• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Органик эдлэлийн хадгалалт хамгаалалтанд ашиглагдах, сахарын уусмалын шинэ аргачлал ба хэрэгжүүлэлт

ОРГАНИК ЭДЛЭЛИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТАНД АШИГЛАГДАХ, САХАРЫН УУСМАЛЫН ШИНЭ АРГАЧЛАЛ БА ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

Хархорум музей, Японы Нара Их сургуультай хамтран “Органик эдлэлийн хадгалалт хамгаалалтанд ашиглагдах, сахарын уусмалын шинэ аргачлал ба хэрэгжүүлэлт” сэдэвт сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 2016 оны 11 дүгээр сарын 08 ны хооронд Улаанбаатар хот ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнд зохион байгуулав. Сургалтанд ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, Үндэсний музей, Соёлын өвийн төв, Хархорум музей, Улаанбаатарын Их сургуулийн сэргээн засварлагч, Эрдэм шинжилгээний ажилчид хамрагдав.


 

Сургалтын зорилго: Сахарын уусмалыг японы чийгшил ихтэй орчинд байх дурсгалуудад ашиглаж үр дүн нь сайнаар гарч байгаа билээ. Тиймээс Монголын эрс тэс уур амьсгалтай газраас олдсон олдворуудад бэхжүүлэлт хийх, туршилт хийж монголын орчин нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой эсэхийг судлах, сахарын уусмалаар органик эдлэл сэргээн засварлах ажлыг монголд анх удаа нутагшуулах юм.

Сургалтын шинэлэг тал: Сахарын уусмалын технологи нь одоогоор зөвхөн Япон улсад  ашиглагдаж байгаа бөгөөд анх удаа Монгол улсад нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

Сургагч багш нар: Осакагийн соёлын өвийн хүрээлэнгийн хадгалалт хамгаалалтын хэлтсийн дарга Ито Хоужи сахарын уусмалыг ашиглан үзмэрийн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтанд ашиглаж буй арга техник, судалгааны үр дүнгээс

     Күишиогийн түүхийн музейн сэргээн засварлагч Кабуяаши Акира “Археологийн малтлагаас илэрсэн модон эдлэлийг өөрийн музейд сахарын уусмалыг ашиглан хэрхэн сэргээн засварлах, 

    Монгол талаас Японы Нара Их сургуулийн докторантур М.Оюунтулга “Монголоос илэрсэн модон эдлэлүүдийн дээжүүдэд сахарын уусмалыг ашиглан бэхжүүлэлт, сэргээн засварлалтын туршилт”, зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.

         Илтгэл тавигдсаны дараа сахарын уусмалыг ашиглан даавуун эдлэлийг бэхжүүлэх дадлага ажил явагдлаа. Дадлага ажлыг Осакагийн соёлын өвийн хүрээлэнгийн хадгалалт хамгаалалтын хэлтсийн дарга Ито Хоужи удирдан явуулав.

Сахарын уусмалын тухай: Одоогоор дэлхийн ихэнх улсад PEG хэмээх бодсыг органик эдлэлийн хадгалалт хамгаалалтанд өргөнөөр ашиглаж байгаа ч энэхүү бодис нь сул тал их байдаг байна. Тухайлбал:

-   PEG-ийн молекул бүтэц нь том ширхэгтэй байдаг учир тухайн олдворын гадаргууд  нэвтэрч орохдоо удаан бөгөөд хугацаа их зарцуулагддаг байна.

-   Сэргээн засварлалт дуусч дурсгалыг үзүүллэгт тавьсан эсвэл сан хөмрөгт байгаа тохиолдолд агаар дахь чийгийг өөртөө татаж чийгшүүлэн дурсгалын тухайн бүтцээс хамааран хөгзрүүлэх, зэврээх зэрэг сөрөг талууд агуулдаг тул түүнд тохирсон агааргүй вакум орчинг давхар бүрдүүлэх шаардлага тулгардаг нь эдийг засгийн хувьд хүндрэл учруулж байдаг байна.

Японы эрдэмтэд сүүлийн жилүүдэд дурсгалуудыг хадгалах хамгаалах чиглэлээр олон төрлийн туршилт хийн шинээр нэвтрүүлж буй технологи нь сахарын уусмалын арга юм.

Сахарын уусмалын аргыг сүүлийн 20 гаруй жил хэрэглэж байгаа бөгөөд уусмалыг одоогоор зөвхөн Япон улсад л үйлдвэрлэж хэрэглэж байна.

Сахарын уусмалын молекул нь маш жижиг ширхэгтэй тул олдворын гадаргууруу шууд нэвтэрч чаддаг бөгөөд цааш олдворын гүнд молекулын түвшинд хүрч тухайн зүйлийн бүтцийг тэр хэлбэрээр нь талст болгон хадгалдаг байна. Маш хатуу талс үүсэх учир хорхой шавьж түүнийг гэмтээж дийлхээргүйгээс гадна орчноос чийг татахгүй, ямар нэгэн үнэр агуулаагүй байдаг байна. Дээр дурьдсан PEG-ийг ашиглахдаа олдворын дотор бүрэн буюу 100% хүртэл шингээх шаардлагатай байдаг бол сахарын уусмалыг 100% хийх шаардлагагүй ба дээд хэмжээ нь тухайн олдвороос шалтгаалж 71% хүртэл хийж өгдөг. Сахарын уусмал нь бэхжүүлэхээс гадна олдворын өнгийг сэргээх, метиал эдлэлийн зэврэлтийг зогсоох чадвартай.

Уусмалын давуу талууд нь:

v  Хямд төсөр

v  Энгийн арга технологитой

v  Ашиглахад хялбар

v  Цаг хугацаанд хэмнэлттэй

Үр дүн: Уг сургалт нь монголын сэргээн засварлагчдын хувьд шинэ дэвшилтэд арга болсон бөгөөд  сахарын уусмалыг ашиглан органик эдлэлийг сэргээн засварлах анхан шатны мэдлэгтэй болсон юм.

 

 САХАРЫН  УУСМАЛААР ОРГАНИК ЭДЛЭЛ БЭХЖҮҮЛЭХ ШАТ ДАРААЛАЛ

 

 

Осакагийн соёлын өвийн хүрээлэнгийн хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ито Хоужи сахарын уусмалыг найруулж заавар зөвлөмж өгч байна.

Бэлэн болсон сахарын уусмалыг туршилтын даавуунд шүрших байдлаар шингээж, үүний дараа халуун сэнсээр үлээлгэн хатааснаар сахарын уусмалаар бэхжүүлэх үйл явц дууслаа. 

 

Бэхжүүлэлт хийгдсэн даавуу нь хэлбэрээ алдахгүй тогтвортой байдаг байна.

 

Нэвтрэх

ЗОЧИН

1013210
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
97
434
531
4537
1013210
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:17:35

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808