• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

"Хайрцган дахь музей" Монгол тоглоом наадгайг сурталчлан таниулах үйл ажиллагаа

Хархорум музей нь Хархорин сумын  хүүхэд залуусын соёлын өвийн талаарх  мэдлэгийг дээшлүүлэх, соёлын биет бус өвийг судлан сурталчлах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилготой “Хайрцган дахь музей” боловсролын ажлыг 2017 оны 03 сарын 13-24–ний өдрийг хүртэл зохион явууллаа. Уг ажлын хүрээнд: 

1.  “Монгол тоглоом наадгай” сэдэвт компьютерт  суурилсан цахим сургалт явуулав. Сургалтаар “Хайрцган дахь музей” гэж юу вэ?, Монголчуудын уламжлалт тоглоом наадгайн хүүхэд залуусын бие бялдар, сэтгэхүй, хүмүүжилд үзүүлэх нөлөө, Тоглоом наадгайгаар илрэх биет бус өвийн хэлбэрүүд, Монгол тоглоомын төрөл, тоглох аргачлалын талаарх онолын мэдлэг олгов.

2.     Уламжлалт шагайн наадам, хуруу гарын наадам, аман наадам, ээдрээ тайлах наадам, хөлөгт болон оньсон тоглоомыг тоглох аргачлалыг бодитоор үзүүлж зааж, сургав. 

3.    Сурагчдын дунд уламжлалт тоглоом наадгайн “Монгол сэтгэхүй” тэмцээн зохион явуулав. Тэмцээн:

  •   Хүүхдийн ажигламтгай чанар, эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлэх  ээдрээ тайлах тоглоом

  •   Хэл ярианы чадварыг хөгжүүлэх аман наадгай

  •   Сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх оньсон тоглоомыг эвлүүлэх гэсэн төрлүүдээр явагдлаа.

Тэмцээнд сурагчид үндэсний дээл хувцасаараа гоёж ирсэн бөгөөд                

           Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 6А анги I байр, 7А анги II байр,
           Орхон цогцолбор сургуулийн 7B анги I байр, 6Б анги II байр,
           ЕБ –ын II сургуулийн 6А анги I байр, 6Б анги II байр тус тус эзлэв

Энэхүү арга хэмжээнд Хархорин сумын Ерөнхий боловсролын гурван сургуулийн 6-7-р ангийн нийт 270 сурагч хамрагдав.

 

 

 

 

Нэвтрэх

ЗОЧИН

983207
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
331
319
1010
4438
983207
Таны IP: 54.167.232.42
Server Time: 2017-08-17 21:44:56

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808