Хархорум музей “соёлын өв уламжлагч хүүхэд” өдөрлөгт оролцов

Олон улсын хүүхдийн Найрамдал төвөөс санаачлан Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран “Соёлын өв уламжлагч хүүхэд” наадмыг хоёр шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шат 2014.05.12-нд хөдөө орон нутагт

Хоёр дугаар шат 2014.06.18 – 06.25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдхаар төлөвлөгдсөн.

Эхний шатны арга хэмжээнд Хархорин сум Соёлын төвдөө үндэсний өв соёлоо сурталчилсан арга хэмжээ зохион явууллаа. Арга хэмжээнд сумын авъяастан сурагчдын урлагийн тоглолт, орон нутгийн

гар урчуудын үзэсгэлэн болон үндэсний тоглоом наадгай сурталчилсан арга хэмжээ боллоо.

Хархорум музейгээс зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд:

Ø Хүрэлцэн ирсэн хүүхэд залуус, ахмад буурлуудад тоглоом наадгайн тухай танилцуулж  хэрхэн тоглох тухай зааж сургалаа.

Ø Дэлгэн тавьсан тоглоомуудаар хүмүүс өөрсдийн сонирхсон тоглоомоороо  тоглов. Зарим нэг нь сурсан мэдсэнээ бусдадаа зааж тэнд сургахаар очсон миний ажилд томоохон тус болж байлаа.

Ø Том бага гэлгүй бүгд л тоглоомоор наадаж учрыг нь олохгүй нэг нь түүндээ улайрч орчиндоо юу болж байгааг ч анзаарах завгүй эвийг нь олох гэж янз бүрийн аргаар оролдож байлаа.

Ø Өдөрлөгт ирсэн хүмүүс 1-4 төрлийн тоглоом сурч цаашдаа үр хүүхдүүддээ зааж сургавал зүгээр юм байна их сонирхолтой юм гэсээр гэртээ харьцгаасан юм.