болох буйзаа. Илхаант

Дэлгэрэнгүй...Ил хаадын зоосон дээрх бичээс

XIII зууны үеийн Монгол дах шашин, итгэл үнэмшлийн төлөв байдал

Удиртгал

XIII зууны үеийн Монголчуудын аж амьдрал, дайн дажин, итгэл үнэмшлийн талаар баримт материалууд дутмаг байдаг.

Тухайн үед Монголын Эзэнт Гүрний нутаг дэвсгэрээр аялан “хаанд бараалхана” гэдэг амь өрссөн явдал байсан болохоор тийм ч олон хүн зориглон Монголчуудын дунд орж чадаагүй байх.
Харин МЭ 1253-1255 оны үеийн Монголчуудын төлөв байдлыг биеэр очиж харсан, тэр ч байтугай хаадуудтай уулзаж, ордонд нь зочилсон цөөхөн хүн байдгийн нэг нь Гильом Де Рубрук (William of Rubruck) юм. Тэрбээр Францын ван IX Людовик (Louis)-ын захидлыг Бат хааны хүү Сартахад хүргэх тэргүүн, мөн Монголд олзлогдсон олон христосын шашинтнууддаа сүнслэг тайвшрал өгөх хоёр дах зорилготойгоор нутгаасаа гарсан гэдэг.

Дэлгэрэнгүй...XIII зууны үеийн Монгол дах шашин, итгэл үнэмшлийн төлөв байдал

Эртний Монголчуудын тагнуулын арга мэх

"Цэргийн ёс энэ тэргүүнд аргыг эрхэмлэнэ,Чийрэгт буурайг үзүүлэх, буурайд сүрийг хэрэглэх нь цөм дайсныг нэвт үзэж урлаж хэрэглэх арга болно."Улсын Го ван МухулайТагнуулын ажиллагаа

бол аливаа улсаас улс төрийн бодлого, шийдвэрээ боловсруулах, хэрэгжүүлэх бусад орны талаар өөрт шаардлагатай чухал мэдээ баримт сэлтийг олох болон гэмт байгууллага, бүлэглэл, этгээдийг илрүүлэх, тэдний зорилго, үйлдлийг тогтоох, таслан зогсоох, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх зэргээр улс орныхоо аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалахад ашигладаг чухал хэрэгсэл юм. Түүнчлэн эзлэн түрэмгийлэх, хорлон сүйтгэх ажиллагаанд өвөрмөц зэвсэг хэрэгсэл болж ирсэн түүхтэй. Тагнуулын ажиллагааг зохиох үндсэн хүч, хэрэгсэл нь тагнуулч, туршуулч бөгөөд орчин үед шинжлэх ухаан техникийн ололтыг Тагнуулын хэрэгсэлд өргөн ашиглаж байгаа ч гэсэн үнэн, бодитой, нэн чухал мэдээ, баримт сэлтийг тагнуулын бүсад хэрэгсэлтэй харьцуулбал бага зардлаар олох, тусгай албадын бусад зорилгыг

Дэлгэрэнгүй...Эртний Монголчуудын тагнуулын арга мэх

Зүчи хааны бунхан

Арван гуравдугаар зууны монгол-кипчакын уран барилгын гайхамшигт дурсгал Зvчи хааны бунхан нь Казахстан улсын Караганда мужын Жезказган хотоос 50-ад км зайд орших Хар хэнгэргийн голын бэлчирт байдаг ажээ. Чингис хааны ууган хvv Зvчи, хаан эцгийнхээ "Монгол морины туурай хvрэх єрнєд нутгийг мэдэж яв” гэсэн зарлигийн дагуу 60 гаруй том тулалдаанд орж, дэлхийн 200 орчим хот, хэрмийг эзэлж байсан ба дайны төгсгөлд аавынхаа хүсэлтээр Хипчагийн нутгийг мэдэлдээ авч, өөрийн улсыг байгуулсан түүхтэй. Энэ улсыг түүхэнд "Зүчийн улс" буюу "Хипчагийн хаант улс" гэж нэрлэдэг. 

Энэ нутаг бол Казакстаны баруун, тєв, хойд хэсэг, Узбекстаны умарт нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дєрвєлжин километр нутаг юм.

