"Тал нутгийн нийслэл" гэрэл зургийн үзэсгэлэн

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын Хархорум музей, Итали улсын Пимонтe мужийн Турин хот дахь Дорно дахины урлагийн музeйтэй хамтран Хархорум музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 2000-2016 оны Монгол-Герман улсын хамтарсан Хархорум хотын археологийн малтлага судалгааны үр дүнгээр 2018 оны 04 дүгээр сарын 26-аас 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд "Тал нутгийн нийслэл" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа.

Үзэсгэлэнгээр дамжуулан эртний найрамдалт орон Италийн ард түмэнд Хархорум хотын археологийн малтлага судалгааны үр дүн, Монголын эзэнт гүрэн болон нүүдэлчдийн анхны нийслэл Хархорум хотын тухай шинэ мэдээ мэдээлэл олгов.

Үзэсгэлэнг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Долгормаа, МУИС-ийн Антропологи, Архeологийн тэнхимийн дэд профессор У.Эрдэнэбат, Дорно дахины урлагийн музейн захирал Марко Бисионе нар нээж үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг Турин хотын археологи, малтлага судалгааны төвийн эрдэмтэн судлаачид, тус хотын иргэд зэрэг 100 орчим хүн үзэж сонирхлоо.

"Тал нутгийн нийслэл" үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажилласан Итали улсын иргэн Жоржо Марэнго, Турин хотын Дорно дахины урлагийн музей, Хархорин сумын Засаг даргын тамгын газар, ШУА-ийн Түүх, Архeологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхим, Монгол-Гeрманы Хархорум экспeдицийн хамт олон, Турин хотод сурч, амьдарч буй Монгол улсын иргэн Болормаа, Гэрэлт-Од нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүльe!

ХАРХОРУМ МУЗЕЙ