"Хайрцган дахь музей" Монгол тоглоом наадгайг сурталчлан таниулах үйл ажиллагаа

Хархорум музей нь Хархорин сумын  хүүхэд залуусын соёлын өвийн талаарх  мэдлэгийг дээшлүүлэх, соёлын биет бус өвийг судлан сурталчлах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилготой “Хайрцган дахь музей” боловсролын ажлыг 2017 оны 03 сарын 13-24–ний өдрийг хүртэл зохион явууллаа. Уг ажлын хүрээнд:

1.  “Монгол тоглоом наадгай” сэдэвт компьютерт  суурилсан цахим сургалт явуулав. Сургалтаар “Хайрцган дахь музей” гэж юу вэ?, Монголчуудын уламжлалт тоглоом наадгайн хүүхэд залуусын бие бялдар, сэтгэхүй, хүмүүжилд үзүүлэх нөлөө, Тоглоом наадгайгаар илрэх биет бус өвийн хэлбэрүүд, Монгол тоглоомын төрөл, тоглох аргачлалын талаарх онолын мэдлэг олгов.

 2.     Уламжлалт шагайн наадам, хуруу гарын наадам, аман наадам, ээдрээ тайлах наадам, хөлөгт болон оньсон тоглоомыг тоглох аргачлалыг бодитоор үзүүлж зааж, сургав.

3.    Сурагчдын дунд уламжлалт тоглоом наадгайн “Монгол сэтгэхүй” тэмцээн зохион явуулав. Тэмцээн:

  •   Хүүхдийн ажигламтгай чанар, эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлэх  ээдрээ тайлах тоглоом

  •   Хэл ярианы чадварыг хөгжүүлэх аман наадгай

  • Сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх оньсон тоглоомыг эвлүүлэх гэсэн төрлүүдээр явагдлаа.

 Тэмцээнд сурагчид үндэсний дээл хувцасаараа гоёж ирсэн бөгөөд                

           Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 6А анги I байр, 7А анги II байр,

           Орхон цогцолбор сургуулийн 7B анги I байр, 6Б анги II байр,

           ЕБ –ын II сургуулийн 6А анги I байр, 6Б анги II байр тус тус эзлэв.

Энэхүү арга хэмжээнд Хархорин сумын Ерөнхий боловсролын гурван сургуулийн 6-7-р ангийн нийт 270 сурагч хамрагдав.