Хархорум музейн боловсролын ажил

Хархорум музейн Боловсролын үйл ажиллагаа нь хүүхэд залуучууд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүхий л хэсгийг хамруулан тэдэнд хүрч ажиллахыг зорьж байна. Ялангуяа орон нутгийн иргэдрүү чиглэсэн боловсролын ажилд анхаарлаа хандуулж байгаагаар онцлогтой гэж болно.

Боловсролын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

- Хүүхдэд зориулсан үйл ажиллагаа

- Орон нутгийн иргэдэд зориулсан үйл ажиллагаа

- Сургалтын үйл ажиллагаа

гэсэн 3 үндсэн чиглэлд хуваагдана. Мөн зохион байгуулсан боловсролын үйл ажиллагаатай холбогдох мэдээ, мэдээллийг багтаасан гарын авлага, товхимолыг бэлтгэн гаргаж байна.