Дэлгэрэнгүй...Зүчи хааны бунхан

Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг 1

Жек Уотерфорд

/АНУ-ын Макалестер коллежийн  Антропологийн тэнхимийн тэргүүн, Профессор,  Чингис Хаан Дээд Сургуулийн хүндэт доктор/

Жиовани Де Плано Карпини 1245-1247 оны аялалынхаа талаар Монголчуудын тухай өгүүлэл нийтлүүлж Ромын 4-р пап ламд өргөн барьснаар Чингис хаан анх Европчуудад танил болсон юм. Ульяам Рубрук, Польшийн Бенедикт нар Хархоринд хийсэн айлчлалынхаа талаарх өгүүлэлдээ Чингэс хааны тухай товч дурьдсан байдаг. 1298 онд Марко Поло Хубилай хааныг төр барьж байх үеийн Монголын хаант улсад аяласан аялалынхаа тухай хүнд хэлж өгөн бичүүлжээ. Тэрээр Чингис хааныг агуу хүчит, авъяас билэгт, цэцэн цэлмэг, байгалиас заяасан ер бусын хурц ухаант цэргийн хүн юм хэмээн өгүүлсэн байдаг. Гэвч Чингис хааны амьдрал ажил үйлс түүний тэмдэглэлд бүдэгхэн дүрслэгдэж, харин Хубилай хааныг ихэд онцлон авч үзсэн байдаг.

Дэлгэрэнгүй...Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг 1

Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг 3

Жек Уотерфорд

/АНУ-ын Макалестер коллежийн  Антропологийн тэнхимийн тэргүүн, Профессор,  Чингэс Хаан Дээд Сургуулийн хүндэт доктор/

Улс төр

Чингэс хаан дэлхийн улс төрийн газрын зургийг шинэчилсэн. Түүнийг мэндэлж байх үед Евроази олон мянган жижиг феодалын улсуудаас бүрдэж байлаа. Тэрээр эдгээр жижиг улсуудыг өнөөдөр бид газрын зураг дээрээс хардаг тэр улсуудад нэгтгэсэн юм.

1. Монгол улсыг нэгтгэсэн нь 

1206 онд Чингэс хаан Монголыг нэгтгэж, Их монгол улсыг байгуулсан тэр  үед дэлхийн ихэнх хэсэг нь олон жижиг феодалын харъяа газар нутагт хуваагдсан байлаа. Тэр үеийн түүхэнд орчин үеийн улс орнуудын аль нь ч нэгдэж нягтраагүй байлаа. Англиас Япон хүртэл Евроази нь олон жижиг феодал улсуудаас тогтож байв.

Их Монгол улсыг байгуулсанаараа тэрээр анхны үндэстэн улсыг байгуулсан юм.

Дэлгэрэнгүй...Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг 3

Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг 4

Жек Уотерфорд

/АНУ-ын Макалестер коллежжийн  Антропологийн тэнхимийн тэргүүн, Профессор,  Чингэс Хаан Дээд Сургуулийн хүндэт доктор/

Шашин

Шашны өчүүхэн жаахан ялгаанаас болоод бие биетэйгээ тэмцдэг байсан тэр эрин зуунд Чингэс хаан төр нь бүх шашин, бүх талын мэдлэг эрдмийг дэмждэг шинэ үзлийг төлөвшүүлсэн байна.

1. Бүх шашны хувьд эрх чөлөөг баталгаажуулах

Ихэнх Их гүрнүүд тэлж томрохдоо голдуу өөрийн төрийнхөө шашны тархалтыг араасаа дагуулсан байдаг. Тухайлбал, Арабчууд эзэлсэн газар нутаг бүртээ Лалын шашинтай байхыг албаддаг байсан байна. Эртний түүхэнд Ромчууд Ромын бурхныг шүтэхээс татгалзсан олон мянган хүнийг алан хядаж байсан. Европын түүх ч мөн адил нэг бүлэг шүтэн бишрэгчид нөгөөгийнхөө эсрэг боссон дайнаа дүүрэн байдаг.

Дэлгэрэнгүй...Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг 4

Чингисийн бунхан ба гадаад дахь хөл хөөрцөглөл

Бидний хэсэг Монгол эрдэмтэд, судалгааны туслах баг болон уран бүтээлчдийн баг зохион байгуулан дөрвөн жилийн туршид хөлс хөдөлмөрөө зарцуулан байж Их Монгол улсын 36 их хаадын бунхан оршуулга байж болох газруудыг судалж тогтоох судалгааны ажил явуулсаны дунд Монголын анхны дөрвөн их хааныг оршуулж бунхалсан газрыг тогтоосон билээ.

Бидний зохион байгуулсан судалгаа нь археологийн харьцуулалт ажиглалтын аргаас гадна Монгол, хятад, перс сурвалжуудын мэдээ занги болон холбогдох судалгааны зохиолуудыг дахин дахин нягтлан үзсэний эцэст их хаадыг, тэр дотроо Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Чингис хааны ариун цогцосыг эх нутагт нь хүртэл авчирах зам гудсын аяныг нууцлах арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээс бус төрсөн нутагт нь тээн авчирсаны хойно бунхлан нутаглуулахдаа нууцлан оршуулаагүй гэдэг дүгнэлтэд баттай хүрсэн билээ.

Дэлгэрэнгүй...Чингисийн бунхан ба гадаад дахь хөл хөөрцөглөл

Нэвтрэх

ЗОЧИН

1013162
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
49
434
483
4489
1013162
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:06:29

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808