“Өв соёл- тусгаар тогтнол” боловсрол танин мэдэхүйн арга хэмжээ

Хархорум музей нь Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь 5 сумдын иргэд, ЕБС-ийн сурагчдын үндэсний ухамсарыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, соёлын өвийг сурталчлах, түүх соёлын дургсгалуудын үнэ цэнэ, ач холбогдлыг таниулах, бахархах, хадгалж хамгаалах ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Өв соёл- тусгаар тогтнол” боловсрол танин мэдэхүйн арга хэмжээг 2017.11.25,26-ныөдрүүдэд зохион байгуулав.

Уг арга хэмжээний хүрээнд:

Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт орших Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Хархорин, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын ЕБС-ийн “Бяцхан өв хамгааалагч” клубын сурагчдын дунд “Дэлхийн өв ба музей” сэдэвт боловсрол танин мэдэхүйн ажлыг зохион явуулав. Боловсрол танин мэдэхүйн ажлын хүрээнд сурагчдад Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь түүх соёлын дурсгалууд, археологийн олдворуудыг музейд бодит байдлаар нь дэглэснийг танилцуулж, түүний үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулсан тайлбарт аялал, “Өв соёлоо хадгалж хамгаалахад бидний оролцоо” сэдэвт чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг боловсрол танин мэдэхүйн ажилд нийт 70 сурагч хамрагдлаа.

 

“Эх хэл- үндэсний дархлаа” танин мэдэхүйн тэмцээн

Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох Хархорумын 1-р монгол бичээст хөшөөний монгол бичээсийн утга агуулгыг тайлбарлан таниулах, уламжлалт бичиг соёлоо дээдлэн хүндлэх, бахархах, бүтээлчээр суралцах, гүнзгийрүүлэн судлах идэвхи сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор Эх хэл- үндэсний дархлаахэл, соёлын тэмцээнийг Хархорин сумын ЕБ-ын гурван сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион явуулав.

Тэмцээн нь:

ØЭх хэл, бичиг соёлоо сурталчилсан багийн мэндчилгээ

ØХархорумын 1-р монгол бичээст хөшөөний зураг, тайлбарыг эвлүүлэх “Түүхийн тайлал” тэмцээн

ØМонгол уран бичлэгийн “Би чадна” тэмцээн

ØХархорумын 1-р монгол бичээст хөшөөний бичвэрийн агуулгаас нэг онцгой үйл явдлыг сонгон монгол бичгээр чулуун дээр бичих “Түүх тээсэн чулуу” тэмцээн

ØХархорумын 1-р монгол бичээст хөшөөний хэв авах гэсэн төрлүүдээр явагдлаа.

Тэмцээний үе шат бүрт Монгол улсын хосгүй үнэт дурсгал болох 1-р монгол бичээст хөшөөний монгол бичээсийн агуулгатай танилцан түүнээс сонгон бүтээлүүд урласанаараа онцлог сонирхолтой тэмцээн болж багш сурагчдын талархалыг хүлээв.

Тэмцээнд ЕБ –ын II сургуулийн “Тэнгэрийн хүмүүн” баг I байр, Орхон цогцолбор сургуулийн “Тулганд ассан бичиг” баг II байр тус тус эзлэв.

Боловсрол танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулахаас гадна нийт 150 гаруй үзэгч, орон нутгийн иргэд, хүүхэд, залууст үнэ төлбөргүй музейн тайлбарт үйлчилгээ үзүүлэв.