“Хархорумын бяцхан аялагчид” музейн зугаатай аялал

“XIII зуун ба Хархорум” хөтөлбөр арга хэмжээний хүрээнд хүүхэд багачуудыг орон нутгийн түүх соёлтой танилцуулах зорилгоор “Хархорумын бяцхан аялагчид” арга хэмжээг Хархорин сумын 5 цэцэрлэгийн ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүдийг хамруулан 2017.09.12 - 10.10 –ны өдрүүдэд зохион явуулав.

 

Уг арга хэмжээнд нийт 200 бяцхан аялагчид хамрагдсан бөгөөд музейгээр аялсан дурсамжаа зургаар илэрхийлж  бүтээлийн үзэсгэлэн гаргав.