• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

“Мөнх тэнгэрийн босоо бичиг мину”

Хархорум музей нь Монгол Улсын Ерөнхий­лөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар баталсан "Үндэсний бичиг соёлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол бичиг, үндэсний өв соёлоо олон нийтэд сурталчлах, хүүхэд залууст өвлүүлэн үлдээх, бүтээлчээр суралцах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор  “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину” монгол уран бичгийн уралдааныг 5 дах жилдээ Хархорин сумын ЕБС- ийн гурван сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргав.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2017 оны 05 дугаар сарын 18-нд Хархорин сумын Спортын ордонд болсон бөгөөд үзэсгэлэн нь “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину” уралдаанд оролцсон сурагчдын шилдэг бүтээл, “Монгол уран бичлэг”-ийн сургалтанд хамрагдсан сурагчдын бүтээл гэсэн хоёр хэсгээс бүрдэв.

Хархорум музей “Монгол уран бичлэг” сэдэвт 36 цагийн сургалтыг Хархорин сумын ЕБС-ийн  багш, сурагчдыг хамруулан 21 хүний бүрэлдхүүнтэйгээр 6 сарын хугацаатай  зохион явуулсан. Сургалтын сургагч багшаар Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Амарбат ажилласан бөгөөд суралцагсдад монгол уран бичлэгийн онцлог, төрөл зүйл, уран сэтгэмжийн талаар мэдлэг олгож амьдрал үйлдээ бүтээлчээр хэрэглэх ур чадварыг эзэмшүүлсэн.

Сургалтанд хамрагдсан  багш, сурагчиддаа “Монгол уран бичлэг”-ийн сургалтанд амжилттай суралцаж, амьдрал үйлдээ бүтээлчээр хэрэглэх ур чадвар эзэмшсэн тул тус музейтэй хамтран ажиллах эрх олгож батламж гардуулсан нь урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг бүтээлч ажил болов. 

  Мөн “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину” уралдаанд оролцож байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулав. Уралдаанд нийт 33 сурагч оролцсоноос:

I байр, Орхон цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Г.Отгонзаан                                                                      “Миний  Монголын соёл”  бүтээлээрээ,

II байр, Гүнгийрүүлсэн сургалттай ЕБС –ийн 11а ангийн сурагч Т. Булган,                                                           “Хархорумын мөнгөн мод”  бүтээлээрээ,

III байр, Орхон цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Г. Санжаасүрэн ,                                                           “Үл мартагдах өв” бүтээлээрээ,

IV байр, Гүнгийрүүлсэн сургалттай ЕБС –ийн 10а ангийн сурагч  Ц. Хулан                                                       “Амар амгаланг ” бүтээлээрээ тус, тус  эзлэв. 

Үзэсгэлэнгийн үеэр Хархорум музей Хархорум телевизтэй хамтран бэлтгэсэн “Хархорины өв соёл” цуврал нэвтрүүлгийн эхний хоёр дугаарыг олон нийтэд хүргэлээ.  Нэвтрүүлгээр орон нутгийнхаа өв соёл, соёлын өв тээгчид, нутгийн урчуудыг алдаршуулж тэдний гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга туршлагаас сурталчлан таниулсан нь иргэдийн талархалыг ихээхэн хүлээж байлаа. 

Ийнхүү үзэсгэлэнг Хархорин сумын ард иргэд, ахмадууд, багш сурагчид нийтдээ 400 гаруй хүн үзэж сонирхов. 

 

Нэвтрэх

ЗОЧИН

1013085
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
406
150
406
4412
1013085
Таны IP: 54.80.33.183
Server Time: 2017-11-20 21:20:22

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808