Нууц ертөнц

“НУУЦ ЕРТӨНЦ” – ТҮР ҮЗЭСГЭЛЭН 2015 ОНЫ 05 САРЫН 01-НЫ ӨДРӨӨС ХАРХОРУМ МУЗЕЙН ТҮР ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД НЭЭГДЭНЭ

 

Хархорум музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагар бунхнаас илэрсэн 410 гаруй олдвор, 40  гаруй бунхны ханын зургийн баримжуулалтаас  дээжлэн 210 гаруй үзмэр, бунхны ханын зургийн  11  гэрэл зургийг багтаасан иж бүрэн үзэсгэлэнг  2015 оны 05 дугаар  сарын 01ы өдрөөс эхлэн Хархорум музейн түр үзэсгэлэнгийн танхимд  зохион байгуулж нийтийн  хүртээл болгож байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж таалан үзэхийг урьж байна.

 

МЭ VII зууны үед хамаарах Түрэгийн язгууртны бунхан нь Монголд төдийгүй  Төв Азийн бүс нутагт анх удаа илэрсэн баялаг олдвортой иж бүрэн ханын зураг бүхий байгууламж  гэдгээрээ судлаачдын анхаарлыг ихэд татаж байна.