• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

“Өв соёл- тусгаар тогтнол” боловсрол танин мэдэхүйн арга хэмжээ

Хархорум музей нь Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь 5 сумдын иргэд, ЕБС-ийн сурагчдын үндэсний ухамсарыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, соёлын өвийг сурталчлах, түүх соёлын дургсгалуудын үнэ цэнэ, ач холбогдлыг таниулах, бахархах, хадгалж хамгаалах ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Өв соёл- тусгаар тогтнол”  боловсрол танин мэдэхүйн арга хэмжээг  2017.11.25,26-ныөдрүүдэд  зохион байгуулав.

Уг арга хэмжээний хүрээнд:

1.    1. Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт орших Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Хархорин, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын ЕБС-ийн “Бяцхан өв хамгааалагч” клубын сурагчдын дунд “Дэлхийн өв ба музей” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажлыг зохион явуулав.  Боловсрол танин мэдэхүйн ажлын хүрээнд сурагчдад Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь түүх соёлын дурсгалууд, археологийн олдворуудыг музейд бодит байдлаар нь дэглэснийг танилцуулж, түүний үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулсан тайлбарт аялал,  “Өв соёлоо хадгалж хамгаалахад бидний оролцоо” сэдэвт чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг боловсрол танин мэдэхүйн ажилд нийт 70 сурагч хамрагдлаа. 

2.      “Эх хэл- үндэсний дархлаа”  танин мэдэхүйн тэмцээн  

Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох Хархорумын 1-р монгол бичээст хөшөөний монгол бичээсийн утга агуулгыг тайлбарлан таниулах, уламжлалт бичиг соёлоо дээдлэн хүндлэх, бахархах, бүтээлчээр суралцах, гүнзгийрүүлэн судлах идэвхи сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор Эх хэл- үндэсний дархлаахэл, соёлын тэмцээнийг Хархорин сумын ЕБ-ын гурван сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд  зохион явуулав.

Тэмцээн нь:

Ø  Эх хэл, бичиг соёлоо сурталчилсан багийн мэндчилгээ

Ø  Хархорумын 1-р монгол бичээст хөшөөний зураг, тайлбарыг эвлүүлэх “Түүхийн тайлал” тэмцээн

Ø  Монгол уран бичлэгийн “Би чадна” тэмцээн

Ø  Хархорумын 1-р монгол бичээст хөшөөний бичвэрийн агуулгаас  нэг онцгой үйл явдлыг сонгон монгол бичгээр чулуун дээр бичих “Түүх тээсэн чулуу” тэмцээн

Ø  Хархорумын 1-р монгол бичээст хөшөөний хэв авах гэсэн төрлүүдээр явагдлаа.  

Тэмцээний үе шат бүрт Монгол улсын хосгүй үнэт дурсгал болох 1-р монгол бичээст хөшөөний монгол бичээсийн агуулгатай танилцан түүнээс сонгон бүтээлүүд урласанаараа онцлог сонирхолтой тэмцээн болж багш сурагчдын талархалыг хүлээв. 

Тэмцээнд ЕБ –ын II сургуулийн “Тэнгэрийн хүмүүн” баг I байр, Орхон цогцолбор сургуулийн“Тулганд ассан бичиг”  баг II байртус тус эзлэв. 

 

1.    3.     Боловсрол танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулахаас гадна нийт 150 гаруй үзэгч, орон нутгийн иргэд, хүүхэд, залууст үнэ төлбөргүй музейн тайлбарт үйлчилгээ үзүүлэв.

            

     

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

Нэвтрэх

ЗОЧИН

1020251
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
20
510
1011
3876
1020251
Таны IP: 54.242.205.33
Server Time: 2017-12-13 00:05:28

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  •   .png
  • 0.jpg
  • 1.jpg
  • 1.png
  •   1.png
  • 02 Kharkhorin museum.jpg
  • 2 talt zoos.jpg
  • 2.jpg
  •   2.png
  • 2.png
  • 6-r shilen horgo 2.JPG
  • 6.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • 17-r shilen horgo 1.JPG
  • 112.jpg
  • 0280.jpg
  • 2222.jpg
  • 3333.jpg
  • 11111.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                             

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808