“Орхоны хөндий ба Хархорум” дугуйн аялал

“XIII  зуун ба Хархорум” хөтөлбөр арга хэмжээний хүрээнд Орхоны хөндий ба Хархорумын түүхэнд холбогдох чулуун дурсгалуудын эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгох зорилго бүхий “Орхоны хөндий ба Хархорум” дугуйн аялалыг 2017 оны 09 сарын 23- ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Дугуйн аялалаар дамжуулан аялагчдад гэрэлт хөшөө түүний утга бэлгэдэл, VI-VIII зууны үеийн Түрэгийн хаант улс, XIII –XIV зууны Монголын Эзэнт Гүрний үеийн түүхийн гэрч нотолгоо болсон чулуун дурсгалуудын үнэ цэнэ, ач холбогдлыг тайлбарлан таниулав.  

Аялалд Хархорин сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа, Эрдэнэ Зуу музей, Нисэх онгоцны буудал, Орхон цогцолбор сургууль, Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС, Их Хорум зочид буудал, Хас банк, дугуйн аялагчдын клуб, иргэдийн төлөөлөл болсон нийт 20 хүн оролцов.

Аялалын аюулгүй байдлыг Хархорин сумын Замын Цагдаагийн хэсэг хариуцан ажилласан бөгөөд аялагчид Хархорум музейгээс Хархорум хотын туурь,  Хөшөө Цайдамын цогцолбор дурсгал гэсэн маршрутын дагуу нийтдээ 90 км замыг тууллаа.

Аялалын үеэр 3 төрөлт хөгжөөнт тэмцээнийг зохион явуулсан бөгөөд аялагчид баг болон оролцож Лхагвасүрэн ахлагчтай “Эзэнт гүрэн” баг I байр, Түвшинмандах ахлагчтай “Түрэг” баг II байр тус тус эзлэв.

 

Энэхүү боловсрол танин мэдэхүйн ажил нь орон нутгийнхаа түүх, соёлын өв, дурсгалыг танин мэдэх,  хадгалж хамгаалах, сэргээн босгох, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд бүх нийтийн оролцоог идэвхижүүлсэн чухал үр дүнтэй ажил болов. Мөн орон нутгийн иргэдийн оролцоотой түүх соёлын дурсгалуудыг тайлбарлах "Дугуйтай хөтөч" бэлтгэх үйл ажиллагааны эхлэл тавигдлаа.