“Мөнх тэнгэрийн босоо бичиг” үзэсгэлэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигаар батлагдсан “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол хэл бичиг, үндэсний өв соёлоо олон нийтэд сурталчилж хүүхэд залууст өвлүүлэн үлдээх зорилгоор “Мөнх тэнгэрийн босоо бичиг” сэдэвт уран бичлэгийн уралдааныг зохион явууллаа.

Уралдааныг Хархорин сумын ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд зарлан явуулсан.

Уралдааны  бүтээлд тавигдах шаардлага:

· Уран бичлэгийн хэмжээ, тоо, материалд хязгаар тавихгүй

· Бичвэрийг бийр, усан будаг, гуашаар бичсэн байна

· Бүтээлийн ард уран бичсэн үгийг криллээр бичсэн байна

· Бүтээлийн ар талд овог нэр, сургууль, анги, холбоо барих утас байна

· Бүтээлийг цэвэр нямбай хийсэн байна

· Бүтээл уран сэтгэмжтэй, гоо зүйн шийдэлтэй байна хэмээн заасан

Бүтээлийг 2014 оны 04 дүгээр сарын 28-30-ны хооронд Хархорум музейн эрдэм шинжилгээний ажилчид шалгаруулсан юм.

Шалгарсан 22 бүтээл үзэсгэлэн дэглэн олон нийтийн хүртээл болгож байна.

 

Уралдаанд:

1 дүгээр байр Орхон цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Г.Отгонзаан

2 дугаар байр 9г ангийн сурагч Н.Мянганбаяр

3 дугаар байр 9д ангийн сурагч Д.Баярмагнай

Тусгай байр 9д ангийн сурагч Б.Мөнгөншагай

Тусгай байр 9г ангийн сурагч Г.Санжсүрэн нар тус тус эзлэв.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд Монгол хүүхдийн өвөрмөц сэтгэлгээ, гарын ур дүйг харуулсан өвөрмөц шийдэлтэй байлаа.