Зураач О.Ангарагсүрэнгийн "Монгол зураг"-ийн үзэсгэлэн

Хархорум музейн үзэсгэлэнгийн танхимд 2011 оны 07-р сарын 01-ний өдрөөс 08-р сарын 01 дуустал О.Ангарагсүрэнгийн "Монгол зургийн үзэсгэлэн" зохион байгуулагдаж байна. Хархорум хот болон Түрэгийн үеийн түүхэн сэдэвт зургийг зохиомжлон зурсан нь Монгол зургийн аргаар бүтээсэн хосгүй бүтээлүүд болсон. Түүнчлэн өөрийн дотоод ертөнцийг байгалийн гоо сайхантай хослуулан гаргаж зурсан.