Дэлхийн Өв гэж юу вэ?

Дэлхийн өв гэдэг нь 1972 оны ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тунхаглал" (Дэлхийн өвийн тунхаглал)-д үндэслэн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн археологийн дурсгал, байгаль, соёлын дурсгал зэрэг хүн төрөлхтөн үеэс үед өвлүүлэн үлдээх үнэт зүйлсийг хэлнэ.

ТҮҮХ

 

1959 онд Египетийн Нил мөрний сав газарт Асваны усан цахилгаан станц баригдах төлөвлөгөө гарчээ. Энэхүү усан цахилгаан станц бий болбол Нубийн хөндий дэх дурсгалт зүйлс усанд автах аюул тулгарсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд ЮНЕСКО-гоос "Нубийн живэх гэж буй дурсгалыг хамгаалах хөдөлгөөн" өрнүүлэв. Дэлхийн 60 гаруй орон үүнд нэгдэж, техник, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлжээ. Ийнхүү Абу Симбел сүмийг нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү явдлаас улбаалан, түүхийн үнэт зүйлсийг хөгжлийн золиос болгохгүйн тулд олон улсын түвшинд хамгаалах хэрэгтэй болсныг дэлхийн улсууд ойлгожээ.

1972 оны 11 сарын 16-нд ЮНЕСКО-гийн Парис дахь төв байранд болсон 17 дахь удаагийн чуулганаар "Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах тунхаглал"-ыг санал нэгтэйгээр батлав. 1973 онд Америкийн Нэгдсэн Улс анх энэхүү тунхаглалд нэгдэн орсон бөгөөд 20 дахь улс нэгдэн орсон 1975 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

1978 онд АНУ-ын Йеллоустон болон Галапагосын арлууд зэрэг 12 газрыг (Байгалийн өв 4, соёлын өв 8) Дэлхийн соёлын өвийг бүртгэж авснаар хүн төрөлхтөн эх түүх, байгаль дэлхийгээ хамгаалах аянд морджээ.